Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
АРХИНЫ ӨВЧИН
    Архийг уух тусам улам шунаж эд, эс, мэдрэлд шингэн хүнийг хүн биш байдал уруу түлхэж эцэст нь хүн дүртэй амьтан болгож хувиргадаг тал бий. Архи л байвал тэр хүн бусад юуг ч бүрмөсөн мартаж зөвхөн архины хойноос тэмүүлэх болно. Зүрх савлах, чичирч салганах, толгой тархи нь өвдөж шаналахад, архи үнэрлэх буюу уувал энэ байдал нь даруй хөнгөрнө. Үүнийг ”Архинд шартах” гэж хэлдэг боловч хэтэрвэл  “Архинд донтох” өвчин болж байгаагийн шинж юм. “Монгол эмнэлгийн түүвэр” гэдэг номонд өгүүлснээр архины өвчнийг хий, шар, бадганы чанартай гэж гурван зүйлд хуваагаад алинд нь ч гурван халуун болон каруцыг архинд хольж уулгавал тустай гэж бичсэн байдаг. Мөн архи уухаас өмнө хуа жо-гийн сүмсийг уулгавал шартахаас сэргийлж чадна.
Архинаас гаргах аргаас хэдийг танилцуувал:
-Хуучин гэрийн утаа тортогоос бага халбагаар архинд хольж уулгавал дур булгин бөөлжиж, толгой нь хатгуулах тул архинаас хаширна хэмээн ”Монгол эмнэлгийн түүвэр” зохиолд бичигдсэн байдаг.
-Морины хулмас, илжигний хярвасыг түлсэн үнс болон гахайн шинэ сүүг архинд хийж уулгаваас огиудас хүрч бөөлжин архи ууж чадахгүй болдог гэж “Эрхэм түүвэр” зэрэг эртний эмийн сударт бичигдэн үлдсэн байдаг.
-Тарваганы халуун цөсийг залгиулах, буга, угалзны цусыг халуунаар давс хийж уулгавал архины гэм арилна гэж номлосон байдаг. Архи өөрөө амтлаг, исгэлэн, гашуун гурван амтаас бүрэлдэж хурц, бүлээн, сэрүүн гурван чанарыг агуулдаг тул удаан уувал эрүүл амьдруулах хий, шард нөхөр болохгүй мөртлөө хорлол болж ходоодны гал, тунгалаг цөвийн ялгаралтыг алдуулан элэг ходоодны үйл ажиллагааг муудуулах тул уусан архины хор үл тайлагдаж тэр хэвээрээ цусанд орох улмаар эд эсэнд шингэж бүх л цогцыг хордуулна. Ийнхүү бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, цанхайх, хоолны дур муудаж, эцэж турах, чичрэн салганах, зүрх нь савлах, дэлсэх, нүд нь хурц болж хий солионы илрэл гарах, эцэст нь элэг нэг мөсөн хордож чулуу адил хатууран усжих болно.
 Архинд донтох өвчнийг хөнгөн дунд үед нь сайн эмчилвэл эдгэрч, хүндэрвэл эдгэрэхгүй бэрх болдог. Архинд донтох өвчинд монгол эмч нарын эртнээс хэрэглэж ирсэн нэгэн жор байдаг. Тэр бол архины хор тайлах –дөрвийн тан юм. Ар үр, дэгд, гүргэм, сэвиймядаг-ийг тэнцүү найруулан нэг чинг гурван удаа архиар даруулан ууна. Удаан хугацаанд ууж болно. Архины хор аажмаар гарах, архинд дургүй болох ч тал бий. Ар үр  нь заавал жинхэнэ алтан  ар үр байх ёстой, дэгд нь загар  дэгд байвал үр дүн, ач тус нь илүү сайн гэж ном зохиолд бичсэн байдаг. Энэ жор нь Алша, баруун хошууны Монгол эмнэлгийн хорооны Б.Чулуун эмчийн туршлага болно.
     Бас нэгэн архи зогсоох аргыг дурдвал: 250 г хар архинд могой загасыг амьдаар нь хийж загас үхсэнээс нь хойш гурван цагийн дараа архиа зохих хугацаанд 2-5 хуваан уулгана. Үүнээс хойш зарим хүн архи үзвэл огиудас хүрч нэг мөсөн архинаас гардаг. Энэ арга Сэнгэгаравын “Эрүүл мэндийн зөвлөмж” номд байгаа тул уг номыг олж нарийн аргыг мэдээрэй. Могой загастай холбогдуулан ярихад миний багш Хөх хотын Сүн гэдэг Хятад анагаах ухааны эмчээс энэ талаар лавлаж байхад могой загас гэдэг Хан Жү хотын хажууд Си-Хү хэмээх нуураас авдаг гэсэн бөгөөд могой загасыг шингээх тарни байдаг тул түүнийг уншиж архийг үлээж өгдөг гэсэн юм. Зүүн орны удамт бариачийн угсаа болох Ганг гэдэг хүн наяад оны үед Сөнөд хошуунд ирж архинд чавга, мөсөн чихэр хийж, тарнидан үлээж уулгаад архийг зогсоодог явдал гарч байсан. Одоо хүртэл тухайн үед архины эмчилгээ хийлгэж, архи амсаагүй болсон Сугар, Бор зэрэг олон хүн байдгийг би мэднэ. Үүнээс харахад “Уншлага“ гэдэг тодорхой “Хүч“ агуулдгийг харуулж байгаагийн нэг илрэл болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats