Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МОГОЙ ЯР 蛇 疮
    Энэ өвчнийг могой илд хэмээн нэрлэдэг ба вирусээс үүсдэг. Энэ вирус нь дөрвөлжин хэлбэртэй 210-250 NM   эзэлхүүнтэй нян юм. Зарим газруудад “Могой яр” гэж нэрэлнэ. Бодьбилэгийн “Үргэлж тохиолддог арьсны өвчин” номд энэ өвчнийг “Бүсэлхийн цэврүүт эсэргэнэ” гэж нэрлэсэн байдаг. Арьс мэдрэлийн ширхэгийг даган биеийн аль нэгэн хэсгээс цэврүү гарч эхлэн, хүчтэй хатгалан өвдөх бөгөөд тэлж ихсэн, голцуу хавирга цээжний хоёр талын мэдрэлийн ширхэг болон бүсэлхий орчимд гардаг боловч өөр газраар гарах нь ч бий. Жич: Нурууны гурван салст мэдрэлийн ширхэг дагаж гардаг тал бас бий. Биеийг ороон хоёр үзүүр нь нийлвэл эдгэрэхэд хүнд байдаг. Зарим тохиолдолд халуурах,хатгалан өвдөх, лимфин булчирхай цочиж, хавдах, бие ядран нойр мууддаг. Өвчний явц удаан ерөнхийдөө 3-6 долоо хоног болж эдгэрэх боловч дархлал муу настай хүмүүст байнга мэдрэлийн ширхэг өвдөх урхаг гэм үлддэг. Эхлээд мэдрэл өвдөж 1-3 өдрийн дараа усан цэврүү гардаг нь энэ өвчний онцлог юм. Дархлаа суларсан, ядаргаа ихэссэн, стресс, тахал дагшуур, үе мөчний архаг гэм, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин нь тус өвчин үүсэх нөхцөл болдог тал бий. Настай, биеийн дархлал хэтэрхий сул хүмүүст өвчний тархалт ихсэн хүндэрч эдгэрэлт нь удаан болно.
Олонх нь тодорхой эмчилгээ сувилгаагаар дамжин эдгэрдэг бол цөөхөн нь архагшиж удаан хугацаанд шаналгаатай үлдэнэ. Хятад эмнэлгийн ухаанд тус өвчнийг могой яр гэх бөгөөд элэг цөсний хор чийг, халуун шургалснаас өвчин үүснэ гэж үздэг. Эмчилгээний үр дүнгээс харахад хятад европ эмчилгээг хавсарган хийвэл үр дүн сайн байдаг. liu shen wan хэмээх жижиг хар үрлийг нэг удаа 30 ширхэгээр өдөрт 3 удаа уухын дагуу дахин 30 ширхэгийг нарийн нунтаг болгон цуугаар зуурч өвчтэй газар түрхвэл ихэнх нь 7 хоногт эдгэрнэ. Энэ бол насанд хүрэгсдийн тун болно. Ү Чин Шиан эмчийн ”Туршлагат жорын сонгомол” номондоо тэмдэглэсэн байгаа.
Зарим хятад эмчийн туршлагат жорд туйплан 60 г буцалган байнга уулгавал 20-30 хоногт эдгэрнэ гэсэн байдаг. Вирус дарах an xi luo wei эмийг уулгах буюу тарьж болно. Ан тан шие ган эмийг шингэнтэй намжуун судсаар таривал өвдөлтийг дарж, мэдрэл, үрэвслийг хариулахад сайн байдаг. Гэхдээ заавал эмчийн зааврын дагуу хийх хэрэгтэй. Мөн жа чин ми гуа 0,2 г-аар 3 удаа ууж болно. “Монос” эмийн үйлдвэрийн  дархлал дэмжих салимон, витамин В12, В6, В1 зэрэг В-ийн төрлийн аминдэмийг зохицуулан хэрэглэх нь зүйтэй. Зарим материалд улаан бурханы вакциныг таривал үр дүнтэй гэж бичсэн байдаг. Хэт дууны давтамжит цахилгаан эмчилгээ, лазер эмчилгээ, цахилгаан соронзон долгион эмчилгээ зэрэг нь үрэвсэл дарахад туслан өвдөлтийг намдаах, тайвшруулах эмийг мөн хэрэглэж болно. Эмчийн зааврын дагуу өвчний үе шатанд тохируулан эмийн тун хэмжээг тогтоон хэрэглэх хэрэгтэй. Хятад li de sheng гэх хорт шархыг анагаах эм болон  долоон хүчит талх, xie gan wan зэрэг эмийг олж хэрэглэх мөн jin huang san эмийг цуугаар зуурч өвчтэй газарт нь түрхэж дахин давтан хэрэглэнэ. Хятад эмнэлгийн хувьсангуй аргын үүднээс үзвэл энэ өвчин нь элэг дотрын халуун бадарсан, чийг хор шургаснаас өвчин үүснэ гэж үзэх бөгөөд халууныг хөөж, элгийг засах жилзийн танг хэрэглэх нь олон буй. Хэрвээ чийг ихэдснээс болсон бол чийгийг арилган дэлүү ходоодыг засах нарсны шимийн танг хэрэглэнэ. da qin ye, хөхөргөнө, марина-ийн үндсийг тус тус 15 г нийлүүлэн буцалгаж цайны оронд  ууна. Гурвалсан мэдрэл өвдөх нь илүү бол бөхөнгийн эврийг  0,1-0,15 г-ыг нунтаглан чанаж ууна. Тус өвчин бас газар усны хорлол, гахай, тахиа, шувуу амьтны мах цуснаас болдог гэж үздэг тул архи тамхи мах зэргийг чадахын хирээр цээрлэх мөн бухимдаж сандрах тутам элэгний гал ихэсдэг тул өвчнийг хүндрүүлнэ гэдгээ мэдэж тайван эмчлүүлэх хэрэгтэй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats