Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРГАМЛЫН ХАРШИЛ 过敏 型 鼻 炎
    Энэ өвчнийг хамрын харшил гэж нэрлэнэ.Энэ өвчин эмзэг бие махбодтой хүмүүст тохиолдох нь их бий. Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдэл буюу явц юм. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд  тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно. Ямар нэгэн ургамал, тоос, шавьж хорхой, химийн бодис, эм тариа зэргээс улбаалан сэдэрнэ. Хавар зуны улиралд өвс ногоо цэцэглэх үеэр хөдөлж тэдгээрийн үнэр, уур дуусахад  өвчин аяндаа намдах, харин олон дахин хөдөлбөл өвчин хүндэрч улирал харгалзахгүй болж, астам бронхит болж өргөждөг. Харшлын өвчний үүсэх шалтгаан, нөхцөл, шинж илрэл, өвчний явц нь янз бүр байж амархан сэдэрдэг.
 Эмчилгээний хувьд:
    1.Өвчин ид хөдөлсөн үед өвс ногоо, тоос шороотой газар аль болох очихгүй байх, гэрийн үүд цонхоо үдийн өмнө онгойлгон шөнө орой нээхгүй байх. Учир нь ихэнх ургамал хороо шөнийн цагаар цацдаг. Өвчин хөдлөхөөс нэгээс хоёр сарын өмнөөс сэргийлж, дасгал хөдөлгөөн, эм бэлдмэлээр биеэ чийрэгжүүлэх
    2.Мэргэжлийн эмчид үзүүлж харшиж буй уг бодисыг тодруулах.
    3.Хуурайшил, тоосжил, улирлын чанартай хөдлөх нь их байдаг тул энэ цаг хугацаанд чийглэг, шинэ соргог уур амьсгалтай газар болон далай тэнгистэй оронд өнгөрүүлбэл өвчин хөдлөхөөс зайлсхийж болно.
    4.Ямар ч төрлийн харшил өвчнийг эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эм танг хэрэглэх учиртай.
Нийгэм дээр дур мэдэн тайвшруулах буюу харшлын эм, хамрын дусаагуур, гормоны төрлийн эмийг хэрэглэх үзэгдэл их гардаг. Энэ нь хэтэрвэл сөрөг заалттай тул анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Ихэнх харшлын унтуулах, тайвшруулах эм нь төв мэдрэлийн хөөрөлтийг дарах үйлчилгээтэй байдаг тул удаан хэрэглэснээс мартах, нойргүйдэх, мангуу тэнэг юм шиг болохыг үгүйсгэхийн аргагүй юм. Мөн хамрын дусаагуурыг удаан хэрэглэх нь самалдаг хөөж зузаарах, самалдагны архаг үрэвслийг үүсгэх тал байдаг тул бага насны хүүхдэд хэрэглэхгүй нь зүйтэй.  Аливаа гормон агуулсан эмийг эмчийн зааврын дагуу хүний биед сөрөг муу нөлөө үзүүлэхгүй стандарт заалтын хэмжээнд хэрэглэх ёстой. Богино хугацаанд харшил дарах хлорфенамин, кэ мин нин “loratadine”, шан те нин “zurtec”, хамрын дусаагуур зэргээс сонгон хэрэглэж болно.
Монгол, Төвдийн анагаах ухаанд энэ өвчнийг хамрын ям өвчний хүрээнд багтаан үздэг. Эртний Төвд эмнэлгийн сударт хамрыг тархины үүд, уушигны цэцэг гэж бичсэн байдаг. Хамранд цусны судас, мэдрэлийн ширхэг эс элбэг маш нарийн бүтэцтэй бөгөөд амьсгал буюу уушгины шударга туслагч болно. Хамар өвчилснөөр махбодын дээш гүйгч хийн зохицуулах үйлдэл алдагдаж уушгинд нөлөөлөх болно. Гадна дотрын олон зохимжгүй нөхцөл шалтгааны улмаас хамрын өвчин буюу ям өвчин үүснэ. Хий, нян, цус, шарын шалтгаан гол болж байдаг тул эдгээрийг анхаарч нитаха жор, банз жүни, чун-а, ноцог-6 болон туйплан тан зэргээс хэрэглэвэл үр дүн өгнө. Зарим эмч шин и гэдэг хотон үндэстний жорыг хэрэглэвэл хамрын ям өвчнийг бүрмөсөн анагаана гэж бичсэн байдаг. Жорыг судалж үзэхэд шин и цэцэг 3 г, гүндсэмбү 10 г, huai jiao цэцэг 20 г буцалсан усанд дэвтээн зөөлөн галаар буцалгаж уулгана. Мөн chan er zi 160 г, ши шин 16 г, ургамлын тос 1000 г-ыг хамт 20 цаг дэвтээгээд дахиж зөөлөн гал дээр буцалгаж 800 г болгоно. Ингээд хөргөж шүүсэн хэсгийг лонхонд савлаж бэлтгэнэ. Дээрхийг хотон жортой хавсарган хийвээс хамрын ям харшил дарахад нэлээд сайн үр дүнтэй.
Дусаагуурыг өвчний байдалд тохируулан хэдэн ч удаа дусааж болно. Хамрын харшилд цаг тухайд нь тохиромжтой арга хэмжээ авахгүйгээс хамрын самалдагны үрэвсэл буюу хамрын самалдагны зузаарал, астам багтраа өвчин хавсран үүсэх нь олон байдаг тул анхаарах хэрэгтэй. Хорыг хороор гэдэгчлэн зарим ургамлын гаралтай харшилт өвчнийг ургамлыг гаралтай эм тангаар эмчлэх тал бас байдаг. Уламжлалтын эмч нар чагдар үрлийг хамрын харшилд өргөн хэрэглэдэг. Өвөрмонголд чагдар үрлийн талаарх судалгаа нэлээн өргөн цар хүрээнд яригдаж хятад улсын анагаах ухааны салбарт чагдар үрлээр хамрын харшил эмчилнэ гэх сэдэв яригдах болсон. Он удаан практик дээр суурилсан Монгол, Төвд анагаах ухааны дотор олон сайн шилдэг жор байдгийг судлан хөгжүүлэх шаардлагатай байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats