Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НАСНЫ ОНЦЛОГ БУЮУ БАТГА ӨВЧИН
    Хүүхэд залуусын бие сэтгэлийн хямрал болсон энэ өвчнийг батга {痤 疮}, насны онцлог{青春豆},  脂 溢 型 皮 炎 тосон булчирхайн үрэвсэл,毛囊 炎 үсний уутын үрэвсэл гээд хэд хэдэн зүйлээр нэрлэдэг. Шилжилтийн насны үед хүүхэд багачуулын 70% орчим нь их бага хэмжээгээр тус  өвчнөөр өвчлөх ба 14-19 насанд хамгийн их тохиолдож ахин дахин гарч архаг батга өвчин болж хувирна. Судалгаанаас харахад эмэгтэй хүүхдийн 80%, эрэгтэй хүүхдийн 90% нь энэ өвчнөөр адил бус хэмжээгээр өвчилдөг гэсэн судалгаа бий. Амьдралын зуршил, бие махбодын онцлог, арчилгаа, орчин, ходоод, дотрын өвчин зэрэг олон хүчин зүйлээс болж өвчний хүнд хөнгөн эдгэрэх, сэдрэх зэрэг нь янз бүр бий. Хөнгөн үедээ магнай, нүүрээр ганц хоёр бэржгэр зүйл  гарч аяндаа алга болдог. Зарим нь ахин дахин гарч идээ татах, улайх, өвчин орох, өргөжин тэлж арьсны өнгөн хэсэгт үрэвсэл үүсгэнэ. Ерөнхийдөө 25% нь хөнгөвтөр байж, 75% нь хүнд буюу дунд хэлбэрийн батга байдаг. Магнай, эрүү, хамрын дээд хэсэг, нүүрийн хажуу хоёр шанаа, хүзүүний хэсгээр ихэвчлэн гарч, хүнд архаг болоод ирэхээрээ ар нуруу, цээжний хэсэгт хүртэл өргөжин ихэснэ. Жижиг жижиг улаан, цагаан хар толгойтой батга гарч байгаад идээ татах, томорч нийлэн бэрсүү, зангилаа буюу зарим нь идээт үрэвслийн сорвижилтыг үүсгэх ч бий. Хятад эмнэлэгт chuo chuang {痤 疮} буюу qin chun dou {青春豆} гэж хэлнэ. Олон улсын хэмжээнд (ASEN) гэж хэлдэг. Үнэндээ батга гэдэг нь арьс үсний уут болон арьсны тосон булчирхайн архаг үрэвсэл юм. Иймээс үсэн уут, тосон булчирхайн талаар анхан шатны ойлголттой болох нь батга өвчнөөс сэргийлэх, эмчлэх суурь асуудал болно. Үсний уут, тосон булчирхай гэдэг нь арьс хөрсний дагавар бүтэц болно.
Арьс гэдэг нь бие махбодын гадна бүрхүүл бөгөөд биеийн хамгийн том эрхтэн юм. Биеийн хүндийн 16%-ийг эзэлж, өнгөц арьс, арьсан эд, арьсан доорх эд гэсэн гурван давхаргаас бүтсэн байдаг. Түүний туслах бүтцэд үс, үсний уут, арьсны тосон булчирхай, хөлсний булчирхай, өөхлөг эд, цусны  судас, мэдрэлийн ширхэг зэрэг багтана. Үсний уут буюу тосны булчирхай нь нүүр, хүзүү, цээж, нурууны хэсгийн арьсан давхаргад үлэмж тархаж байдаг тул батга буюу тосон булчирхайн үрэвсэл нь заавал энэ орчмоор илүү гардаг. Арьсны тосон булчирхай нь ямагт бэлгийн гормоны нөлөөллийг хүлээж байдаг болохоор шилжилтийн үед бэлгийн гормоны боловсролт төгөлдөржихийг дагаж арьсны тосон булчирхайн шүүрэл ихэсдэг учраас тосон булчирхайн үрэвсэл буюу батга гардаг.
Энэ үзэгдэл нь шилжилтийн насны хүүхдэд түгээмэл тохиолддог болохоор “Насны онцлог” гэж хэлэх тал байдаг. Бэлгийн гормонд эрэгтэй ба эмэгтэйлэг шинжийг тус тус идэвхжүүлэн хөгжүүлдэг хоёр янзын гормон байдаг. Эдгээр нь хүүхдийг аажмаар нас бие гүйцсэн эрэгтэй, эмэгтэй хүн болгон хувиргана. Гэвч шилжилтийн насны үед эр гормоны идэвхжлийг дагалдан арьс, үсний уутны булчирхай цочирч үрэвсэх нь батга гарах бас нэгэн шалтгаан болдог. Тиймээс эмч нар эр гормоны эсрэг эм гормон агуулсан А-35-ыг өгдөг учир нь үүнд оршино. Мөн арван наснаас доош хүүхэд багачууд буюу тавин наснаас дээш бэлгийн гормон саарсан хүмүүст батга  гардаггүй нь мөн үүнтэй холбоотой. Оройтсон батга гэж бас бий, энэ нь 25 наснаас хойш эмэгтэй хүнд харьцангуй их тохиолддог. Тэр нь дотоод шүүрлийн тэнцвэр алдагдсанаас болдог учраас сарын тэмдгийн мөчлөгтэй нягт холбоотой байдаг.
Өвчний шалтгаан нөхцөл: Мэдээж тус өвчнийг үүсгэх шалтгаан хүчин зүйл олон байдаг боловч дараах таван зүйлийн шалтгаан нөхцөл нь ямагт суурь болдог.
    1.Дотоод шүүрлийн өөрчлөлт: Энэ нь голдуу эр гормоны идэвхжилтэй холбож дөнгөж сая ярьсан тул давтахгүй.
    2.Үсний уут буюу тосны булчирхайн түвшин дэх шинэ хуучны солилцоо түргэсэхийг дагалдан үсний уутын сүв бохирдон түгжрэл үүсэх, тосон булчирхайн ялгарал саатсан зэргээс батга үүснэ.
    3.Үсний уутын орчим дахь хачиг (диматекс) болон бусад савханцар бөөрөнхий бактераас үүснэ.
    4.Үрэвслийн шалтгаан нь ямар нэгэн өвчин үүсгэгч нян бактер завшааныг далимдуулан үсний уут тосны булчирхайд орж их хэмжээгээр үржээд бэржгэр батга, буглаа зангилаа зэрэг үрэвсэлт батгыг үүсгэнэ. Мөн ходоод гэдэсний хелико бактер  дотоод үрэвсэлт өвчнөөс шалтгаалан үүсэж болно.
    5.Цус бохирдох, цус хөөрөх, хөлс их гарах халуун орчин нөхцөл болон чихэрлэг, гашуун, давс ихтэй зүйлсийг хэтрүүлэн хэрэглэх, нойр муудах, өдөр унтах, ядрах, нүүрний асуудлаас болж бухимдах, А, В, Д аминдэмийн дутагдал, өтгөн хатах, дотоод бохир хуримтлагдсан зэрэг хүчин зүйлээс болно.
Батга нь хүний эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг тул энэ асуудлыг дэндүү хүндээр тусган авах нь их байдаг. Аливаа зүйл үүсэж, хөгжих, дуусах хөгжлийн жам ёстой байдаг. Өвчин үүсэх шалтгааныг нь олж хөгжин идэвхжих замыг таслан сааруулж чадваас эдгэрэлт аяндаа ирнэ. Батгагүй явахыг хүсвэл юуны өмнө дээр дурдсан батга өвчний үүсэх шалтгаан нөхцөлийг мэдэж, бие махбодын онцлогт тохирсон эмчилгээний аль тохиромжтой арга барилыг сонгон хийлгэнэ.
Бодит эмчилгээний хувьд эмчид хандаж ямар хэлбэрийн батга болох, аль шат үедээ байгаа, ямар эм тан нэн тохиромжтой буюу ямар хугацаанд, хичнээн удаа хийлгэх, ямар гам дэглэм барих зэргийг мэдэж авах нь чухал байдаг. Бүр нарийн үзвэл өөрийн арьсны хэлбэр, хар, цагаан ямар батга болох, батга хүндэрч архагшвал ямар өвчин дагалдан үүсэх зэргийг ойлгож мэдэх нь зүйтэй. Жишээлбэл: Ходоодны бактер байвал түүнийг устгах, шархлаа, архаг үрэвсэл байвал эмчлэх, диматекс зэрэг нян байвал арилгах, тосон булчирхайн үрэвсэл буюу бусад өвчин хавсарсан байвал тус тусад нь авч эмчлэх хэрэгтэй болно. Ийнхүү батга өвчин нь олон шалтгаан нөхцөлөөс үүсдгийг ойлгож тал бүрийг барьж эмчлэх нь түүний бүрэн эдгэрэлт, сэдрэлт багасахад ач холбогдол өндөртэй.
Эмийн эмчилгээнээс дурдвал:
       1.В6, А, D амин дэмийг зохистой хэрэглэх, вэй ан зи суван, вэ жа суван 维 胺 脂 胶 囊, 13顺 维 甲 酸  зэрэг батганы эм уух буюу тостой хамт нэгээс гурван сар хэрэглэвэл ихэнх батганд сайн үр дүн өгнө. Удаан хугацаанд хэрэглэвэл элгэнд нөлөөлж магадгүй тул анхаарах хэрэгтэй.
      2.Үрэвсэл их байвал тохирох антибиотекийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Үргэлж хэрэглэх эмэнд трихопол 甲 消 坐, эритромицин  土霉 素 зэрэг эмүүд орж болно.
     3.Дотоод шүүрлийн талаас верешпирон, иси ци пин болон жирэмснээс хамгаалах эм, эр гормоны идэвхжлийг бууруулах зорилгоор А-35 буюу шимидитин зэргийг өгч болно. Зангилаат, сурвалжит, архаг батганд ан бэн пэн гэсэн тусгай эм бий. Мөн 2%-ийн lu mei su sui yan suang түрхлэг болон {2%绿霉素水扬酸酊}  ji xiao zuo 复 方 甲 消 坐 酊  олон найрлагатай хүхрийн угаалга зэргээс хэрэглэвэл их сайн байдаг.
Хятад анагаах ухаанд тус өвчнийг уушгиний хий, халуун, дэлүү, бөөрний арга суларсан, чихэрлэг, тосорхог зүйлийг хэтрүүлэн, тоос, шороо, халуун гурав хавсарснаас арьсны сүв бохирдож элдэв батга өвчин үүснэ гэж үзсэн байдаг. Эмчлэх сонгодог жор нь шүм хан 12 г, сан бай пи 10 г, бабу сэр 12 г,  ye jiu hua  12 г, zhi sao 10 г, mao geng 10г, hui hua 15 г, лидэр 10 г, huang liang  6 г-ыг ёсчлон найруулж өдөрт хоёроос гурав хувааж уух, шаарыг нь буцалган өвчтэй хэсгийг шавшваас батга өвчнийг эмчлэхэд сайн гэж олон номонд гардаг. (Дотоод шүүрлийн өвчнийг хувьсангуй аргаар эмчлэх нь)
Уламжлалт анагаах ухааны онолоор цус, шарын халуун ойж арьсанд оршсон, бадган шарын хүч дийлэнх болсон хурц, халуун, гашуун, давслаг идээ ундааг хэтрүүлсэн, гал, наранд шарагдсан зэргээс өвчин үүснэ гэж үздэг. Цус шарын хямралыг тэгшитгэж нян, шар усыг хатаах, ходоодны шингээлт, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах, элэг цөсний халууныг хянаж эмчлэхийг гол болгоно. Үүнд: барбусүм танг буцалган өдөрт хоёроос гурван удаа уухын дагуу гаднаас нь шавших, цусны халууны хүч илүү байвал рахагүнсэлийг цэвэр хүйтэн усаар даруулан өдрийн нар оргил халах үед уух, өглөө гүргэм нэмсэн тунгалаг-5 буюу сэрдэг-5 ийг өгч, орой гүргэм-7 дээр чунаг хачирлан уулгаваас ихэнх батгыг дарна. Элэг дотрын халуунтай бол гүргэмдунба, манагчинбүг хэрэглэнэ. ”Лантав” болон ”Зэдүи ниннор” зэрэг сонгодог зохиолд гардаг элэгний гүргэм чүсэм нь элэгний халуунаас болсон батга сэвхэнд их тустай байдаг. “Монгол жорын эмхтгэл” болон Гоош мээрэнгийн “Бүхнээ туслах жорын эмхтгэл”-д олон удаа гарч том том гүвдрүү үлдвээс ми хуа тян ши дан хэмээх алтан үрлийг олж дун рүо гэдэг эр алтан хүхрийн талхтай хамт буцалсан хүйтэн усанд дэвтээгээд олонтоо түрхвэл  эдгэрнэ гэж тэмдэглэсэн байдаг. Анагаахын дээдэд багшилж байсан Хай Жугнай багшаас  оюутан байхдаа батганы тухай жор хэлүүлж авч байсан билээ. Тэрээр юунгар жумц, чихэр, өмхий зэгс, хун хорс, сайн хужрыг нарийн талхдаж хонины тархинд найруулан өдөр бүр буцалсан усанд хоёр халбага хийж нүүрэндээ түрхвэл, батга, сэвх, гөвдрүү арилж зүс царай зүлгэсэн толь шиг болно гэж ярьж байсныг бид тэмдэглэн авч байсан билээ. Хожим нь энэ жорыг хайсаар Ишданзанванжилын “Жүрү түшил” хэмээх номноос олж харьцуулан үзэхэд ганц хөл эм нь ондоо ургамал орсон байсан, жумцын оронд хэл цоргигч давсыг орлуулж, бусад хэдэн ургамал нь яг адил бөгөөд нүүр царайд улаан, хар, цагаан олон янзын гөвдрүү гарахыг арилган эмчилнэ гэсэн байдаг.
     Залуу бага насыг өглөө эртийн мандах нартай зүйрлэж болно. Нар мандаж дээшлэх тусам халуун болдогтой нэгэн адил өсөн бойжиж буй залуу насныханд  мод, гал махбод дэлгэрэн хөгжиж байгаа үе тул аливаа халуун, гашуун, исгэлэн чанартай хоол хүнс идвээс гал дүрэлзэх адил болж цус шарын халуун оргилж батга өвчин хориглохын аргагүй ихэсдэгийг сануулья. Бас гал, нартай халуун орчинд хөлс гарах, арьс хөрс бохирдох, хөөрч наргиж тоглох, цус хөөрөх, өдөр унтах, ажиллаж, амрах дэглэм алдагдах, ядрах, өтгөн хатах, архи, тамхи, чихэр, кальц, өтгөн сүүтэй цай зэрэг нь бүгд батгыг сэдрээх, үүнээс гадна агаарын бохирдол, утаа тоос зэрэг нөхцөлөөс арьс бохирдох, ходоод, цөс, гэдэс зэрэг дотор өвчний уураар батга сэвх ихсэх тул энэ талыг ч анхаарах хэрэгтэй. Сайн чанарын лүн жин, би лү чүн, фүүр ногоон цай нь цус бохирдохоос сэргийлэх ашигтай тул ууж зурших нь зүйтэй. Мөн буцалсан ус ахиу ууж, өтгөн хатаж, бохироо хөөх нь муу байвал ногоон уулын гэдэс цэвэрлэх цайг хэрэглэж байвал сайн. Гадил зэрэг шинэ соргог жимс, ногоог илүү хэрэглэх, хүнд, тослог хуурсан, хайрсан идээг багасгаж арьс батганы ариун цэврийн тусгай саванг хэрэглэж нүүр тослогтож бохирдохоос сэргийлж сурвал зохино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats