Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ШҮДНИЙ ӨВЧИН
    Шүд өвдөхийг хятадаар “ya tong 牙 痛“ гэж нэрлэдэг. Шүд өвдөх нь амьдрал дээр олон тохиолддог өвчин шаналал юм. Шүдний паалан хорхойд идэгдэхийг шүд хорхойтох өвчин гэдэг ба шүдний цөм буюу шүдний буйланд үрэвсэл үүсэхийг шүдний буйлын үрэвсэл гэнэ. Энэ хоёр нь хамгийн олон тохиолдох шүдний өвчин тул энд дөхөм ойлголт өгөх болно. Шүдний буйл үрэвсэн өвдөх, хавдах, халуун хүйтэн зүйлийн алинд нь ч хөндөгдөн жингэнэн өвдөх, хацар хавдах, нойр хоолонд хүртэл нөлөөлдөг. Шүд хорхойтох, буйлын үрэвсэл хүндэрч шүдний цөм дэхь мэдрэлийн ширхэгт хүрч үрэвсэл үүсдэг. Хятад эмнэлгийн үүднээс ходоодны халуун, бөөрний сэрүүн, доороосоо даарсан, шүдний хорхой болон дагшуур, томуу зэрэг халуунтай өвчнөөс үүснэ гэж үздэг. Уламжлалт анагаах ухааны талаас ярихад нас ба ядаргааны шалтгаанаас үүсэх шүдний хий өвчин, нян цусны шалтгаанаас болох шүдний хөөрөнгө өвчин,цусаар голлон шүд өвдөх, шүдний  хорхой өвчин гэж тус тус ялган үздэг. Шүдний хий дийлэнх өвчин бол шингүн-ава-г тосонд зууран жин баривал шүд намдана. Агар-17 зэрэг хийн эмийг чун-5-тай хавсарган өгч болно. Цус шарын шалтгаанаас болсон байвал барбу сүмтанг буцалган сэрүүнээр өдөрт 3 удаа өгөхийн дагуу нямжор, чуна-г нас жилд нь тохируулан уулгах, гавар-нира, банз-12 зэргийг тохируулан хэрэглэсэн ч болно. Хорхойтсноос болж өвдвөл жиданга маруза зэрэг хорхой эмийг хачирласан нямжор чүн-а өгвөл тустай. Ниү-хуан-же-дү-ван, хуан лиан же дү ван зэрэг хятад эмээс сонгон хэрэглэж болно. Өвдөлт нь их үед чү- түн-пиан, зин түн пиан ”хятад анальгин” хоёрын аль нэгийг уувал түргэн намдана. Зүү сайн хатгадаг эмчээр хе гү, ша-це, ша-гуан зэрэг бэлчрийг хатгавал даруй намжих ба алганд байдаг ло-гүн бэлчрийг хатгах нь мөн шүдний өвчинд тустай байдаг. Шаардлагатай үед үрэвсэл дарах, өвчин намдаах эмчилгээг хавсран хийх, эмэнд намдахгүй үргэлжлэн өвдвөл шүдний эмчид хандан тохирох эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
 Хятад ардын дундах дөхөм жор:
   •Liu shen wan хэмээх хоолойн өвчин эмчилдэг жижиг хар үрлийг хорхойтсон шүдэнд хийвэл даруй намдана.
   •Хуажүг {花 椒} архинд буцалгаж хөвөнд шингээж шүд буйландаа зуух, лантанз “тэнэг” өвсний үрийг зохих хэмжээнд аргалын цог дээр шатаан цуглуулж шар тос түрхсэн аягаар хөмөрч аягаа бүлээн болохоор нь хоёр чихэндээ ээлжлэн хөмөрч хэд хэдэн минутаар жин баривал удахгүй намдана.
      •“qu teng bian 去 痛 片” гэдэг хавтгай цагаан эмийг няцлаад шүд буйландаа түрхэх эсвэл өвчин их бол 1 ширхэгийг хавсарган ууж болно.
Уламжлалт анагаахын ёсонд  нян, цус, шар, халуунаас болсон шүдний өвчнийг ханаж цусны уур тавьбал сайн гэж үздэг. Мөн “Анагаах ухааны дөрвөн үндэс” болон бусад  номд цус шараас болсон шүдний өвчин бүхэнд жүрүрийн ганц  танг уулгаж шүдний судлыг ханаваас дээд сайн гэж номлосон бий. Шүдний судлыг ханахад туршлагатай, мэдрэмж сайтай хүний хийх ажил бөгөөд шүд буйл өвдөж хавдсанд ханавал тэр даруйд өвчин намдана. Энэ судал нь эрүү ясны ар өнцгийн гол ирмэгт жишүү дээш 1 ямхад орших  лугших судал юм. Niu huang jie du pian, huang liang shan qin pian зэрэг цус сэрүүсгэх эмээс сонгон хэрэглэж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats