Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ШАЛГАХ ДӨХӨМ АРГА
    -Амьд бодис аяндаа хөгширч эрүүл мэндээ алгуур, аажим алддаг. Эрүүл мэндийн хохирол болох бусад хүчин зүйлд “өвчин, буруу зуршил, гэнэтийн осол эндэгдэл” бас нөлөөлдөг. Доорх хүчин зүйлүүдийг ажиглан хянаж эрүүл мэндээ шалгаарай. 
     •Ажлын эрч хүч, амралт хэвийн байгаа эсэхээ ажиглах
    •Биеийн жин, дулаан, цусны  даралт, зүрхний хэмнэл хэвийн байгаа эсэхийг шалгах
    •Таван мэдрэхүйн эрхтний мэдрэмж шүд амны өнгө үнэр, арьс булчин, үс гэзэг, үеийн хөдөлгөөн уян зөөлөн харимхай чанар бүхэн хэвийн эсэх,  сэтгэл санаанд зовинол гутрал, уурламтгай бачимдуу өөрчлөлт гарах, бие махбодын хувьд өвдөх хөших, загатнах зэрэг хэвийн бус шинж илэрсэн эсэх, хөлс, шээс, баасны ялгаралт өөрчлөлттэй эсэх, ядарч сульдах, идэш уушны дур сонирхол, нойронд өөрчлөлт гарах зэргийг шинжин биеийн эрүүл мэндийн байдлаа шалгаж үзэж болно.
Эрүүл мэндээ хянаж сурах:
    •Эрүүл цусны даралтын доод хэмжээ: 120/80 мөнгөн усны багана
    •Эрүүл цусны даралтын дээд хэмжээ 140/90 мөнгөн усны баганад байхыг эрүүл хэмжээ гэнэ. 
    •Насанд хүрэгсэдийн судасны лугшилт нэг минутанд 75 орчим байдаг.
    •Эрүүл биеийн дулааны хэмжээ: Суганы дулааны хэмжээ 36.0-37.0,амны дулааны хэмжээ 36.3-37.2, анусын дулааны хэмжээ 36.9-37.9 байвал тус тус хэвийн хэмжээ болно.
    •Эрүүл хүний амьсгалын тоо:
    Сая төрсөн нялхас минутанд 35-44,
    1-5 настай хүүхэд минутанд 25-30,
    6-9 насны хүүхэд минутанд 20-25,
    10-12 насныхан минутанд18-20,
            насанд хүрэгсдийн амьсгал минутанд 16-20 амьсгалдаг. Эдгээр тоо нь бүгд хэвийн хэмжээ бөгөөд өөрчлөлт гарвал эрүүл мэндийн хувьд хувиралт гарсныг харуулна. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 3-6 сард 1 удаа хамрагдаж байснаар түргэн ба удаан чанарын маш олон өвчнийг урьдчилан сэргийлэх боломжтой.
Эрүүл мэндийн хоолны цэс :
    •Өдөрт цай, усыг 1150-1250мг
    •Будаа гурилын төрөл 300-460г
    •Идэшний ногоо 300-400г
    •Жимс 300г
    •Загас далайн амьтан 50-100г
    •Өндөг 25-50г
    •Мал амьтны мах 0-50г
    •Хатуу жимс буурцаг 50-100г
    •Сүү цагаан идээ 250-350г
    •Давс 6гр, тос 35г-ийг хэрэглэж байвал хамгийн тохиромжтой. Эдгээр бол эрүүл мэндэд хамгийн тохиромжтой хоолны цэс болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats