Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТАРГАЛАХ ӨВЧИН
    Таргалахыг (fat, Obesity) Хятадаар ‘’肥 胖’’ Fei Fan гэнэ. Бодисын солилцооны өөрчлөлтөөс болж бие махбодод өөх тослогийн хэмжээ (TG) илүүдэн хуримтлагдаж хэвийн биеийн жингээс 10-20%-аар хэтэрснийг таргалах өвчин гэнэ. Булчин хөгжсөн ба биеийн дотор хаван ус хурамтлагдсан үед жин нэмэгдэх тул ялган оношлох хэрэгтэй. Мярайлах өвчнийг анхдагч чанартай ба хоёрдогч чанартай мяраалах өвчин гэж хоёр ангилна. Анхдагч гэдэг нь ямар нэгэн өвчний шалтгаанаас биш аяндаа өөхлөг эд нэмэгдэхийг хэлнэ.
Хоёр дахь хэлбэр нь ямар нэгэн өвчний шалтгаанаас “ Дотоод шүүрлийн өөрчлөлт, удамшил” зэргээс болж таргалахыг хэлнэ. Залуу идэр насны эмэгтэйчүүд гэдэс хэвлийн таргалалтанд илүү өртдөг. Мяраалах буюу таргалах өвчний түгээмэл шалтгаан нь амтлаг, чихэрлэг, тослог, илчлэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хөдөлгөөнд бага оролцох, байнга замбараагүй идэх, орой унтахаас өмнө идэх зэрэг амьдралын буруу зуршлаас үүсдэг ба сав бөөрний хүйтэн хийн хөөвөр өвчин, зарим дотоод шүүрлийн өвчин, гэдэс ходоодны гүрвэлзэх ажиллагаа саатан, бохир хуримтлагдсан, хөдөлгөөний дутагдал,  ажил мэргэжил зэрэгтэй холбоотой үүсдэг.
Мяраалах өвчний шинж, сэргийлэн эмчлэх аргууд: Хэвлий дүүрч, цанхайх, амьсгаадах, ядарч дархлаа сулардаг тул хөлрөмтгий болох, толгой өвдөх, зүрх савлах, нүд нүүр, гуя хөлийн шилбэ сэлхэрч хавдах, удаан үргэлжилвэл чихрийн шижин, зүрх судасны өвчин, элэг өөхлөх, цусны даралт ихсэх, цөс нойр булчирхайн өвчин, цөсний чулуужилт өвчин, эрт цэвэрших, жирэмслэхгүй болох, сарын тэмдэг багасах, биеийн хэлбэр, галбир алдагдах, үе мөч наснаасаа эрт өөрчлөлт орох зэрэг өвчний гэм дагалдан үүснэ. Эмэгтэй хүний хэвлий, дөрвөн мөч, өгзөг, хүзүү толгой илүү мяраалдаг. Энэ өвчинтэй тэмцэх номер нэг асуудал нь тэвчээртэй, итгэл зоригтойгоор таргалалтын эсрэг арга хэмжээ авч илчлэг мах, тосны зүйлийг эрс багасгах, хооллох цаг горим, дэглэм барих, өглөө өдөр идэж, орой жимс ногоо зэрэг хөнгөн зүйл хэрэглэх зуршлыг баримтлах, гүйх буюу бие халаах хөдөлгөөнийг тогтмол хийж байх хэрэгтэй. Зарим хүмүүс дасгал хөдөлгөөнийг ганц нэг сар хийж гэнэт зогсоосноос биеийн жин цочмог ихэсдэгийг анхаарах хэрэгтэй. Энэ бол тун буруу зуршил юм. Аливаа дасгал хөдөлгөөнийг нэг бол удаан хугацаанд хийхийг баримтлах эсвэл энгийн ажил хөдөлмөртөө найдах нь зөв юм. Зарим хүмүүс чичрүүлэн доргиох, гүйлгэх, эм бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэж байдаг. Бүх зүйлд хоёрдмол тал байдгийг санаж, эм бэлдмэлийг хэт удаан хэрэглэх нь тохиромжгүй. Нөгөө талаас эм бэлдмэлийн сөрөг муу талаас айсаар илүүдэл жинтэй яваад байвал бүр ч их аюул нүүрлэнэ. Иймээс хэт таргалах асуудлыг шийдэх тохиромжтой арга нь хөдөлгөөн, идээ, ундаа, дасгал, эм бэлдмэлийн тэнцвэртэй байдлыг баримтлахад оршино. Жингийн хэлбэлзэлтэй хүмүүст туслах энгийн аргаас 
    1.Таргалахын эсрэг ямар цай уух вэ? lu san jiu цай,  wu-lon цай,  Фүүр цай ууж зуршина.
    2.Хоолыг өглөө сайн, өдөр цадтал идэж, орой тун бага хэрэглэж зурших
    3.24-36 цагт заавал бие засаж бохироо гадагшлуулдаг зуршил тогтоох, хэрвээ тийм биш бол ногоон уулын гэдэс цэвэрлэх цайнаас өдөрт 1-2 ширхэгийг буцалсан усанд хандалж өөрийн биеийн байдалд тохируулан ууна. Мөн хивэг зэргийг хэрэглэж болно.
    4.Өдөрт тогтмол 2000-4000 метр зайд алхах, гүйх хөдөлгөөн хийх
    5.Хоол хүнсэндээ махны төрлийг багасгаж, ширхэглэг хоол, жимс, ногоо түлхүү хэрэглэх
    6.Архи, пиво хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх
    7.Спортын төрлөөр хичээллэж хөлс гаргах
    8.Чихэрлэг, тослог хүнд хоолыг хасаж, биеийн клорыг 1400-аас хэтрүүлэхгүй барьж сурвал жин аяндаа багасна.
    9. Шүрэн унжлага 30 г, фүүр цай 10 г идээшүүлэн цайны оронд уувал нэг сарын хугацаанд тодорхой хэмжээгээр жин хасна.
    10.Хятадын Юн-ан газрын 9 сард авсан ze xie  болон Фү-лин, wu mei, he ye, бай-со зэрэг дөрвөн ургамал тус бүрээс 10 г, cai hu  6 г-ыг, сэмэ-6г-тай хамт буцалган цайны оронд 1 сар ууваас сард 5 кг, 3 сар ууваас 15кг хаях мөртөө ходоод, бөөрөнд сайн жор юм. Мөн he ye, ze xie, fan xie ye, jiun ming zi, shan zha тус бүр 15 г-ын хамт буцалган ууж хэрэглэж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats