Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЯС ЗӨӨЛРӨХ ӨВЧИН
    Энэ өвчнийг рахит гэнэ. Өсвөрийн буюу бага насны хүүхдэд илүүтэй тохиолдоно. Уламжлалт анагаах ухаанд тус өвчнийг бадган хийн хүч суларч, шим тэжээл дутсанаас болж үүсдэг хэмээн үздэг. Энэ бол хүүхдэд тохиолдох нэг зүйлийн удаан чанартай яс зөөлөрч булчин сулрах өвчин болно. Европ эмнэлэг дээр үүнийг бас яс зөөлрөх өвчин гэж хэлж болно.
Өвчин үүсэх шалтгаан нөхцөл
Тус өвчин голдуу барилдуулагч бадган болон хийн хүч буурч, шим тэжээлийн зүйл болох витамин “Д”, кальц дутагдсанаас шалтгаалан үүсдэг. Үүнээс гадна орон сууц, амьдралын талаар тохиромжгүй болсон буюу шинэ уур амьсгал болон нар үзэх нь бага, хоол хүнсний төрөл зүйл цөөрч, ходоодны галын илч буураад хоолны шингээлт болон тунгалаг цөвийн ялгаралт боловсрох чадвар муудсан, эсвэл бие махбодын тамир буурч, хий шар бадганы ажиллагаа тэнцвэрээ алдан, ялангуяа яс бол хийн орших орон тул бадган хийний хүч суларснаар хялбархан яс зөөлөрнө. Монгол эмнэлгийн ном бичигт тус өвчний тухай тусгай нэр өгөөгүй боловч энэ тухай дурдсан нь олон байдаг. Яс бол хийн гол орших орон болох тул яс барагдах өвчин гэж хэлсэн нь даруй монгол эмнэлгийн талаар яс зөөлрөх өвчний тухай танилцуулсан гэж үзэж болно. Тус өвчинд нэрвэгсэдийн зарим нь төрөлх чанартай бойжилт муу буюу сар гүйцээгүй дутуу гарсан хүүхдүүд байдаг.
Өвчний шинж тэмдэг
Асуух шинжилгээ: Бие махбодын өсөлт бойжилт нь дорой буурай, хоолны дуршил болон шингээлт муудсан, шөнөдөө хөлс гарч, унтахдаа муу, уйлж зовиурлана, булчин мах нь сулавтар болж гэдэс цүдийн том харагдана. Босч суух, алхаж явах нь ердийн хүүхдээс орой байдаг. Эхлээд толгой нь том харагдаж, зулайн өмнөх хонхор нь их, тун удаан битүүрэх бөгөөд заадасны хэлбэр нь мэдэгддэг.
Үзэж шинжлэх
Хэлэн дээр нь улбар зөөлөн өнгөр сууж, шээс нь шаравтар цагаан өнгөтэй байна. Хүүхэд мөлхөж байх үед нь 2 гар нь тохойн үеэрээ муруй  харагдах бөгөөд ялангуяа алхах нь оройтсон хүүхдийн хоёр хөл нь дотогшоо “О” хэлбэртэй буюу эсвэл гадагшаа “Х” хэлбэртэй муруйж алхахдаа муу байдаг. Хөлийг нь барьж үзэхэд булчин мах нь маш сулавтар мөртлөө хөл нь хүчгүй. Үүнийг европ эмнэлгийн аргаар цусны шинжилгээ хийж үзвэл цусны кальци дутмаг,.рентген зурагт яс нь сийрэг болсон байдаг.
Хүрэлцэж шинжлэх
Судлын лугшилт нь нарийн живэнх байдаг. Үе гишүүний булчин нь сулавтар бөгөөд гарын бугуйн үе болон шагайн үе нь бүдүүн харагдана.
Эмчлэх арга
Үүнийг эмчлэхэд голдуу ходоодны шингээлтийг сайжруулж, тунгалаг цөвийн ялгах, бадган хийн хүчийг тэтгэж, хий цусны гүйдлийг сайжруулж, шим тэжээл, бие махбодь болон яс үес, шөрмөсийг чангаруулах зэрэг зарчмыг баримталж эмчилнэ.
Монгол эмээр эмчлэх
Өглөө тунгалаг-5 өгч үдэд сампилноровоос 7,9 үрлээр уулгана, орой заар-13/зачун-13/-ыг насны байдалд нь тохируулж уулгана. Үүнийг бас мана-4 тангаар даруулж өгч болно. Ходоодны галын илчийг сайжруулахад анар-4 болон анар-5-ыг уулгана. Унтах нь муу бол агар -35 уулгана. Тамираар муу бол танчин-25 дээр луугийн яс болон зээргэний үндэсний шөлөөр даруулах буюу бүлээнээр уулгана. Үүнээс гадна луугийн ястай бусад найрлагаас уулгасан ч болно.
Дөхөм аргаар эмчлэх
Олон төрлийн амьтны ясыг нягт талхдаж 2-3 г-ыг нь өдөрт 2-3 удаа хоолтой нь хольж эм уухтай нь хавсруулж өгвөл сайн.
Зүү төөнөөр эмчлэх
Дөрвөн мөчийн өвчтэй хэсэгт нь зүү төөнө хийж болно. Ялангуяа 2 хөлийн ажиллагаа алдагдсаныг эмчлэхэд Huan tiao, zu san li зэрэг цэгт зүү тавина. Бариа засал хийвэл их сайн тул өвчтэй хөлийг нь сайн хөдөлгөж барьж нухалж байвал цусны эргэлт болон мэдрэлийг сайжруулах үйлдэлтэй. Зуны цагт нар салхинд байлгах, болсон өндөгний шарыг идүүлнэ.
Европ эмээр эмчлэх
Доорх эмүүдийг хавсаргаж хэрэглэж болно. Үүнд загасны тос, Д витаминтай кальц /Oleumjecovispiscis/ болон кальцийн бэлдмэл зэргийг насны байдалд нь тохируулж урт хугацаагаар уулгаж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats