Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өвчин гэж юу вэ?
Мэдээж бие махбодын аль нэгэн хэсэгт, өөрөөр хэлбэл эс эд, эрхтний хаа нэгэн газарт  өөрчлөлт гарсан, бие сэтгэлийн хэвийн байдалд их бага хэмжээгээр нөлөөлсөн эсвэл далд шинжтэй өвчний үүсгэвэр бий болсныг өвчин гэнэ. Түүнд заавал өвчин үүсгэгч шалтгаан байж, цаг нөхцөл нь бүрэлдэж өвчин гэдэг процесс “явц”-ыг буй болгодог. Өрнийн анагаах ухааны ёсоор өвчин үүсгэгч (микроб, бактер, вирус, мушгираа биет, мөөгөнцөр, шимэгч нян) болон биеийн дархлал суларснаас болсон  олон клиник шинж илрэлийг өвчин гэсэн байдаг. Дорнын анагаах ухаан болох Монгол, Төвд анагаах ухааны ёсонд биеийг амьдруулагч хий, шар, бадган гэх гурван махбод хямарч долоон тамир (тунгалаг, цус, мах, өөх, яс ,чөмөг, дусал), гурван хир (өтгөн, шээс, хөлс)-д нөлөөлөн гэмтээх үзэгдэл явцыг өвчин гэж үздэг. Ерийн ойлголтоор хүний бие сэтгэлд ямар нэгэн зовиур шаналал үүссэн, үүсэх урьдчилсан шинж тэмдэг илэрснийг хүмүүс бие өвдлөө хэмээн ойлгож эмнэлэг, эмчид ханддаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats