Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ҮРЭВСЭЛ
    Энэ өвчнийг өгзөгний мэдрэлийн үрэвсэл, бөөрний хар хуян гэж нэрлэдэг тал бий. Хятадаар  zuo gu shen jing tong  “坐骨神经痛”  гэнэ. Доороос даарах, хүнд зүйл өргөх, нурууны үед цочрол гэмтэл учрах, чийгтэй газар суусан, суугаа байршилтай ажил байнга хийдэг зэрэг шалтгаан нөхцөлөөс ихэвчлэн үүснэ. Өгзөг гуяны ар буюу гадна талыг дагаж доош дамжин өвдөх, заримынх нь хөл нуруу хүртэл минчүүрэн бадайрах, ууц нуруу чилж чинэрч шөнө өвдөх, өвддөг талаа дарж хэвтэх, хөлөө чирч доголон болох ч бий. Эмнэлзүйн хувьд даарах, хөлрөх, хүнд юм өргөх, удаан явахыг цээрлэнэ.
Өвчний шинж илрэл: Нурууны рентген зураг, компьютер оношлогоо, иморой зэргийг хийлгэж онош тогтооно. Хэрвээ нуруу нугасанд нөлөөлөх хэмжээнд өөрчлөлт орж мэдрэлийн ширхэг ёзоорыг дарж шахсан байвал мэдрэлийн мэс засалд үзүүлэн чиглэл авах нь зүйтэй. Үүнээс наагуур үрэвсэл, шохойжил, гэмтэл, хөнгөвтөр суулт зэргээс болсон байвал уламжлалт физик эмчилгээ болон үрэвсэл дарах, өвчин намдаах эмчилгээг хавсарган идэвхитэй хийлгэвэл ихэнхдээ эдгэрнэ. Мөнгөн зүү төөнүүр, шавар, физик эмчилгээний аппаратууд, эмтэй рашаан дэвтээл зэргийг сампилноров, бунтаг нир-а, бойчун-15,зачүнзүсэм болон зонлон-18-аас сонгон хэрэглэвэл үр дүн сайн байна. Зачун марав буюу мангар жүваг цэвэр шар буурцгийн нунтагтай хольж сэндэнгийн хандаар зуурч өвчтэй газар хөхүүлэг хийвэл сайн. Өвөрмонголын Бугат хотын монгол  эмнэлэг судлах газраас гаргасан гарьд-5 тариаг мөнгөн зүүний цэг бэлчирт таривал сайн үр дүнтэйг мэдээлсээр байна. Энэ талаар тодорхой мэдээлэл олохыг хүсвэл Дугаржавын эмчилгээний ном болон монгол эм эмнэлгийн 1997 оны 3 сард хэвлэгдсэнийг харж болно. Хятад бэлэн эм жин гүй сэн чи ван,ёо тун нин,их бага Hu Lu Baн зэргийн аль тохиромжтойг сонгон хэрэглэнэ. Ахмад монгол эмч Ү Чин Шиан энэ өвчнийг мөнгөн зүү хатгаж  зачун-зүсүм эмийг сум-4 тангаар даруулан уулган эмчилдэг байжээ.
2004 онд намайг Ачтан эмнэлэгт ажиллаж байхад Жирэм аймгийн Суван-ши гэсэн 60-аад насны хүний суудлын мэдрэл нь өвчилж ирээд, “Согтдог” эм байвал өгөөч гэсэн билээ. түүний хэлснээр 30-аад насандаа энэ өвчнийг олж Ү чин Шиан эмчид үзүүлж нэг зүү хатгуулж согтдог эм уусан. Эм уугаад согтуу юм шиг болсон. Ердөө 3 удаа ууж эдгэрсэн бөгөөд одоо 30 жилийн дараа дахичихлаа гэж байсан. Түүний хэлж буй эмчилгээний арга нь эм уулгаж сүүжний бэлчирт нь хатгасан бололтой. Монгол эмч нарын хэрэглэдэг согтдог эм нь манчин орсон эм байж таарна. Энэ нь үе мөчний өвчинд сайн байдаг ч тун хэмжээ найрлагыг эзэмшиж чадахгүй бол манчинд хордох тул дур мэдэн хэрэглэж болохгүй. Тус эмчилгээний талаар алдарт монгол эмч Ү чин Шианы ”Туршлагат содон жор” номонд танилцуулга нь байдаг тул олж уншаарай. Зарим ахмад эмч энэ өвчнийг бөөрний хэрхийн өлч–25 гэдэг ганц эмээр эдгэрүүлж болно гэж бичсэн байдаг. Энэ жор нь эрдэнийн жор бөгөөд Агваанлувсандамбийжалцан хоёрдугаар дүрийн жанлан бандидагийн зохиолд бий. Тэр хүн шилийн гол аймгийн сөнөд хошууны хүн бөгөөд нэг насандаа АУ, судар тарни, шашны гүн ухаанд нэвтэрч төвд хэлээр 126 иж ном зохиол туурвиж, 5 боть болгон эмхэтгэж Чин улсын үед модон бараар тус тус хэвлэсэн байдаг. Энд ярьж байгаа өлч-25 жор нь түүний зохиол бүтээлийн нэг болох аливаа өвчинд туслах алтан арүрийн цоморлигт багтсан бөгөөд бөөрөө доргиож гэмтээсэн, хуян болон мэдрэлийн цагаан судал өвчин, хэрх, тулай, шар усны өвчин, сүүжний нүх хатгуулах өвчин (суудлын мэдрэл өвдөх) ялангуяа бөөрний хэрхэд онц сайн гэж тэмдэглэсэн байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats