Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨТГӨН ХАТАХ
    Энэ өвчнийг баас хатах, хоргосох гэж бас хэлдэг . Хүндээр бие засах нь удаашрах, саатах, үзэгдэл юм. Хятадаар bian mi便 秘, Da bian gan zao 大便 干燥  гэж хоёр янзаар нэрлэнэ,
Өтгөн доошлох нь удаашрах буюу саатсаны улмаас түүнд агуулагдаж байсан услагийн хувь шимэгдэж хатуурснаас үүсдэг. Өөрөөр хэлбэл өтгөн гадагшлах ёстой 24-36 цагаасаа хэтэрч гэдсэн замд эгшиж хатсан гэсэн үг. Өвчин судлалын үүднээс өтгөн хаталтыг дадал зуршлын чанартай өтгөн хаталт, бусад шалтгаанаас болсон өтгөн хаталт буюу хүнс тэжээлийн чанартай өтгөн хаталт гэж гурван зүйл ялган үзнэ.
    -Дадал зуршлын чанартай өтгөн хаталт нь сэтгэл санааны хүчин зүйлээс шалтгаална. Мөн гэдэсний гүрвэлзэл муудсан, гадагшлах хөдөлгөөний хүч суларсан, гэдэсний  ханын соргог чанар буурсан зэргээс үүдэн удаан хугацаанд өтгөнөө гаргаж чадахгүй зуршил буй болсныг хэлнэ.
    -Бүдүүн нарийн гэдэс урт буюу гажигтай, эсвэл нарийссан, түгжирсэн, наалдсан, ур ургасан, олон жирэмслэх, хэт таргалах, нас хөгшрөх зэргээс шалтгаалан хэвлийн булчин сульдаж, өтгөн хатахыг үүсгэж болдог.
    -Ус, шингэн зүйлийн дутагдал, сүү цагаан идээ, ногоо жимс, чихэрлэг хоол бага хэрэглэснээс гэдэсний гүрвэлзэл муудаж өтгөн хаталт үүсэхийг хүнс тэжээлийн гаралтай гэж нэрлэнэ.
Зуршил, заншлын чанартай гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах, мөн дотор халууны шалтгаанаас болох нь ч олон байдаг. Хөнгөвтөр буюу зуршлын чанартай өтгөн хаталтын үед өтгөн гарахгүй зовоохоос өөр шаналал үгүй юм. Харин удвал цустай баах, хошного урвах, гэдэс хөөж дүүрэх, бохир хураагдаж гэдсээр таргалах, бохирдлын чанартай хордлого үүсэх, цаашилбал гэдэсний түгжрэл болох тал ч бий. Шинж илрэлд түшиглэн дуран, бари уулган рентгенд харах зэргээр тодруулан оношилно. Хятад АУ-ны үүднээс ярьвал гэдэсний дамжуулах чадвар саатсанаас болсон өвчин гэж үздэг. Тэр нь дэлүү, ходоод гэдэсний зөөвөрлөх, дамжуулах, гүйлгүүлэх, доош суулгах зэргийн тэнцвэр суларсантай холбоотой бөгөөд бас төрөлхийн чанартай өтгөн хатах, хоосорсны чанартай өтгөн хатах гэж ялгана.
Хоосорсон чанартайг дотор халуунаар өтгөн хатах гэнэ. Хүйтнээр өтгөн хатах гэж бас  байдаг. Монгол Төвдийн анагаах ухаанд өтгөн хаталтыг уруу үйлдэгч хийн үйл суларсан, гэдэс дотор цус, шарын халуун бууснаар усыг ширгээн, өтгөн хаталт  үүсгэдэг гэж үздэг. Үүнд Жумц-3 танг усанд бүрж уух буюу шижид-6-г зөгийн балтай буцалсан усаар даруулан уувал энэ өвчинд их тустай. Ганц Талгадоржийн үрийг 10 г-аар өдөрт 2 удаа усанд буцалган уувал өтгөн хаталтанд сайн байдаг. Уруу арилгагч хийн үйлийг дэмжихэд лон лон сэмбэрүү жүсэмийг хэрэглэх, Tong bian wan гэдэг хятад эмийг ууж байвал өтгөн хатах өвчинд тустай байдаг. Мөн кай сай лү гэдэг анусаар хийдэг тосон шахмалыг хэрэглэж болно. Хүнд үед буюу түгжрэлийн байдалд орсон бол яаралтай мэс засалд үзүүлэх хэрэгтэй, гэрийн аргаар засахыг хүсвэл гүүний сүү уух, чихэрлэг хоол хүнс, банан жимс идэх, шингэн зүйл уух, гэдэсний гүрвэлзлийг дэмжих, бохир цэвэрлэх лү-шан-жү ногоон уулын гэдэс цэвэрлэх цайнаас 1-2-ийг усанд дүрж уувал өтгөн хаталт түргэн нэвтэрч эдгэрэхэд тус болно. Ерийн нөхцөлд буцалсан ус, зөгийн балтай ус, ногоон цай зэргийг хэрэглэж заншвал сайн юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats