Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН“ номын талаархи бодол, санал
   Монгол улсын төрийн шагналт,
АШУ доктор,профессор М.Амбага
    Анагаах ухааны доктор Бямбын  Намтай өөрийн бичсэн энэ номын тухай эхлэл үгэнд сүүлийн хоёр жилийн турш чөлөөт цагаараа хийсэн ажил маань энэ ном  байсан. Алхам бүртээ танин мэдэхүй, шинжлэх ухаанч чанарыг шаардсан өргөн цар хүрээг хамарсан “Эрүүл амьдрах ухаан”-ны чиглэлээр ном бичнэ гэдэг нь нэг талаасаа  олон түмэнд буян болох ажил ч нөгөө талаасаа хөлс, хөдөлмөр чийхруулсан хатуухан ажил байсныг ямагт мэдэрсэн билээ... хэмээн энэ ном ямар үнэ цэнээр боссоныг тодорхой өгүүлжээ. Бичсэн эзнээ ядраадаггүй, бас баярлуулдаггүй бүтээл гэж үгүй билээ. Бүтээл гэдэг тухайн хүнийхээ бие сэтгэл, оюун ухааны үргэлжлэл, тэр хүнийгээ бусдад байнга таниулж харуулж, төлөөлж байдаг амьдлаг зүйл юм. Энэ номыг та уншиж саналаа өгнө үү? гэж надад зохиогч номоо өгсний дараа гол агуулгыг нь хараад миний бичдэг ном, сурах бичгийн агуулга, тавьдаг шаардлага, хэв хэмжээ энэ хүнийхээс нэлээдгүй зөрүүтэй  байгааг  жаахан гайхширснаа, юутай ч санал өгөхөөр санаа шулуудан саналаа бичлээ.Миний бодлоор үе үеийн анагаах ухааны мэргэдүүд”х+g+s-NCM= хүний биеийн эрүүл орших, өвчлөх шалтгаан,оношлогоо,эмчилгээний төгс шийдэл“ гэсэн тэгшитгэлийг бодсоор ирсэн бөгөөд энэ номын гол агуулга нь энэ тэгшитгэлийн аль гишүүнтэй нь илүүтэй харгалдан таарсан байдлаар бичигдсэн болохыг тулган авч үзэхэд миний бодлоор х, g гишүүд буюу х-ээр тэмдэглэгдсэн хий,шар,бадганы онол, g-ээр тэмдэглэгдсэн гадаад шинж, 20 билиг чанарын тухай үзэл баримтлалтай илүүтэй нийцэн бичигдсэн юм байна гэсэн бодол төрж, энэ түвшингийн зүйлүүдийг нь s-NCM дээр гүнзгийрүүлэн тайлбарлах оролдлого хийсэн хувилбараар өөрийн санал бодлоо илэрхийллээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats