Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЧИЛИСАН ПАЛИСАН ЭМИЙН ТУХАЙ
    Чилисан  буюу долоон хүчит талх. Энэ эм бол хятад ёсны гэмтэл эмчлэх эртний жор болно. Эртний монгол эмч нар хятад жорыг найруулан өгч зуршсан байдаг.
 - Жигмэдданзанжамцын “Дунгаажид”-д палисан буюу найман хүчит талх Чүсэр дэрмү 2 чин, шилда 3 чин, Зүса 2 чин 5 фун, зааны шүд, гуадөр, янгирын цус, баргар тус бүр 2 чинг нягт талхдан архиар даруулан уулгаваас дотор гадар шарх, цус цалгисан, мах тасарсан гэмтсэн бүхнийг анагаана.
 - Чилисан 7 хүчит талх “Цалгад 1 чин 3 фун, ларз 1 чин 2 фун, шилгавар 1чин 2 фун, бойгор 1 чин 2 фун, гүгэлнаг 1 чин 5 фун, гачгүргэм 1 чин 5 фун, дужа 2 чин 4 фун, зүсэрдэрмү матрын цус 1 лан” эдгээрийг нарийн талхдаж архиар даруулан уулгаваас морь унаанаас хаягдсан, унаж бэртсэн, элдэв юманд цохигдож гэмтсэн яс, хугарч хэмхэрсэн, судал шөрмөс тасарч гэмтсэн, яр шархны цус зогсохгүй, мах тасарсан, бэртэнги зэрэгт хэрэглэх туршлагат жор болно. Шарханд гаднаас нь түрхэж болно. Цус зогсохгүй бол хуурайгаар үрж болно. Хэрэглэх арга: 1 чинг архиар даруулж өдөрт хоёр удаа өгнө.
Чилисанг найруулах олон янзын аргаас : Эрт дээр үеийн чилисан эм бол маш сайн чанартай байж 3-7 тунг уухад хугарсан ясыг дорхноо гагнадаг гэсэн уламжлал байдаг. Чилисангийн тухай олон жорыг судлан харахад эртний улаан зэс орсноор үйлдэл нь хүчтэй болдог. Жишээ нь: Алша газрын нэгэн сударт чилисан бол балцад, бойгор, давсан няц, еаблин, жамц ,жугун, зэс зоос зэргийг тэнцүү хийж найруулан чихэртэй усаар даруулан уулгаваас ясны гэмтлийг даруй эдгэрүүлнэ гэсэн байдаг. Мөн чилисан дээр жинхэнэ улаан зэсийн дөллөсөн нунтгийг таван фун хэмжээгээр нэмж архиар даруулан уулгавал хугарсан ясыг шууд гагнана гэж бичсэн байдаг. Хятад ёсны чилисанг бас зэстэй найруулах арга байдаг бөгөөд чилисан эм нь ясны бэртэнги гэмтлийг анагааж эдгээх цорын ганц жор мөртлөө мянган жил уламжлагдаж ирсэн гэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats