Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЯСНЫ СИЙРЭГЖИЛ
    “Ардын эмчилгээний сонгомол жор эмхэтгэл”-д  ясны сийрэгжил “Gu zi sa shun zen骨 质 疏 松症 ” өвчин нь ясны бодисын солилцооны түвшинд явагдаж байдаг өвчин болно. 1941 онд анх Albright  ясны сийрэгжилт өвчний асуудлыг дэвшүүлжээ. Одоогоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ өвчний талаарх үзэл баримтлалыг 1993 онд Гонконгт болсон дэлхийн 3-р удаагийн “Ясны сийрэгжлийн асуудлыг судлан ярилцах” хурал явагдсан. Хуралд оролцсон эрдэмтэд нийтээрээ хүлээн зөвшөөрснөөр ясны сийрэгжилт гэдэг нэр томъёог энэ үеэс эхлэн дэлхийн түвшинд өргөн хэрэглэж эхэлсэн. Тус хурлаас энэ өвчний хор хөнөөл, сэргийлэн эмчлэх чиглэлийг заан гаргасан байдаг. Өвчин зүйн судлалд ясны сийрэгжил гэдэг нь ясны бүтцэд аажмаар өөрчлөлт орж, ясны зохион бүтээх эс нь цөөрөх буюу буюу удааширч ясны эдийн чанар хэврэгших, ясны жин буурахаас болсон гэм юм. Тус өвчин хөгшин болон дунд насныханд үргэлж тохиолддог ба эмэгтэй хүн харьцангуй илүү өртөнө. Ясны бүтцийн оргил үе нь 20-30 насанд байж үүнээс хойш ясны хөгжлийн түвшин буурч эхэлнэ. Ойролцоогоор жилд 1001% орчмын хурдтайгаар сийрэгжил явагддаг. Хүн хөгшрөх тусам энэ өвчинд илүү өртөж, хоол тэжээлийн тохиргоо муудах, цэвэршилт түргэсдэг. Цэвэршилтээс шалтгаалж даавар гормоны солилцоо алдагдах, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд кальци, фосфороо жирийн үеэс 3-10 дахин ихээр алддаг тул эмэгтэй хүн энэ өвчинд илүү өртдөг шалтгаан болно. Бид ясны сийрэгжил өвчин болон түүний хор хөнөөлийг тодруулахын тулд хүний яс буюу тулгуур эрхтний талаар товч ойлголттой болох хэрэгтэй. Яс нь мэдээж бие махбодын гол багана бөгөөд бас үе бүхэн зөөлөн мөгөөрслөг эдээр холбон барилдаж хөдөлгөөнд оролцоно. Мөн тархи болон дотор эрхтний хамгаалалтын ясны хөндий гэгддэг цээжийг бий болгосон байдаг. Бусад эд эрхтэн хамтран аж амьдрал, хөдөлгөөн хийх нөхцлийг хангаж байдаг тул ясны бүтцэд хэлбэр дүрсийн өөрчлөлт орвол юу болох, ямар саад бэрхшээл болохыг ярихгүй ч төсөөлөн мэдэж болно. Ясны үндсэн бүтцэд кальци, фосфор, магни, зэрэг ордог. Биеийн кальцийн 99% нь ясанд хадгалагдаж байдаг болохоор кальци дутвал яс хэрхэн өөрчлөгдөх вэ? Мэдээж хэврэгших, сийрэгжих, ясжих байдал үүснэ. Ердийн үед хүн дунд наснаас эхлэн кальци, фосфорыг хааяа нөхөж байх, идэж уух хоолны төрөл зүйлд эдгээр элемент хангалттай  орсон байх, ялангуяа цэвэршилт эхэлсэн, сарын тэмдэгт өөрчлөлт орох, эмэгтэй хүний дааврын тэнцвэр алдагдаж байгаатай холбоотойгоор кальци фосфорын солилцоо алдагдаж, ясны сийрэгжил түргэсэх үзэгдэл үүсч болзошгүй тул анхаарвал зохино. Эдгээрээс гадна рентген зураг авах, цусан дахь кальци, фосфор зэрэг эрдэс бодисыг харах бусад шинжилгээг хавсарган хийвэл энэ өвчнийг нотлоход бэрх биш.
Өвчний шинж илрэл сэргийлэн эмчлэх талаар: Ууц, нуруу гар хөл янгинан чилж өвдөх, хүйтэн оргиж өвдөх, түнх гуя дагаж өвдөх, ясны эзэлхүүний хатуу бөх чанар муудаж байдаг тул, багана нуруу муруйх, бөгтөр болох, үе томрох, гэмтэх, яс хугарч хялбархан бороолохгүй байх зэрэг болно. Шөрмөс татах, булчин өвдөх, зөөлөн эд үрэвсэх нь ч бий. Ясны сийрэгжих өвчин дан ганцаар ирэх нь ховор юм. Ихэнхдээ бусад үеийн үрэвсэл, мэдрэлийн өвдөлт ясны ургалттай хавсран өвчлөх нь их. Эрүүл чийрэг насанд хүрсэн хүн 56-76 кг-ыг өргөх боломж байдаг бол ясны сийрэгжилттэй хүн 26кг хүндийг  өргөхөд хүндрэлтэй байдаг.
Багана нурууг дагасан сийрэгжил ихтэй бол бөгтийхөөс гадна биеийн өндөр богиносдог юм. Сэргийлэхийн тулд дээр дурдсан өвчин үүсгэх шалтгаан нөхцөлөөс зайлсхийх, дунд наснаас эхлэн ялангуяа хөгшин, жирэмсэн, хөхүүл, цэвэршилтийн насныхан кальци, магни, фосфор, ВД, ВЕ агуулсан эм бэлдмэл, хоол ундыг чухалчлах хэрэгтэй. Жишээ нь: Өдөрт 1 аяга сүү, цагаан идээ, цэвэр буурцгийн ханд, ясны шөл, өндөг, далайн байцаа, загасны төрөл, зарим ашигтай ургамал ногоог илүү хэрэглэвэл зохино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats