Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН
    Жирэмсэн үеийн өвчин, төрсний дараах гэм, сав өндгөвчийн үрэвсэл, хавдар, улайлт, шархлаа гээд бүх л бүтэн эмэгтэйчүүдийн өвчин багтах тул энд бүгдийг ярих боломжгүй юм. Амьдрал дээр өргөн цар хүрээнд тохиолддог сав өндгөвчийн үрэвсэл,сарын тэмдэг багасах, гадар бэлгийн үрэвсэл зэргийг товч үзье.
Савны үрэвсэл  子 宫 炎
 Эмэгтэйчүүдэд хамгийн олон тохиолдох энэ өвчин дутуу жирэмслэх буюу ураг хөндөх, доороос даарах,сарын тэмдгийн хэм алдагдах, шээсэн замын зарим өгсөх хэлбэрийн халдвар зэргээс үрэвсэл үүснэ. Цагаан өнгөтэй эвгүй үнэртэй буюу цусны өнгөтэй зүйл гарах, нуруу, давсаг орчмоор өвдөх, сульдаж ядрах зэрэг гол шинжтэй.Тус өвчин нь түргэн ба удаан чанартай гэж хоёр янз байдаг. Умайн хүзүүний үрэвсэл, давсагны үрэвсэл ихэвчлэн хавсарч голдуу жирэмслэх насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Эмэгтэйчүүдийн үзлэг, шээсний шинжилгээг хавсарган онош тогтооно. Эрт оношлон, эрт эмчилвэл бүрэн эдгэх боломжтой, архаг хэлбэрт шилжвэл байнга дахих тал бий. Умай бэлгийн замын ариун цэврийг чанга сахиж, бэлгийн харьцаанаас өвчин сэдрэхийг анхаарах, төлөвлөөгүй жирэмслэх, ураг унагахаас хичээх нь зүйтэй. Энэ нь нэг талаас нүгэлд тооцогдож, нөгөө талаас сав өндгөвчинд сэдэлт өгч муу үр дагаварыг авчирна. Энэ өвчинд тохирох антибиотек, эм, лаа олон тул эмчид үзүүлж сонгон хэрэглэх, цахилгаан эмчилгээ болон тусгай шарлага хийлгэж болно. Доороос даарах, хүйтэн усанд орох, хүндийг өргөх зэрэг нь эмэгтэй хүний сав өндгөвчинд сэдэлт өгч өвчний эдгэрэлтэнд нөлөөлдөг тал бий. Сав өндгөвчний үрэвсэл, умайн хүзүүний үрэвслийг удаах нь аарцагны хөндийд хортой хоргүй хавдар үүсгэх, жирэмслэхгүй гэмийн шалтгаан болдог тул анхааралдаа авах нь зүйтэй. Жирэмслэх насны эмэгтэйчүүд жилд нэгээс доошгүй удаа мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж байснаар сав өндгөвчийн элдэв үрэвслээс зайлсхийж  болно.
Хятад эмнэлгийн ухаанд сав, өндгөвчний өвчнийг ихэнхдээ доор биеийн дулаан хорогдсон, бөөрний арга суларсан, сав өндгөвчинд доргилт, сэдэлт болсноос үүссэн гэж үздэг. Лидэр, жирво, лалапүд тус бүр 15 г-ыг усанд буцалгаж хааяа ариусгал хийж байвал сайн. Бээжингийн Түнрэн тан хятад эмийн үйлдвэрээс гардаг ү жи бай фэн ван, nu jin dan , ba zhen yi mu wan зэрэг эмэгтэйчүүдийн эмнээс эмчийн жорын дагуу хэрэглэж болно. Wu ze gu 15 г, цагаан ховлу модны хальс 15 г, тахиан сачиг цэцэг 15 г-ыг хамт буцалган өвчний халуун хүйтэн байдалд тохируулж лүн дан ше ган ван, bu zhong yi qi wan, шо ёо ван зэргийн аль тохирохыг даруулан уулгавал эмэгтэйчүүдийн өвчинд үр дүн сайн байдаг. (Хятад эмч нарын туршлагат жороос)
    Монгол, Төвдийн анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчнийг цус бүрэлдсэн өвчин болон хий бүрэлдсэн өвчин гэж хоёр төрөлд ангилдаг.
Цус бүрэлдсэн өвчин нь харьцангуй түргэн явцтай, цус шарын халуун чанартай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвслийн гаралтай өвчин гэж ойлгож болно.
Хий бүрэлдсэн өвчин гэдэг нь архаг удаан явцтай цус шарын хурц халуун үеийг давж хүйтэн сэрүүн ужиг хэлбэрт шилжсэнийг хэлнэ. Эмэгтэйчүүдийн голлох суурь өвчин бол цус бүрэлдсэн өвчин бөгөөд төрөлтөөс гам алдсан, идээ ундаа, явдал мөрийн буруугаас өвчин үүсэх, сарын хирийн тохиргоо алдагдан өвчин болж хувирах ч бий. Энэ үед ямагт цус шарын хүч их байдаг тул цус бүрэлдсэн өвчин гэж нэрлэсэн бололтой. “Монгол анагаах ухааны нэвтэрхий толь”-д таван цултай уялдсан цус бүрэлдсэн өвчнийг гэдэсний цус бүрэлдсэн өвчин, хөхний сүүний цус бүрэлдсэн өвчин, цусны цус бүрэлдсэн өвчин зэрэг арван зургаан зүйл бий гэж тэмдэглэсэн байдаг.
 Цус бүрэлдсэн өвчний ерөнхий шинж илрэл нь нуруу давсгаар өвдөх, доор биеийн яс үе янгинан өвдөх, сав давсаг орчмоор халуун оргин өвдөх, хоёр гарын алга, хоёр хөлийн ул  халуу шатах, сарын тэмдэг хэлбэлзэх эсвэл хоригдож хуйлран бэтэг үүсэх, судас барихад цус шарын халууны судас илэрч, хэл нь цайвар шаргал өнгөр тогтож, шээс нь үнэрлэг буюу өтгөрнө. Сайн найрлагатай рашнамжилыг зохих хөлөгөөр даруулж уух, шимшим-6, памбарай-7, нидажинтог зэргээс аль тохиромжтойг сонгон хэрэглэж болно. Хий бүрэлдсэн өвчний үеийн гол онцлог нь санаа сэтгэл тогтворгүй болох, зүрх чичирч, нойр сэргэх, бие сулран тамир муудах, үе гишүү хүйтэн сэрүү татаж янгинан өвдөх, үнэр өнгөгүй цагаан юм ихсэх, бөөр давсаг орчим чинэрч өвдөх сарын тэмдэгт өөрчлөлт орох болно. Судал нь хөлбөрөмтгий хөнгөн дарвал сулрах буюу түр зогсох, шээс нь булингартай цайвар цагаан, хэлний үзүүр улайна. Хий бүрэлдсэн өвчинд  сүгмэл жангарыг рашнамжилтай солбицуулан хэрэглэнэ. Нойр муу, зүрх савалж байвал агар-35-аар даруулж өгнө, доор бие хүйтэн сэрүү оргиж сэлхэрч байвал сожидтой хавсарган өгөх, шээс хүрч чавдагшиж байвал юна шитанаар хөлөг болгож өгөх, бөөр, нуруугаар хавсран өвдвөл бөөрний улаан танг давхар өгөх, цагаан чийг элбэгшвэл цагаан тахианы сачиг цэцгийг хачирлан уулгавал зогсоно. Гарын алга, хөлийн тавхай нь халуун оргиж байвал рашнамжил буюу барайсүм-17 сонгон хэрэглэх, нуруу давсагаар хавсран өвдөх нь их бол сарайчүн, хөх хавдаж өвдвөл күрман буюу баавгай цэцгийг хандлан алчуурт шингээн байн байн шавшин угаах, ливабалжирыг өндөгний цагаанд зуурч хавдсан хэсэгт наагаад рашнамжилыг уулгаваас намдана. Өтгөн хатаад байвал рүши, хүйтэн шар хавсарч байвал гарши, толгой өвдөж байвал манажүтаныг хавсарган өвчний амыг барьж  засагтун. Энэ өвчнийг хятадаар гүн жин ян宫 劲 炎 ,фү же ян 副 件 炎  гэж тус тус нэрэлнэ.
Эмэгтэйн гадна бэлгийн үрэвсэл  阴 道 炎
 Умайн шилбүүрт хорхойн чанартай буюу мөөгөнцөрийн чанартай гэж хоёр янз бий. Шээсэн зам, бэлгийн амьдралын ариун бусыг далимдуулан өвчлүүлэгч нян нэвтрэн орж өвчин үүсгэнэ. Мөн бусдын дотуур хувцсыг сольж хэрэглэх, нийтийн угаалга, жорлон, эмэгтэйчүүдийн үзлэгийн багажийн ариутгал муу зэргээс дамжиж халдварлана. Умайн шилбүүрт хорхой нь алиман хэлбэртэй, өнгөгүй,15UM орчим урт, тэжээлт бие байх ба уутанцаргүй. Эмэгтэй хүний сав давсаг, шээсний сүв болон эрэгтэй хүний түрүү булчирхайд нэвтрэн орох чадалтай празит хорхойн төрөл юм. Хурьцал, нийтийн угаалгын банн зэргээс шууд халдварлана. Залуу идэр насныханд олон тохиолдож, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өртөнө. Умайн салст бүрхэвч час улаан өнгөтэй болж халж, хорсож, хорхой явж байх мэт ирвэгнэн загатнана. Үрэвсэл архагшихыг дагалдаж цагаан юм ихсэж үнэрлэг болох, нян вирус шээсэн зам, давсагны дотор нэвтрэн орвоос шээхэд хорсох,цустай шээх, шээс чавдагших буюу нуруу давсаг орчим эвгүй оргиж өвдөх болно.
Шээсний шинжилгээ, мазок, бактерыг үржүүлэх шинжилгээгээр онош тогтооно. Метронидазол, тинидазол зэрэг эм, тариа болон лаанаас эмчилгээний горимийн дагуу хэрэглэнэ. Мөөгөнцөрийн гаралтай умай загатнах гэм нь биеийн дархлал суларсан, бэлгийн ариун цэвэр дутсан, мөн зарим антибиотекийг дур мэдэн хэрэглэсэн зэргээс ихэвчлэн үүснэ. Бэлэг эрхтний салст бүрхэвч улайж үрэвсэх, хорхой гүйх адил загатнах, шээхэд хорсож зовиурлах зэрэг эмнэл зүйн өөрчлөлтүүд гардаг. Цагаан юманд шинжилгээ хийх, шээс буюу мөөгөнцөрийн тусгай сорилыг хийж өвчнийг тодорхойлно. Nиstatin, kataconale,Itaconazole зэрэг эмээс сонгон хэрэглэнэ. Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухаанд умайн хорхойн өвчний талаарх мэдээлэл харьцангуй цөөн байдаг. Төвд эмнэлгийн Лувсанцэрэн маарамбын “Эмчилгээний туршлага” гэх зохиолд умайд нян, хорхой  өвчин цугларсанд чун-5-ыг маруузын ганц тангаар даруулан биеийн байдалд тохируулан хэрэглэвээс эдгэнэ гэсэн бий. “Монгол анагаах ухааны нэвтэрхий толь” болон “Зэдүй ниннор” зохиолд энэ өвчний талаар бичихдээ умайн хорхой өвчин нь ууц нуруу, хөх, умайн орчим хорхой явж байгаа адил ирвэгнэн загатнах, хөх томорч, тэнэхэд дурлах, эвгүй үнэртэй цагаан чийг ихсэх, гадна бэлэг эрхтэн загатнаж тэсэхийн аргагүй байдалд хүрнэ. Мөн умайн хорхой уурлаж догширвоос өвчин улам хүндрэх тул хичээх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг. Хувийн ариун цэвэр, бэлгийн амьдралын ариун цэврийг сахиж доороосоо даарах, халуун ногоо, архи зэрэг сэдэлттэй зүйлийг хэрэглэхгүй байх, жирүг-6,  жиданга-7 зэргээс сонгон хэрэглэнэ.
Алша нутгийн Ли Цэцэн эмчийн лалапүт-6 угаалгаар тус өвчнийг эмчилвэл үр дүн сайн байдаг. Энэ жорыг хийх арга технологи нь ”Ойрд Монгол эмч нарын туршлага” гэсэн номд бий, Умайн хорхой өвчнийг хятадын уламжлалт анагаахын номонд “Ен ши” гэж нэрлээд бохир буюу хүйтэн нөхцөлөөс болдог өвчин гэж үздэг. Лалапут, шар мод, бай шиен пи тус бүр 50 г, лидэр, панпин, лүнданцо, жинжэ тус бүр 15 г,бөхэ 1г хамт буцалган угаалга хийнэ. Хятад эмнэлгийн умайн хорхой өвчин засах энэхүү жороор 15 хоногийн эмчилгээний хугацаанд умайн хорхой өвчин, трихмоноз, мөөгөнцөр зэргээс гадна бэлэг эрхтэн загатнан өвдсөн 4000 хүний дунд явуулсан эмчилгээ, судалгааны материалаас харахад эдгэрэлт нь 98% байсныг ”Үе уламжилсан нууц жорын эмхтгэл” болон Хятад анагаах ухаан сэтгүүлийн 1980 оны 8-р дугаараас тус тус уншиж болно. Одоо эмэгтэйчүүдэд тохиолдох зарим өвчнийг товч өгүүлье. Савны  хүйтэн хийтэй холбоотой. Сарын тэмдэг ирэхэд сүрхий өвдөж шаналдаг өвчин бий. Тус өвчинд зүү эмчилгээ их тус болдог. Одоогоор дэлхийн 100 гаруй улс оронд 300 гаруй нэр төрлийн өвчнийг зүүгээр голлон эмчилж байна гэсэн судалгаа байдаг. Орчин үеийн хятад анагаах ухааны зүү төөнүүрийн ухаантан Пан Шин Ан сарын тэмдгийн өвдөлтийг тусгайлан зүүгээр эмчилсэн туршлага гэсэн материал олонтоо харагддаг. Эмэгтэйчүүдийн өвчнийг зүү эмчилгээгээр эмчлэх жор олон бий.
Нөхцөл боломж муутай газар төрөхийн хүндрэл тохиолдож хүүхэд саатсан үед хөлийн чигчий хурууны гадна бэлчрийг хатгавал савны амсар суларч сав хүчтэй агших тул саатсан хүүхэд тэр даруйд төрнө гэж биднийг европ эмнэлгийн дунд мэргэжилд суралцаж байхад эмэгтэйчүүдийн алдарт эх барих эмч сургуулийн захирал Цэцэн багш ярьдаг байсан. Энэ хатгах цэгийг “Зүү төөнүүрийн гар дэвтэр” гэдэг хятад зохиолд дэлгэрэнгүй тэмдэглэсэн бий. Зи ен гэдэг нэртэй энэ бэлчрийг томхон зүүгээр хатгаж хэдэнтээ сэдэлт өгвөөс тэр даруй сав агшиж хүүхдийг төрүүлж чадна гэж тэмдэглэсэн байдаг. Төрсний дараа эхэд сүү орохгүй бол хуурсан будаа “Чангаамал”-ыг өрөм тостой цайнд хийж уугаад байвал хоёроос гурван өдөрт сүү орно. Мөн чангаамлыг нярайлсан эх зажилж байснаар шүд чангаран бэхжинэ гэж Шилийн гол нутгийн ардууд үздэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats