Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАТИГ
     Хатиг өвчнийг бас мундас гэж нэрлэдэг ба арьсан доорх эд эсэд үүсдэг идээлүүлэх чанарын үрэвсэл болно. Нүүр, толгой, хүзүү нуруу, хөл, бөгсөнд элбэг гардаг, механик хэлбэрээр сэдэлт авдаг өвчин юм.Үсний уут бохирдсон, биеийн дархлал суларсан үед үзмийн бөөрөнхий бактер болон ногоон идээлүүлэх бактер идэвхжиж хэсэг газрын эд эсэд нэвчдэс үүсгэн үрэвсүүлнэ. Энэ бол энд яриад буй хатиг юм. Эхлээд биеийн аль нэг хэсэгт жижиг гөвдрүү гарч дарж тэмтрэхэд хөндүүртэй болж 2-5 хоногт өвчний голомтонд шар ногоон өнгөтэй идээ үүсч   аажмаар ихэсч бага хэмжээний идээт хавдрыг үүсгэнэ. Улайж хавдан, өвдөх, халуурах, үзүүр нь шовойж шарлан хагарахад бэлэн болж боловсорно. Өвчний явц 7-14 хоног байж хэсэг газарт ихэвчлэн гардаг.
Сэргийлэх эмчилгээ: Тус өвчин нь залуу багачуудад илүү тохиолдоно. Зун намрын  улирал буюу биеийн ядрал дархлаа суларсан үед гарна. Ариун цэврийг эрхэмлэх, гал наранд дэндүү шарагдахаас зайлсхийх, чихэр бурмыг багасгах хэрэгтэй. Өөрөө хагарвал ариутгал цэвэрлэгээг сайн хийж эдгэрэлтийг түргэтгэх, хагарахгүй бол ардын арга болох ногоон тос, хонины сүүл тавьж боох эсвэл Ба дү гуо拔 毒 膏 гэдэг “Хатиг татагч” хятад тосон эмийг халаан хатиган дээр хэд хэдэн удаа наавал лавтай хагарна. Монгол эм Ливибалжирыг өндөгний цагаанд зуурч хөхүүлвэл мөн адил үйлдэлтэй байдаг. Хатиг дөнгөж гармагц буюу идээлэхээс өмнө ампицилин эртромицин зэрэг үрэвсэл дарах эмийг ёсчлон уух, хүйтэн жин тавьж идээлэх нөхцөлийг алдуулвал бас эдгэрэх нь бий. Уламжлалт анагаах ухаанд тус өвчнийг нян цусны хороос гардаг гэж үздэг бөгөөд барбусүм, дамринмарбу, марчин зүсэм зэргээс уулган цусыг сэрүүсгэн эмчилнэ. Мөн чуна-5-ыг өгч өвчний нянг устган засахыг эрхэмлэдэг. Сайн найруулсан өлч-8-ийг өгвөл нянг устган үрэвслийг намдаана. Халуун гашуун зүйл хэтрүүлсэн, хөлс их гарсан, ядарсан зэргээс үүсдэг. Цус шараар голлосон хүмүүст энэ өвчин илүү тохиолдох тул нянг гүйцэд дарж цусыг сэрүүсгэн ариусгахгүй бол өвчин жил сар тойрон олон дахина. Тус өвчнийг хятад эмнэлгийн дагуу эмчлэхдээ цусыг сэрүүсгэн хор тайлахыг голчилдог. Үүнд niu huang jie du wan, huang lian shang qin wan  зэргээс сонгон өгч болно, шинэ наран ногоог 200 г-ыг усанд буцалган цайны оронд уух, баавгай цэцэг 30 г, дэгд тус бүрээс 15 г-ыг хамт буцалган уулгах нь тус өвчний хор тайлах цус сэрүүсгэн үрэвслийг дарахад тохиромжтой байдаг. Алтан мөнгөн цэцэг 15 г, түүхий хуруувчин цэцэг 24 г буцалган хандалж уувал адил үйлдэлтэй.   Хятадаар  хатигийг Jie  zhi 疖 子 буюу yong痈  гэнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats