Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЦУС ДУТАХ ӨВЧИН
    Хятадаар “贫 血” Фин Шүэ гэж нэрлэдэг. Цусны улаан эс болон цусны улаан уураг хэвийн хэмжээнээс багасахыг цус дутах өвчин гэнэ. Эрүүл эрэгтэй хүний улаан эсийн тоо 4,5-5,6 сая, эмэгтэй хүнийх 4,0-50 сая байдаг. Цусны улаан уургийн хэмжээ нь эрэгтэйд 65-90 гл, эмэгтэйд 62-78 гл байдгийг хэвийн гэж үздэг. Үүнээс доошилсныг цус багадсан, цус дутсан гэж үзнэ. Цусны улаан эсийн дотор услаг байхаас гадна голдуу хүчилтөрөгч агуулсан цусны улаан уураг байдаг. Хүний цус улаан өнгөтэй байдгийн гол шалтгаан нь улаан уургаас болдог. Энэ улаан уургийн гол үйлдэл нь өөртөө хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг шингээн зөөвөрлөхөд оршино.
Цус дутах үед цусны улаан эс, улаан уургийн тоо илт буурч хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг зөөвөрлөх чадвар буурдаг болохоор эд эсэд цус дутагдаж царай цайх, чих шуугих, толгой эргэх, дөрвөн мөчөөр хүйтэн оргих,буюу хүчгүй болох, идээний сонирхол буурах, хэвлий дүүрч хөдөлгөөн хийсний дараа зүрх савлаж, амьсгал цухалдана. Удвал цус дутах чанартай зүрхний өвчин буюу зүрхний булчингийн сулралыг үүсгэнэ. Цус дутах өвчний хүнд, хөнгөн нь түүнийг үүсгэж буй шалтгааны хурд буюу явцаас болно. Цус дутах нь хэдий түргэн бол цус дутсанаас үүсэх шинж тэмдэг, хүндрэл нь төдий хүнд ил тод байдаг. Их хэмжээний цус алдвал хэдэн минут ба хэдхэн цагийн дотор толгой эргэж, гар хөл хөрч, шокын байдалд орно. Гэвч ихэнх цус багадал удаан чанартай байдаг тул хөнгөн архаг шинж илрэлтэй байна.
Биохими, цусны ерөнхий шинжилгээ болон бусад холбогдох шинжилгээ хийлгэж өвчнийг тодорхойлно. Цус дутах шалтгааныг олж илрүүлэхэд багагүй төвөгтэй байдаг. Бодисын солилцоо муудах, шим тэжээл, төмөрлөгийн агууламжтай хоол дутагдсан, цус зохион бүтээх ажиллагаа алдагдсан, шамбарам, ходоод гэдэсний шархлаа, хөшингө өвчин, сүрьеэ, цус цайх өвчин болон эмэгтэйчүүдийн зарим өвчнөөс шалтгаалан цус багадалтыг үүсгэх нь олон байдаг. Дэлгэрэнгүй ойлголтыг хүсвэл яаж, хэрхэн цус зохион бүтээгдэж буйг мэдэх нь чухал байдаг. Цусны улаан бөөм буюу улаан эс нь тасралтгүй төлжин  мөн байнга сөнөж, солигдож байдаг. Ясны чөмөг бол цусны улаан эсийг зохион бүтээх үйлдвэр уурхай болно. Шинэ улаан эс ясны чөмгөнд тасралтгүй бүтэж, зохих хэмжээнд хүрснээр цусны эргэлтэнд орж улаан эс буюу улаан уургийн тоо хэмжээг бүрдүүлж байдаг. Энэ үйл явц саатах буюу зогсонгуйрвал цус дутахын шууд шалтгаан болно. Үүнийг цусны төлжилт саатах чанарын цус дутах өвчин гэнэ.
Цусны улаан эс хэтэрхий олноор хохирох хэлбэрийн цус дутах өвчин гэж бий. Энэ нь төрөл бүрийн шалтгаанаас болж түргэн буюу удаан хэлбэрээр цус алдаж цусны ерөнхий хэмжээ, цусны улаан уураг багасах үзэгдлийг хэлнэ. Цус алдаж буй шалтгааныг олж тогтоон цус гарах замыг хаах асуудлыг шийдвэрлэх нь гол зангилаа болно.
Төмөр дутах хэлбэрийн цус багадах өвчин нь үндсэндээ шим тэжээл дутсанаас төмрийн агууламж багасах, төмрийг шингээн авах чадвар муудсантай холбоотой. Үүнд В12, навчны хүчил, төмөр агуулсан хоол, эм бэлдмэл хэрэгтэй. Хятад анагаах ухааны ёсонд хүнийг тэжээж амьдруулахад хий, цус хоёрыг нэн чухал гэж үзээд бие махбодын хийг тэтгэгч, цус төлжүүлэх үйлийн ажиллагаа хэвийн байснаар эрүүл, урт удаан амьдрах баталгаа гэж үзсэн байна. Цусны багадалтанд хятад эм хар тахианы бэлдмэл, ba zhen yi mu {八 珍 益 母}, ren shen gui pi{人 参 归 脾 丸}  ван dan gui wan {当 归 丸} зэрэг эмүүд бий. Нэгэн туршлагат жорыг танилцуулвал dang shen 党 参, дан гүй {当 归}, dai zhu {白术} тус бүр 12 г, рани, хуурсан чихэр өвс, түүхий гаа тус бүр 10 г, жүржийн хальс, шинцай тус бүр 6 г, цагаан хүн орхоодой 5 г-ыг 7 ширхэг улаан чавгатай буцалган хандалж 20 өдрийг нэг эмчилгээний хугацаа болгон уулгавал цусны даралт бага, төмөрлөг дутсанаас болсон архаг цус багадалтанд ихээхэн тустай. “Ардын эмчилгээний сонгомол жор эмхэтгэл”-ээс нарийн судалж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats