Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Намтар
    Номын тухай
    ӨЧИЛ ҮГ
    2011/11/01
    Уг ном бүхэлдээ тэргүүн, дэд хоёр ботиос бүтсэн. Тэргүүн ботийг Академич Н.Баасанжав, Монгол улсын төрийн соёрхолт, доктор профессор М.Амбага Дэд ботийг Академич ,доктор,профессор Ц.Мухар, Ардын уран зохиолч Д.Цоодол, Бурханч лам, доктор  Г.Пүрэвбат нар шүүн тунгаасан. Тэргүүн боть “Эрүүл ба эмгэг” нэртэй бөгөөд нэгдүгээр бүлэгт эрүүл аж төрөх ухааны суурь ойлголт буюу эрүүл мэндийн цагаан толгойн хэсэг болно.
    дэлгэрэнгүй
    НОМЫН ТУХАЙ ҮГ
    2011/11/01
        Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм.
    МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал,
    ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав
    дэлгэрэнгүй
    “ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН“ номын талаархи бодол, санал
    2011/11/01
    Алхам бүртээ танин мэдэхүй, шинжлэх ухаанч чанарыг шаардсан өргөн цар хүрээг хамарсан “Эрүүл амьдрах ухаан”-ны чиглэлээр ном бичнэ гэдэг нь нэг талаасаа  олон түмэнд буян болох ажил ч нөгөө талаасаа хөлс, хөдөлмөр чийхруулсан хатуухан ажил байсныг ямагт мэдэрсэн билээ...
    Монгол улсын төрийн шагналт,
    АШУ доктор,профессор М.Амбага
    дэлгэрэнгүй
    Номонд нэмэх санал
    2011/11/01
     Энэ номын зарим хэсэг дээр бичигдсэн  s-NCM дээр гүнзгийрүүлэн тайлбарлах боломжтой зүйлүүдийг доор сийрүүлэн орууллаа.
    Амьд бодис нь бэлгийн бойжилтынхоо 8-10 дахинтай тэнцүү насалдаг. Хүний бэлгийн бойжилт 15 жил байж, үүнийг 8-10 дахин өсгөвөл 110-150 наслах болно,аливаа сүүн тэжээлт амьтад бойжилтынхоо 5-7 дахинтай тэнцүү насалдаг. Үүнд: Нохойн өсөлт 2 жил, 10-15 нас, муур 1,5 жил, 8-10 нас, үхэр 4 жил, 20- 30 нас, адуу 5 жил, 20-30 нас, тэмээ 8 жил, 40 нас, зааны өсөлт 25 жил 150 наслах буюу хүний өсөлт бойжилт 20-25 байж 5-7 дахин гэвэл 100- 175 насална гэсэн нотолгоо байдаг.
    Монгол улсын төрийн шагналт,
    АШУ доктор,профессор М.Амбага
    дэлгэрэнгүй
    Хүн, хүний бүтэц
    БИЕ МАХБОДЫН БҮТЭЦ,ҮЙЛ АЖИЛЛАГАА
    2011/11/01
        Байгаль дэлхий бүхэлдээ матери, ухамсар хоёроос бүтсэн гэж үздэг болохоор хүний бие ч мөн энэ хоёрын нийлбэр байх учиртай. Энд хүний бүтцийг анагаахын шинжлэх ухааны үүднээс мөн гүн ухааны үүднээс тус тус тайлбар хийхийг оролдъё. Орчин үеийн анагаан шинжлэх ухаанд хүний биеийг эс, эд, эрхтэн системээс бүтсэн гэж үздэг.
    дэлгэрэнгүй
    Төв мэдрэлийн тогтолцоо
    2011/11/01
    1.Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи ба нугаснаас тогтоно. Тархины гол үүрэг нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулах, физиологи ба биохимийн бүх үйл явцыг хянах, бие махбодыг гадаад орчинд дасан зохицуулах явдал болно.
    дэлгэрэнгүй
    Амьсгалын эрхтний тогтолцоо.
    2011/11/01
    2.Амьсгалын эрхтний тогтолцоо. Амьсгалаар дамжин хүний бие махбод хүчилтөрөгчийг авч нүүрстөрөгчийг гаргадаг. Амьсгалсан хий агаар нь уушгийг дүүргэн уушгинаас гарсан хүчилтөрөгч нь цусанд орж эд эсийг тэжээж нүүрстөрөгчийг шахан гаргаж  байдаг.
    дэлгэрэнгүй
    Эрүүл амьдрах
    ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
    2011/11/01
        Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал юм.
    дэлгэрэнгүй
    Эрүүл амьдрах ухаанд суралцах зорилго:
    2011/11/01
    Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.
    дэлгэрэнгүй
    Рашаан засал
    РАШААН ЗАСЛЫН ТОЙМ 药 裕
    2011/11/03
        Ард түмэн өвчин эмгэгтэй тэмцэх явцдаа мэдэж, туршиж, хуримтлуулсан нэг төрлийн эмчилгээний гайхамшигтай арга  бол рашаан засал юм. Уух, угаах, түрхэх зэрэг олон янз. Рашаан эмчилгээг олон зуун мянган жилийн тэртээгээс анагаах ухаанд  ашиглаж эхэлжээ.
    дэлгэрэнгүй
    Бүтмэл рашаан заслын тухай:
    2011/11/03
    1. Рашаан дэвтээл заслын ажиглалт судалгаа:
     АУ-ны  доктор Б.Намтай, их эмч  Г.Эрдэнэцэцэг,  Я.Эрдэнэсүх,      Э.Уранбилэг 
    2009 оны 6-р сарын 1-нээс 2010 оны 6-р сарын 1 хүртэлх хугацаанд нийслэлийн Улаанбаатар хотын “Найрамдал” сувилал эмчилгээний газарт 200 нэр яс үе мөчний өвчнийг эмчлэн судласан судалгааны товч танилцуулга.
    дэлгэрэнгүй
    ЧИЛИСАН ПАЛИСАН ЭМИЙН ТУХАЙ
    2011/11/03
        Чилисан  буюу долоон хүчит талх. Энэ эм бол хятад ёсны гэмтэл эмчлэх эртний жор болно. Эртний монгол эмч нар хятад жорыг найруулан өгч зуршсан байдаг.дэлгэрэнгүй
    Элбэг тохиох өвчнүүд
    АНГИНЫ ГАРАЛТАЙ ХЭРХ ӨВЧИН
    2011/11/02
        Энэ өвчнийг хятадаар Fen shi re “风湿热” гэнэ. Цус хайлуулах гинжин бөөрөнхий бактерын халдвартай нягт холбоотой ба хурц буюу архаг гэж хоёр янз ангилна. Яс, үе мөч, холбох эдийн түвшинд үрэвслийн процесс явагдах өвчин болно. Хэрх халууны онцлог гэвэл хүйтэн, сэрүүн, чийглэг нөхцөл буюу өвөл, хаврын улиралд хөдлөх нь үлэмж байж 5-16 насныханд илүү тохиолдоно.
    дэлгэрэнгүй
    БАГАНА НУРУУНЫ ЯС ҮЕНИЙ ӨВЧИН
    2011/11/02
        Остеохондроз {gu zhi zen sheng腰 椎 骨 质 增 生} болон радикулит{yao tong腰 痛}  өвчин хоорондоо нягт холбоотой нэг төрлийн өвчний адил бус үе шатны нэрийдэл юм. Орос, Буриад болон Монголд нуруу өвдөхийг радикулит гэж ойлгодог бол Ойрдууд бөөрний хар хуян, Өвөрмонголчууд нурууны хуян, Хятадууд yao tong гэж нэрлэж заншжээ.
    дэлгэрэнгүй
    ОСТЕОХОНДРОЗ ГЭЖ ЧУХАМ ЯМАР ӨВЧИН БЭ?
    2011/11/02
    Остеохондроз гэдэг нь ossium, chondrum гэсэн хоёр үгнээс үүсэлтэй бөгөөд, ossium гэдэг нь яс гэсэн, chon¬drum гэдэг нь мөгөөрс гэсэн үг юм. Энэ хоёрыг нийлүүлээд остеохондроз гэж нэрлэдэг нь нурууны олон нугалам үеүдэд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвчүүд нь хатууран ясжсан байна гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
    дэлгэрэнгүй
    Өвчнөөс сэргийлэх
    ЗҮРХНИЙ ӨВЧИН 心 脏病
    2011/11/02
      Зүрх нь цээжний тэг дунд буюу бага зэрэг зүүн тийш хэлбийн байрласан атгасан гарын чинээ унжиж ургасан алиман хэлбэртэй байдаг.
    Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн минут, секунд амрах эрхгүйгээр жигд ажиллаж, цусыг эргэлдүүлэн түүгээр дамжуулан эд эс, бие махбодыг тэтгэн амьдруулдаг онцгой булчингаас бүтсэн энэхүү эрхтнийг зүрх гэдэг.
    дэлгэрэнгүй
    ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН
    2011/11/02
        Энэ өвчнийг ярихад юуны өмнө судасны тухай ойлголттой болох хэрэгтэй байдаг. Хүний бие дэхь бүхий л судсыг артер (лугших судас)  болон вен (намжуун судас) гэж хоёр их төрөлд ангилдаг бөгөөд лугшуун судасны даралт ихсэх үйл явцыг “цусны даралт” ихсэх  高 血 压{gao xue ya} өвчин гэдэг. Энэ бол дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл, хамгийн өргөн цар хүрээнд оршин тархаж байгаа эрүүл мэндэд хор хохирол ихтэй өвчний нэг болно.
    дэлгэрэнгүй
    УУШГИНЫ ӨВЧИН
    2011/11/02
        Зүрхийг бид хаан цул гэж үзсэн болохоор түүнийг тэврэн цээжний хөндийд байрлаж байдаг уушги нь хатан цул болж таарна. Уушги нь баруун гурав, зүүн хоёр дэлбээнээс бүтэж, хүний амьсгал болон хүчилтөрөгчийн солилцоог хангаж,  солилцооны явцад үүссэн илүүдэл буюу бохир хий агаар болох нүүрстөрөгчийн давхар ислийг тасралтгүй ялган гадагшлуулна. Хүнд гадна амьсгал болон дотоод амьсгал гэж хоёр зүйл байна. Гадна орчинтой нэвтэрч амьсгалахыг гадна амьсгал гэдэг. Дотоод амьсгал гэдэг нь эд эсийн түвшинд явагддаг, амьсгалыг хэлнэ.
    дэлгэрэнгүй
    Халдварт өвчнүүд
    ХАЛДВАРТ ӨВЧИН
    2011/11/03
         Хүн үүссэнээс эхлэн төрөх, өсөх, өтлөх, үхэх явцыг туулан өнгөрүүлдэг. Үүний адилаар өвчин ч бас үүсэн гарч ирсэн байх учиртай. Хүнийг төрүүлж хүн болгоно гэсэн ил далд шалтгаан байна гэхэд үхүүлж хороох шалтгаан бас байдаг бололтой.
    дэлгэрэнгүй
    ЦЭЦЭГ ӨВЧИН 天 花
    2011/11/03
         Олон мянган жил хүмүүсийн амь насыг сүйрүүлж байсан аюулт өвчний нэг бол “Цэцэг” өвчин  юм. Хаад ноёд, баян ядуу, дарга цэрэг, хөгшин залуу ялгалгүй тааралдсан хэн бүхнийг хайр найргүй авч явна. Хөгжлийн харанхуй байдлын уршгаар болж тэр болгоныг тэмдэглэн үлдээх боломжгүй байсан нь ойлгомжтой.
    дэлгэрэнгүй
         
    PMS.MN
    Developed by: miniCMS™ v2
    Web stats