Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
34 ШИЛДЭГ АРГА ТУРШЛАГААС
1. Цусны даралт ихсэх өвчинд дараах аргыг туршин хэрэглэж болно.
Сайн чанарын үзмийн архи 700г, дан шин хэмээх ургамлыг 30г  хийж гурав хоног дарсны дараа өглөө, оройд хоолны өмнө хагас хундага буюу 25г ууна. Хөнгөн, дунд шатны цусны даралт ихсэх өвчинд тохирно. Нэг курс нь 30 хоног.
Хуа шин, ногоон буурцаг үзэм гурвыг буцалган шүүсийг нь өдөрт 250 г аар уулгаж байвал адил үйлчилгээтэй.
2. Өтгөн хаталтанд шижид гэдэг эмийг өдөрт нэгээс хоёр тунг буцалсан усаар даруулан уулгах буюу дэлгүүрт худалдаалагддаг ногоон уулын гэдэс цэвэрлэх цайг усанд хандалж уувал өтгөн хаталтыг намдаана.
3. Өвөл, хаврын ханиад хямаргаанд норов дүнтан буюу мана шитаныг буцалган хөлс гартал хэдэн орой уулгаваас эдгэнэ.
4. Өвөл, хаврын улиралд дагшиж ханиагаад хялбар намдахгүй байвал мана шитан, сорол шитан хоёрыг хавсарган хонины гуяны хар мах нэг хоёр хэрчимтэй сайн чанаж хөлөртөл 3 орой уулгаваас намдана.
5. Цистит буюу давсагны үрэвслээр шээс чавдагшиж өвдвөөс хөх давс хийсэн хар цайг өтгөн буцалгаж халуун уураар хэдэнтээ утвал сайн.
6. Хоолны хордлого буюу идээ үл шингэж дотор эвгүй оргивоос жамц давстай буцалсан халуун усыг хэдэнтээ уувал намдана.
7. Архаг бронхит буюу астамд нохойн махтай бронхитны танг олж хэрэглэвэл сайн байдаг.
8. Шүд өвдөхөд тустай арга бол сармисыг няцлан зуух, хар архиар зайлах эс намдвал хятад анальгин хольж ууваас даруй намдана.
9. Ходоод, гэдэс эвхрэн базлан өвдөх цанх хэмээн өвчинд түргэн туслах арга бол хоёр гарын харьтыг сайтар шувтарч байгаад цусыг нь буцаалгүй барьж ороогоод арван хурууны өндгөөс хар цусны уурыг гаргах. Энэ нь наршил зэрэг олон үйлд тус болох сайн арга юм.  
10. Шалтгаан нь олдохгүй, жирэмслэхгүй өвчинд Бээжингийн түнрэн тангаас гаргадаг “Цүй юун ван” жирэмслэхийг дэмжих үрлийг олж хэрэглэвэл зарим хүмүүс хялбархан жирэмсэлнэ.
11. Хэт таргалсан хүмүүст туслах жор бол илчлэг идээнээс эрс татгалзаж хөдөлгөөнийг чухалд үзнэ.
12. Баян тансаг амьдралыг хүсвэл бусдаас илүү ухаан зарж хэд дахин илүү хөдөлмөрлөж сур.
13. Мунхгийг засах арга: Сэтгэл гарган ном сайн унш, удаан уншвал сэтгэл аажмаар гийж мунхаг бага багаар багасна.
14. Уур биеийг зовооно, уул морийг зовооно. Нэг удаагийн уур хилэнд нэг тэрбум мэдрэлийн эс үхжиж байдгийг мэдвээс аяндаа уурлахгүй болно.
15. Өчүүхэн жижиг үзлийг засах арга нь аливаад юм ганцаар дуусах шиг адганах зангаа орхиж тайван хандлагаар амьдралыг харж сурах явдал болно.
16. Элдэв бэрхшээлийг даван туулах жор бол эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн өвгөдийн сургаал болно.
17. Мартамхайг эмнэх жор бол “Мартахгүй” гэдэг үгийг өдөржин санаж явсаар нэг мэдэхэд мартах гэм багасаж ирнэ.
18. Ховч занг эмнэх жор: Хүн муулж хов зөөдөг зан суртахуун бол сэтгэлийн нэг гэм мөртлөө арван хар нүглийн нэг тул өөрт буюу ойр төрөлд муугаар нөлөөлдгийг мэдэх явдал юм.
20. Нойр сэргэшихэд туслах жор: Нойр сэргэвэл үнээний халуун сүүг буцалгаж уун хөлөө халуун усанд дүрж сайтар илж унтваас нойр ирнэ. Мөн нойрны тэжээл гэдэг сүй миан да ши бэлдмэлийг олж хэрэглэвэл сайн.
21. Настайчуудын өвдөг янгинаж хүйтэн оргиж өвдөөд байвал яс, цуутай буцалгасан таван рашааны хандаар нунтаг шар буурцгийг зуурч халуун, бүлээнээр хэдэн орой боож шавшваас хүйтний хорыг татна.
22. Жин ихтэй, цус өтгөрсөнд туслах жор бол ү лүн буюу фүүр ногоон цайг ууж зуршвал эрүүл мэндэд тусалж бас цус өтгөрөхөөс сэргийлж болно.
23. Аливаа хордлогод ногоон буурцгийн шөл ууж байвал тустай.
24. Хор харшиж хордлого авсан үед хатаасан хүчиллэг ааруулыг нүдэж хоёр халбагыг усанд буцалган халуун бүлээнээр нь байн байн ууваас тус болно.
26. Мах идээд хахсан үед яаралтай туслах арга бол хоёр шилбэнээс нь барьж ар нуруугаар нь үүрээд бөхийлгөж байгаад цээжийг нь эвтэйхэн илвээс даруй гарна.
27. Ходоодны кислота ихсэж гашуунаар гулгихад жижиг халбага хүнсний содыг усаар даруулж ууваас намдана.
28. Сая төрөгсдийн хөхний сүү нь татраад сайн буухгүй үед хуурсан будааг чангаамал өдөржин зажлан идэх, цайнд хийж идэхийг хэдэн өдөр баримталвал бууна.
29. Чон фү кэ болон шинэвтэр чихэр өвс хоёрыг хувь тэнцүү найруулж буцалган хоолойгоо зайлж байваас хоолой сөөх өвдөхөд тустай.
30. Бон му шиан, бойгор, лүй зи гурвыг тус бүр 25 г-ыг хандалж архаг үе мөчний өвчнийг угаан шавшиж байвал жин чийгээс болсон үе мөчний өвчинд сайн
31. Түргэн баяжих жор: Баян болохыг үнэнхүү хүсвээс эхлээд тархиа цэнэглэж хөрөнгө оруул, дараа нь толгой тархи чинь баян чинээлэгт хөтлөн оруулна.
32. Зөв үйлс, сэтгэлгээтэй болох арга нь Шри шри Рави Шанкар гэгээнтний бурханд залбирах арга юм. Тэрээр “Хайрыг мэдэрч сурахаас өмнө хайрыг битгий хайрлаасай, бичиг ном бичих ухаан бүрэлдээгүй үед ном зохиолын буяныг бүү хайрлаасай, эд мөнгөний учрыг олж зарцуулах чадвар суугаагүй үед эд мөнгийг надад бүү хайрлаарай бурхан минь” гэж залбирдаг гэнэ.
33. Эрүүл тэнхлүүн өвчингүй явахыг хүсвэл “Эрүүл аж төрөх ухаанаар өөрийгөө цэнэглэн төлөвшүүл”. Мөн эрүүл аж төрөх ухааны хуулийг бүү тэрсэл
34. Урт наслахыг хүсвэл сэтгэл хангалуун амьдрах сайн үйлийг үйлдэж бие сэтгэл хямруулах муу үйлийг үргэлжид тэвчиж яв.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats