Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭХ БАЙГАЛЬ ЭВДЭГДЭХ ТУСАМ ЭРҮҮЛ МЭНД ИХЭЭР ХОХИРНО
    Хүн төрөлхтөнд тулгарч буй аюулын нэг нь аж үйлдвэр хөгжихийг дагалдан хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан нүүрстөрөгчийн давхар исэл, метан азотын давхар исэл агаар мандалд тархсанаас агаарын элементүүдийн тэнцвэрт байдал алдагдан, цаг агаарын хэт дулаарал, усны хомсдол, амьд амьтан, бодисын оршин тогтнох хэв байдал алдагдаж, өвчлөл ихсэх гээд олон сөрөг үзэгдэл шил шилээ даган урган гарч байна. Жишээ нь: Дэлхийн тариалангийн 30- 40% нь үржил шим нь муудан дахин сэргэх чадамжаа алдаж, дэлхийн хэмжээнд жилд арван гурван сая га газар жагсаалаас гарч байна. Африкийн Калицов уулын мөс 80%-иар хайлж, Ази, Африк тивийн гол мөрөнгийн эх болсон Гималай нурууны мөс их хэмжээгээр хайлж байгаа нь далай, тэнгисийг түшин амьдарч байгаа арав гаруй том хотын хувь заяанд нөлөөлж, ямар нэгэн хэмжээнд хохирол гарз гарахыг үгүйсгэхийн аргагүй. Мөн Австрали улсын тариалангийн газрын хагас хувь нь усгүй болж цөлжсөн гэдэг. Эдгээр байгалийн тэнцвэр алдагдал нь мөн л хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас хамааралтай.
    Одоогийн байдлаар дэлхийд 6.5 тэрбум хүн амьдарч байна. Үүнээс өдөрт 5000 гаруй хүн ундны усгүйгээс болж амь насанд нь аюул учирж байгаа бол, нэг тэрбум хүн өлсгөлөнд автагдаж байна. Сүүн тэжээлтэн амьтны дөрөвний нэг нь, шувуудын арван хоёрны нэг нь устаж, олон хот суурингуудад их бага хэмжээгээр байгалийн гамшиг, цөлжилт, усгүйжлын аюул нүүрлэж хүн амьтад оршин байгаа нутгаасаа дайжиж байгааг мэдээлсээр байгаа. Хүн төрөлхтөнд нүүрлэж буй дөрвөн их аюулыг дурдвал:
    1.Хэт дулаарал
    2.Агаарын бохирдол
    3.Өлсгөлөн
    4.Хүнсний аюулгүй байдал
2050 он гэхэд ойролцоогоор 200 сая хүн оршин суугаа нутгаасаа дүрвэнэ гэсэн судалгаа ч байдаг.
    -Эдгээр байдлаа ухааран, байгаль дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах тулгамдсан асуудал бидний өмнө тулгараад байна.
    -Одоо мэдээлж буй байдлаар 2025 оны үед дэлхийд 2 тэрбум хүн усны хомсдолд өртөнө гэсэн мэдээлэл бий.
    -1950 оноос дэлхийн хүн ам гурав дахин нэмэгджээ.
    -2015-2030 он гэхэд хойд, өмнөд мөсөн далай хайлж дуусна гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байна.
Энэ талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн амын гуравны хоёр нь устаж үгүй болохыг анхааруулсаар байгааг бид мэдээ мэдээллээр лавшруулан харж болно. Эх дэлхийгээ хайрлах асуудал хүн бүрийн үүрэг билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats