Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН АРХАГ ҮРЭВСЭЛ
    Түрүү булчирхайн хурц үрэвслийг буруу эмчилж, эсвэл эмчилгээ дутуудуулсан, дахин давтан сэдэрсэн, архаг бэлгийн замын халдвар, түрүү булчирхайн томрол зэргээс шалтгаалан архаг үрэвсэл бий болно. Идэр дунд насныхан энэ өвчинд  харьцангуй илүү өртөж байдаг, халуурах нь ховор мөртөө дээр дурдсан түрүү булчирхайн хурц үрэвслийн зарим шинж илрэлүүд тогтмол бус хугацаатайгаар илэрнэ. Өвчний түүх, одоогийн өвчний шинж байдлыг мөрдөж оношлоход төвөгтэй биш боловч эмчилгээг идэвхтэй хийхгүй бол хялбархан дахидаг тал бий. Шинж илрэлийн хувьд дээрх түргэн чанартай түрүү булчирхайн үрэвсэлтэй үндсэндээ адил. Шээс савирах, удаан шээх, шээс түргэн хүрэх, салаалах, бэлгийн дур сонирхол харих эсвэл түргэсэж хөвчрөл муудах, ядарч тамирдах шинж илэрнэ. Эмчилгээ сувилгааны хувьд мөн дээрхтэй төстэй байна. Манайд нэлээн удаан хэрэглэсэн нэгэн эмчилгээний аргыг товч танилцуулвал: Дорнын уламжлалт эмчилгээний туршлагат жор болох түрүү булчирхайн ”Чан ли сан” жорыг үндэслэн манай орны нөхцөл байдалд зохицуулан найруулсан сонгодог жор болно.Тус эмчилгээний жорыг ууж хэрэглэхээс гадна  буцалган хандалж түрүү булчирхайн шарлагын аппараттай хавсарган, жин барьж хийвэл үр дүнтэй. Архаг хэлбэрийн түрүү булчирхайн үрэвсэл, томрол шохойжилт, шээс савирах, олон шээх, шээс үлдэх, гарц муудах, мөн бэлгийн сулрал зэрэгт илүү үр нөлөөтэй. Курс эмчилгээ нь 7-14 хоног болно. 
Түрүү булчирхайн томрол  前列腺 增生
Түрүү булчирхайн хэвийн хэмжээ нь 20 гр жинтэй 2-3 см-аас томгүй байх учиртай ч өвчилсөн тохиолдолд 3-6 см хүртэл томорч, бүр хүндэрч 30-80 г орчим болно. Түрүү булчирхайн гурван дэлбээ нь бүхэлдээ буюу эсвэл нэг, хоёр хэсэг нь өвчилж томрох тал бий. Өвчний шалтгаан нөхцөл дотоод шүүрэл, шим тэжээл болон бусад үрэвслийн шалтгаанаас  өдөөгддөг боловч доороос даарах, бэлгийн замын халдвар, бэлгийн үйл ажиллагааны тэнцвэр алдагдал, ямар нэгэн үрэвсэлт өвчнийг дутуу эмчилсэн зэргээс үүсэх нь олонтоо байна.
Томрол нь ихэвчлэн дунд наснаас эхэлж насжилын шалтгаан болон бэлгийн гормоны боловсрол багассантай холбоотой гэж үздэг. Томролын гол шинж тэмдэг нь ойр ойрхон шээх (өдөрт 5-10 удаа, шөнөд 2-5 удаа), давсаг шээсээ гүйцэд шахаж дийлэхгүй шээс үлдэх, савирах, дүлүүлэх, чавдагших, салаалах, эрч муутай гарах зэрэг болно.Томрол буюу шохойжилтийг ЭХО оношилгоогоор хялбархан оношилж болдог. Хүндэрвэл шээс боогдох, хоригдох тул катитер “Шээс юүлэх гуурс” тавин шээлгэх цаашилбал мэс засал хийлгэх шаардлага гардаг. Энэ өвчний бас нэгэн шаналал бол бэлгийн дур сонирхол харьж, хөвчрөхгүй мөн үргүйдэл болох тал бий. Түрүү булчирхайн томрол өвчнөөс сэргийлэхэд бэлгийн үйл ажиллагааг дэмжих нь чухал байдаг.
Хятад анагаах ухааны үүднээс үзэхэд тус өвчнийг доод хий  “San qi hua”-ний үйл ажиллагаатай холбоотой хэмээн үзэх онол бий.Тэр нь шээлгэх, үр харвах, үржлийн үйл ажиллагааг гүйцэтгэх далд хүч юм. Түүнчлэн San qi hua-ийн хий төгөлдөр бус болсноор шээх, үржил, бэлгийн үйл зэрэгт саатал гарна. Иймээс давсаг буюу доод хийн үйл ажиллагааг хэвийн байлгах эсэх нь бөөр, уушги, дэлүү гуравтай шууд холбогдоно гэснээс үзвэл түрүү булчирхай давсагны өвчлөлийг эмчлэхэд ямагт бөөр, дэлүү уушгины үйл ажиллагаатай холбон үзэж, хамтад нь эмчлэхийг заасан байдаг. Түрүү булчирхайн томролыг эмчлэх ургамлын гаралтай (Qian lei zhen shen wan) гэсэн жор бий.Тус жорын талаар Бээжингийн “Хятад анагаах ухаан” сонины 1986 оны 6-р сарын 4-ний дугаарт түрүү булчирхайн томролыг эмчлэх шилдэг эм гэсэн судалгааны материал нийтлэгдэж байлаа. Тус жорд багтсан ургамал нь хунчир,  zhi shi, ru chang rung, болгосон хуруувчин цэцэг, дангүй, chuan  shung ja, zhi mu, shang lin pi, di long, жирво зэрэг  ургамлаас бүтсэн байдаг. Эдгээрийг буцалгаж хандлан өдөрт 200 г-аар 2 удаа өвчний шинж илрэлийг арилтал уулгана.
Zhi sheng жор: Хятад эмч нарын дунд бөөр, давсаг, түрүү булчирхайн өвчнийг эмчлэх түгээмэл хэрэглэдэг туршлагат жорын нэг юм. Тус жороор түрүү булчирхайн өвчин эмчилсэн нэгэн судалгааг 1987 оны He Bei мужийн “Хятад анагаах ухаан” сэтгүүл болон, “Түрүү булчирхайн өвчнийг сэргийлэн эмчлэх” номонд тус тус нийтэлсэн ба энэ жороор тус өвчнийг эмчлэхэд 100% үр дүн гардаг гэж танилцуулсан байдаг.
 Zhi mu-20гр, Хуан лин, жиршүн тус тус 12 г, Шанц-12 г, Pu ja feng-15 г, Yu sheng Cao, алтан мөнгөн цэцэг, дэгд, qan li quang тус бүр 30 г-ыг усанд буцалган хандалж өдөрт хоёр хуваан 200 г-аар ууна. Хэрвээ томрол нь хатуурсан бол Bi ja-30 г, дангүй, ригод тус бүр 20 г-ыг нэмж хэрэглэнэ. Нэг курс эмчилгээ нь 7-14 хоног болно. Өвчний байдлаас шалтгаалан эмчийн зааврын дагуу уух хугацааг тохируулна...
    -Шээс чавдагшихад 5-6 г сэржижимаг (алтан элс) марльд боож чихэр өвстэй буцалган бүлээнээр уувал тус болно.
    -Жац хэмээх хятад давсыг 1 г-ыг буцалсан усанд уусган уувал шээс хоригдсон буюу шээхэд хүндрэлтэй үед тусална.Уламжлалт эмчилгээний жац ши тан, сожид, зүчид, юна-4, сэмэ-3 зэрэг тангуудыг түрүү булчирхайн өвчинд сонгон хэрэглэж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats