Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭРТ ЭДҮГЭЭ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМЬДАРЧ ТУУЛСАН НАС
    Бидний өнөөгийн мэдлэг мэдээлэл, сурвалж материалд тулгуурлан үзэхэд балар эртний хүрэл чулуун зэвсгийн үе буюу одоогоос 4000 гаруй жилийн тэртээ хүн төрөлхтний дундаж наслалт 18-20 байжээ. МЭӨ 2000 гаруй жилийн тэртээ Ромын хаант улсын үед хүний нас 20-25 байсан бол дундад зууны үед 28-33,  XVIII зууны үед 35 болжээ. 1587-1691 оны үед Герман хүн 33.5, 1789 оны үед Америк хүний  дундаж нас  33.5 ,  1838-1854 оны үед Англи хүн 40.95, 1900-1905 оны үед Герман хүн 49.2, 1950 оны үед Бээжин хүн 52.1нас, 1951 оны үед Шанхай хүмүүс 42.74 тус тус насaлж байжээ. ДЭМБ-аас 1998 онд гаргасан нэгэн судалгааны материалаас үзэхэд бүх дэлхийн хүн төрөлхтний дундаж наслалт 1955 онд 48, 1977 онд 59, 1998 онд 66, 2025 онд 73 нас хүрнэ гэсэн тоон үзүүлэлт байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудын дундаж наслалт 75, хөгжиж байгаа улс орны дундаж наслалт 64, хөгжил буурай орны дундаж наслалт 52 гэж үзсэн ба дэлхийн 120 улсын 50 дүнчүүр хүний дундаж наслалтыг 60 гэж гаргасан байна. Мөн дэлхийн хэмжээнд 5000 түм хүн буюу 50 сая хүний дундаж наслалт 45 байгааг мэдээлжээ. 1840 оны үед гарсан Маркс, Энгельсийн “Эрүүл мэндийн асуудлыг өгүүлэх нь” гэсэн зохиолд тухайн үеийн хүн төрөлхтний дундаж наслалтыг бичихдээ:
Xөрөнгөтөн буюу дээд давхаргаатны дундаж нас 55, арилжаачин, ажилчин зэрэг дунд давхаргаатны дундаж нас 22, ажилгүйчүүд, хөлсний ажилчид, боолчуудын дундаж нас 15 гэж тус тус тэмдэглэн үлдээсэн байдаг.
Маркс, Энгельсийн  (Эрүүл мэндийн  асуудлыг өгүүлэх нь)


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats