Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ПСИРОЗ (Үхэр үлд)
    Энэ өвчний шалтгаан одоогоор тодорхойгүй, тархалт, дахилт ихтэй байнга тохиолддог арьсны өвчний нэг болно. Өвчний үе шатыг үндэслэж псироз өвчнийг дөрвөн үе шаттайгаар хувааж үзэж болно. Эхлээд жижиг олон дусал адил бэржгэр гарч аажмаар мөнгөн цагаан өнгийн хайрслаг хаг унаж эхэлнэ. Үүнийг хайрслаг үлд, хятадаар Yin xiao bin”银屑病” буюу үхэр үлд “牛 皮 癣” гэж нэрлэнэ. Псироз өвчний түгээмэл онцлог нь энд тэнд гарч байснаа өвчний хүч ихсэж  архагшвал нэлэнхүйдээ зузаарах чанартай болж ирдэг. Дахилт ихтэй, бусдад халдахгүй, залуу идэр насанд харьцангуй илүү тохиолдож сэрүүн улиралд хүндрэх онцлогтой.
Идээт хэлбэрийн псироз  гэж байдаг. Энэ хэлбэр нь харьцангуй цөөн тохиолдоно. Хайрслаг хэлбэрийн псироз архагшиж үрэвсэл хавсарсан хэлбэр болно. Үүнийг хятадаар “脓 饱 型 牛皮 癣”  Niu pi xiuan гэнэ. Зарим псирозын үед үе мөч өвдөх, хөших, хавдах хавиран өвдөх тохиолдол байдаг. Үүнийг үе мөчний чанартай псироз hong pi xian “关 节 型   牛 皮 癣 ”  гэнэ. Арьс нь дарайж зузааран үрэвсэж нэлэнхүйдээ хүрэн улаан болдог псироз бий, үүнийг улаан арьст псироз “红皮 型  牛 皮 癣” гэж тус тус нэрэлнэ.
Өвчин үүсэх шалтгаан нөхцөл: Анагаан шинжлэх ухаанд өвчин үүсэх шалтгаан нөхцлийг гүйцэд тодорхойлж чадаагүй боловч ерөнхийдөө дараах хэдэн зүйлээс болж үүсдэг гэж үздэг. Тэр нь удамшлын хүчин зүйл, сэтгэл санааны байдал, ядаргаа буюу дархлал, орчин нөхцөл, бодисын солилцоо зэрэг болно.
Хятад анагаах ухааны онолын үүднээс тайлбарлахад энэ өвчний шалтгааныг архагшсан цусны халуун, нян халуун буюу чийг нойтны хямрал, оюун санааны гэмтэл, сэтгэлийн нөлөөнөөс болно гэж үздэг. Харин
Монгол, Төвдийн анагаах ухаан судлалд өвчин үүсэх нөхцөлийг оюун санаа, идээ ундаа, явдал мөрийн буруудлаас болж махбод харилцан хямралдаж шингээлт эвгүйдэн, хий цусны гүйдлийн тохиргоо алдагдсанаар шар ус арвидан арьсанд дэлгэрснээс өвчин үүсэх шалтгаан нөхцөл бүрдэж улмаар нян хорхой, цус хавсран псироз өвчнийг үүсгэнэ. Иймээс анагаан эмчлэхэд цус, шар усыг гол болгож нян үрэвслийг дарж махбодыг тэгшитгэн, тунгалаг цөвийн ялгаралтыг хэвийн болгохоор гол зорилгоо болгоно.
Сэргийлэн эмчлэхдээ юуны өмнө арьсны ариун цэврийг сахиж өдөр бүр халуун усанд орж байвал сайн. Тус өвчинд цусны халуун голлодог тул цусыг сэрүүсгэх ногоон цай, ногоон буурцагны хандыг ууж шим тэжээл сайтай ногоо жимсийг илүү хэрэглэж, цусны халууныг дэврээх хонь, үхэр, адуу, загасны мах, айраг, архи зэргийг цээрлэвэл зохино. Өөрөөр хэлбэл цус шарыг үүсгэх гурван бүлээн амт (исгэлэн, давслаг, гашуун)-ыг багасгана. Витаминжуулах эмчилгээ, мөн харшил дарах, үрэвсэл дарах, дархлаа дэмжих, халдварлалаас хамгаалах, хордлого тайлах эмчилгээг хийж өвчний идэвхжлийг зогсоох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд 迪 银 片{di yin pian}, 血 毒 丸{xue du wan } 维 甲 酸{wei jia suan} зэрэг эмээр эмчлээд үр дүн нэлээд сайн байна гэж мэдээлж байгаа.  Гадна хэрэглэх бусад тосон түрхлэг,  байгалийн буюу хиймэл рашаан заслыг эмчийн зааврын дагуу сонгон хэрэглэж, туяа буюу физик эмчилгээний тусгай шарлагаар шарж болно. Өвчний идэвхжил нь энгийн эм танд дарагдахгүй бол эмчийн зааврын дагуу зарим гормон эмчилгээг богино хугацаанд хэрэглэж болно. Гормон нь сөрөг заалт ихтэй тул удаан хэрэглэж болохгүйг анхаарна уу. Арьсны усан түрхлэг 皮 炎 宁 定 {pi yan ning ding}, 乐 肤 夜 {le fu ye} гэж байдаг, бас хятад эмчийн туршлагаар туйплан, yi ren, mao gen, yin cheng, bai xuan зэрэг ургамлыг буцалгаж уулгаад эдгэрүүлсэн жишээ байдаг. ”Нутгийн эмчийн гар дэвтэр”-т  Шилда буюу нарс модны давирхайг 4 г-аар өдөрт хоёр удаа буцалсан усаар даруулж 14-21 өдөр ууж хэрэглэхэд псироз өвчинг эдгээхэд тусална. Энэ жорыг хэрэглэж байх хугацаанд цөөн хүмүүс  гүйлгэх, толгой өвдөх боловч уухаа больсноор шинж тэмдэг арилна. Жорын дэлгэрэнгүй нь Ү Чиан Шиан эмчийн “Туршлагат жорын сонгомол”-д байгаа. Хятад эмнэлгийн псироз өвчин засах ихэнх жоруудад хар могой орсон байдаг. Эм зүйн судалгаанаас харахад хар могой нь яр шархыг хатаах арьсны өвчин тулай, сүүдэр өвчинд хэрэглэнэ гэж заасан байдаг. Хятад анагаах ухааны хар могой орсон ү сэ тан гэдэг жорыг танилцуулвал хар могой, хуруувчин цэцэг, chuan wu, tao ren, лалапүд, бай шиан пи, дүгмүнин, fang feng, fu ling ,ze xie , өргөст зангуу тус бүр 10 г, di fu zi , гүргэм тус бүр 6 г, ригод 15 г-ыг усанд дэвтээн зөөлөн галаар буцалган идээшүүлж өдөрт хоёр удаа ууна. 45 хоног нь нэг курс эмчилгээ болох ба тараг, айраг, мах, тос, халуун ногоог цээрлэнэ. Тус жороор псироз өвчтэй 160 хүнийг эмчилсэн туршлага 1983 оны Хятад анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тул дэлгэрэнгүйг харж болно. Монгол, Төвд уламжлалт анагаах ухааны онолын үүднээс арьсны өвчнийг цус, шар ус арвидаж махбод хямарснаас үүснэ гэж үздэг бөгөөд алаг мира, үхэр нясу, цөгц, нясу, сэвх, цахлай илд,  хамуу зэргийг ялган үзэж эмчилдэг. “Зэдүй ниннор” зэрэг уламжлалт анагаах ухааны тулгуур зохиолд арьсны өвчин бүхнийг эмчлэхэд нянг дарж, шар усыг хатаан өвчний байдалд тохируулан эмчилнэ гэж заасан бөгөөд үргэлж хэрэглэх эм нь: Бойчун-15, өлч-18, зэргийг сэндэнгийн тангаар даруулан уулгана гэжээ. Ойрдын уламжлалт эмчилгээний жор болон дөрвөн рашаанд гардаг чүн-7 жорыг зохистой хэмжээнд тохируулан хэрэглэвээс үлд зэрэг арьсны өвчинд сайн байдаг. Арсьны өвчнийг хиймэл таван рашаан буюу байгалийн зарим рашаан заслаар эмчилвэл үр дүнтэй байдаг.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats