Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХОШНОГОНЫ ӨВЧИН
    Хошногыг анус гэдэг. Анусын өвчинд хамгийн их тохиолдох нь цагаан мах урвах, бүдүүн шулуун гэдэсний буглаа, шамбарам гурав байдаг. 
Цагаан мах урвах гэдэг нь бүдүүн шулуун гэдэсний доод хэсэг буюу хошного гадагш урваж бултайн гарахыг хэлнэ. Хөгшид, хүүхэд зэрэг бие султай хүмүүст илүү тохиолддог гэдэг боловч өтгөн хаталт, төрөлт зэрэг хэвлийн даралт ихсэх үед буюу удаан хугацаанд суугаа ажил хийгсэд, тамир хүч сульдаж, булчингийн агших чадвар муудсан зэргээс шалтгаалан гарах ч бий. Энэ өвчний эхний үед хошного урваж бие зассаны дараа аяндаа буцаж ордог бол, хүндэрвэл ханиалгах, найтаах, хүндрэх, оцойн суух зэргээр бага зэрэг хүчилвэл гардаг болно.Тус өвчнийг хятадаар tuo gang  脱 肛 гэнэ. Хошногоны дотор эсвэл эргэн тойрон дахь өөхөн эд идээлэх, буглаа үүсэх, хөндүүрлэн өвдөх, үрэвсэн халуурахыг шулуун гэдэсний буглаа, ган-лү 肛 落  гэж нэрлэнэ. Энэ өвчнийг үүсгэгч бактер нь ихэвчлэн бүдүүн гэдэсний савханцар бактер байдаг. Залуу идэр хүмүүст тохиолдох нь олон бөгөөд голомт үлдвэл дахьдаг тул мэргэжлийн эмчид үзүүлэн өвчнийг сайтар боловсорсон үед мэс засал хийж өвчний голомтыг цэвэрлэх хэрэгтэй. Шамбарам өвчин нь хамгийн түгээмэл тохиолдох анусын өвчин болно. Хятад үгэнд 10 хүний 9 нь шамбарамтай байдаг гэсэн үг бий. Өвчин судлалд шулуун гэдэсний венийн судасны ханын нэвчимтгий чанар муудаж даралт ихсэн тэлэгдэж гүрвийснийг шамбарам zhi ch¬uang  “痔 疮” гэнэ. Өвчин судлалын үүднээс дотор шамбарам, гадна шамбарам, холимог шамбарам гэж ангилна. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд, суудлын ажилтан, зогсоо ажилтай, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муу, ядаргаа ихтэй үед их гарна. Дотор шамбарам нь өвдөхгүй мөртөө гадагшлах үедээ улаан ягаан өнгөтэй цус гарна, гадна шамбарам нь шинж зовиургүй хааяа загатнах, цусны судасны гүрвийлт гарч ирнэ хүндэрвэл тэсэхүйеэ бэрх өвдөнө.Хоёул хавсарвал холимог шинж илэрдэг ба өвчин хүндэрвэл өөр олон шинж илрэхийг үгүйсгэхгүй. 
Эмчилгээ сувилгааны хувьд: Дотор шамбарамыг усан зүүгээр тарьж хатгах, мэс эмчилгээ зэргийн аль тохиромжтойг хэрэглэнэ. Гадна шамбарамыг мэсийн аргаар эмчилнэ. Шамбарамын тусгай эм болох  zhi gen duan  буюу xiao zhi wan  гэсэн сайн эм байдаг. Халуун усанд суух, жин барих, үрэвсэл дарж, хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулах аргаар хурсан цусыг тархаах, хатаах эмчилгээг сонгон хэрэглэж болно. Мэс заслын бус эмчилгээний аргыг “Клиникийн эмчийн толь” гэдэг номд харьцангуй дэлгэрэнгүй бичсэн байгаа. Монгол, Төвд АУ-ны гол зохиол “Лантав”, ”Дөрвөн үндэс”, “Саран гэрэлт эмчилгээний ном”, “Монгол АУ-ны нэвтэрхий толь”-д  шамбарам буюу хошногын гүвдрүүний өвчний тухай голчлон өгүүлж, харьцуулалт хийсэн бөгөөд өвчний шалтгааныг доош үйлдэгч хий хямарсан, хүйтэн шар ус, зэрэгтэй холбон тайлбарласан байдаг. Мөн жиданга-7, зэдэрга-6, өлч-7, жиданга-3 зэргээс сонгон өгнө. Цагаан мах урвах өвчинд тамир тэтгэх танчин нир-а-ыг уулгаж  лидэр, хужир, хөх давс, цуу тус бүр 10 г-ыг усанд буцалган халуун уураар нь утаж, бүлээнээр нь олонтоо угаал үйлдвэл ихэнх цагаан мах урвах, анусын гүвдрүү гадагш гарах өвчинд ач тустай юм. Бас зарим анусны өвчинд айргийг 1-2 сар уувал тустай гэж үздэг ч айргаар эмчлэх арга туршлагын тухай олон номд харагддаггүй.
Харин “Янлагзодов”, “Саран гэрэлт” эмийн сударт ёсчлон хийсэн айргийг үргэлж уугаад өвчин сэдрэх шалтгаан нөхцөлийг чанад сахивал анусын өвчин дахин ургахгүй гэсэн зурвас байдаг. Гоош мээрэнгийн “Бүхнээ туслах жор” болон Ма Юун Хун “Эмчилгээний нууц”-д гардаг гожилийн нунтаг дээр  шил гавар хачирлан буцалсан усанд зуурч түрхвэл үр дүнтэй байдаг. Зарим эмч нар тус өвчнийг шудаг-4 тангаар эмчилвэл их үр дүнтэй гэдэг. Энэ жорыг бэлтгэх арга Ү чин шианы “Монгол эмийн жор”-д  бий. Энэ өвчнийг эртний монгол эмч нар “Гортиг яр” гэж нэрэлж, XIX зууны алдарт оточ Жигмэдданзаниш “Увидасын далай” хэмээх АУ-ны алдартай бүтээлдээ энэ өвчнийг гортиг яр, хошногоны гүвдрүү гэж нэрлээд  өвчний шалтгаан, нөхцөл, шинж илрэл, засал, эмчлэх аргыг маш дэлгэрэнгүй танилцуулсан байдаг. Үүнд  гортиг ярыг угаах, түрхэх, утах, жигнэх, хорхойг гаднаас нь авах, хошногонд эм хийх, хүйсэнд эм наах, мэс засал хийх, огтлох, шатаах, зөөлөн жин тавих, хатгах, ханах, эм уулгах зэргээр хамгийн олон эмчилгээний аргаар эмчилж байсан хүн гэж тодотгон бичжээ.Түүний энэ эмчилгээний арга туршлагыг судлан үзэхийг хүсэгчид Маг-аг Ренцэнжунагийн “Увидасын далай” болон “Монгол АУ-ны мэргэдийн сургаал” зэргээс лавлан хараарай. Хятад эмнэлгийн ёсонд тус өвчнийг зен-чи суларсантай холбон үздэг бөгөөд зүү төөнүүрээр эмчилвэл сайн гэж номлодог. Bai hui, guang yuan, qi hai зэрэг бэлчирт төөнөх буюу хатгадаг боловч зүү хатгах мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн байх хэрэгтэй. Хятад эмнэлгийн түн рен тан эмийн үйлдвэрийн ху жо ванг jiu hua gao-тай хамт хэрэглэвэл их тустай. Бас ma yin long гэдэг шамбарамын тосыг хэрэглэвэл үр дүнтэй. Шамбарам өвчнийг хатаадаг жор байдаг гэж ардын дунд яригддаг. Энэ мөрөөр бид олон хятад эмч нартай санал солилцсонд ихэнх нь хуо-жо ди хуан ван гэж хэлсэн тул тус жорыг хайж олон ном үзсэний эцэст ”Эм, эмнэлгийн шинэ арга туршлагын сонгомол” гэдэг номоос олж харсан бөгөөд тус жор нь дотор, гадар шамбарамыг эмчилж цус зогсоон үрэвсэл дарна гэснээс биш хатаана гэсэн заалт бичигдээгүй байсан билээ. Жорын болон эмийн бүтцийг судлан үзэхэд дөхөм шиг боловч туршлагатай хятад эмчийн зөвлөснөөр эмийн номхотгол аргачлал маш нарийн байсан тул энд тэмдэглэсэнгүй.
    -Явагцар150 г, мян-пан 15 г хамт буцалган сайтар хутган уусгаж ууранд нь угаавал тус болно.
    -Цус гарах хэлбэрийн шамбарамд түргэн цагаан гэж нэрэлдэг юүн нан бай ёо  2 ширхэгээр өдөрт 3 удаа уувал цусыг зогсоох юм.
    -Пи-шиү 100 г, сонгино, цагаан гаа, 3 хэрчмийг буцалган бага амсартай саванд хийж анусыг утвал шамбарам цагаан мах урвахад сайн. (Манж жор)
    -Жун лүо 27 г нарийн нунтаг болгон ариутгасан хөвөнд дүрж өдөрт 2 удаа ануст түрхэх ба дотогш хийнэ.”Ва үндэстний жор” 180 өвчтөнийг туршиж эмчлээд үр дүн сайн байсныг “Олон үндэстний туршлагат жорын эмхэтгэлд” бичсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats