Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХҮНИЙ АМЬДРАХ БОЛОМЖИЙН ТУХАЙ
    Энэ бол эрт эдүгээгээс хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг гол сэдэв юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаагаар хүний наслах боломж 120-150 жил юм. Шинжлэх ухаанд хүний наслах бололцоог олон талаас нь судлан нотолдог боловч гол гурван зүйлд хураангуйлан үзэж байна. Энд гурван гол үзүүлэлтийг танилцуулья.
    1.Амьд амьтан нь бэлгийн бойжилтынхоо хугацааг 8-10 дахиулж насалдаг. Хүний бэлгийн бойжилт 15 жил бол, үүнийг 8-10 дахин өсгөвөл 110-150 наслах болно.
    2.Аливаа сүүн тэжээлт амьтад бойжилтынхоо хугацааг 5-7 дахинтай тэнцүү насалдаг. Үүнд: Нохойн өсөлт 2 жил, 10-15 наслана. Муур 1,5 жил, 8-10 наслах, үхэр 4 жил, 20- 30 наслах, адуу 5 жил, 20-30 наслах, тэмээ 8 жил, 40 наслах, зааны өсөлт 25 жил 150 наслах буюу хүний өсөлт бойжилт 20-25 байж 5-7 дахин гэдэг нь 100- 175 насална гэсэн нотолгоо байдаг.
    3. Хүний эсийн хуваагдал 2,4 жилд нэг удаа явагдах бөгөөд нийт 50 удаа байж, (50*2,4=120) наслах боломжтой. Хүнийг зуу, хоёр зуу, гурван зуу, дөрвөн зуу, бүр таван зуу хүртэл насалж болно гэсэн янз бүрийн таамаг магадлал, үзэл баримтлал байдаг. Дэлхийн хэмжээнд 100 хол давж насалсан хүмүүсийн намтар түүхийг бичсэн тэмдэглэл би олныг харсан. Тэдгээрийн дотроос ганц нэг жишээ татвал: Хятадын Ли жин Юун хэмээх хүн 1677 онд мэндэлж 256 наслаад 1933 онд таалал төгссөн. Францын Geanne Louise Calment 1875.2.21-1997.8.4 хүртэл амьдарч 122 нас насалсан гэж олон материал дээр бичигдсэн байна. Миний мэдэхээр одоогоор Улаанбаатар хотод 100 аас дээш настай 6 хүн аж төрөн амьдарч байна. Дэлхийн зарим эрдэмтдийн судалгааны материалаас харахад эрт эдүгээ 100-аас дээш насалсан хүн ойролцоогоор 117200 хүн байна гэж 1998 онд мэдээлсэн байдаг. Нэгэн судалгааны материалд дурдсанаар дэлхийн хэмжээнд 1999 оны байдлаар зуугаас дээш насалж байгаа хүн 135000 байна гэжээ.
Тэгвэл яагаад хүн 100 гарч наслах боломжтой байтлаа энэ насаа насалж чадахгүй өнөөгийн хүн төрөлхтний  дундаж нас 66-67 байна вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд олон зүйлийн шалтгаан, хүчин зүйл хамаарна. Өвчлөл, хөгшрөлт түргэсэх, амьдралын буруу зуршил, хүн ба нийгмийн хөгжил, аж амьдралын дарамт, байгалийн гамшиг буюу гэнэтийн хүчин зүйл зэрэг олон шалтгаанаас болж хүн төрөлхтөн амьдрах боломжтой “120-150” жилийнхээ хагасыг алдаж, зуурдаар буюу богино насалсаар ирсэн үнэн түүх байдаг. Гол хүчин зүйл болсон өвчлөл, хөгшрөлт түргэсэх шалтгаануудыг сааруулах, эрүүл мэндээ хамгаалан насыг уртасгах асуудал эн тэргүүнд тавигдаж байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats