Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БЭЛГИЙН СУЛРАЛ 阳 萎
    Энэ өвчин эрэгтэйчүүдэд байнга тохиолдож бие, сэтгэлийг хямруулан эрүүл мэндэд маш ноцтой нөлөөлдөг өвчний нэг юм. Ихэвчлэн бэлэг эрхтний хөвчрөл муудсан, дур түргэн тавих гэсэн хоёр шинж илрэлтэй, хятад эмнэлгийн ёсонд тус өвчнийг Ян ви буюу Зо Шие гэж нэрлэдэг. Энэ хоёр нэрийн талаар Ци Хай “Үгсийн далай” их толинд ингэж тайлбарласан бий. “Ян ви” бол насанд хүрсэн эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааны доголдол саатал бөгөөд бэлэг эрхтний хөвчрөл хангалтгүй болж бэлгийн үйл ажиллагааг гүйцэтгэж чадахгүй болсныг хэлнэ.”Зо шие” гэдэг нь бэлгийн харьцаа эхлэхээс өмнө буюу дөнгөж эхэлмэгц дусал алдах, дур тавихыг хэлнэ гэсэн байдаг. Олон улсын төвшинд бэлгийн үйл ажиллагааны саатал гэдэг бөгөөд товчлон “Еrectile dysfunvtion”гэж ойлгодог. Тус хоёр төрлийн өвчин нь ихэнхдээ олдмол байдаг ч ганц нэг нь бэлгийн бойжилт дутмаг буюу гажигаас болох нь бий.
Өвчин үүсэх шалтгаанд
Амьдрал, бие, сэтгэлийн олон хүчин зүйл нөлөөлдөг ч дараах хэдэн шалтгаан голлоно.
    1.Үржлийн эрхтэнд өөрчлөлт үзүүлэх  хүчин зүйл:
Үржлийн эрхтэн ямар нэгэн үрэвсэлт өвчнөөр өвчилсөн ба өвчилж байсан, бүтцийн өөрчлөлт гарснаас (судас, мэдрэл, дотоод шүүрэл, хэлбэр дүрс) улбаалан өвчин үүснэ. Энэ өвчлөл, өөрчлөлтөөс хамаарч түрүү булчирхайн цусан хангамж, мэдрэмж, сэрэл зэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг бэлгийн сулрал болно.
    2.Сэтгэл санаа болон ядаргааны шалтгаан: Удаан хугацаанд ачаалал ихтэй ажиллах, ялангуяа оюуны хөдөлмөрт шимтэн ажиллах, сэтгэл хангалуун бус тааламжгүй нөхцөлд удаан байх, ядрах, зарим өвчин шаналал, бухимдал стрессын сэдэлт, шунал хэтрэх, жишээ нь: Архи, эд мөнгө, тайвшруулах, мансууруулах зүйл,цусны даралт буулгах эм, зууралтыг сулруулах, шээлгэх эмийг байнга хэрэглэх нь  сулрал үүсгэх шалтгаан болно.
    3.Хавсарсан хүчин зүйл: Дээрх хоёр том хүчин зүйлийн аль аль нь хавсарч нөлөөлнө. Бэлгийн сулралд нөлөөлөх хүчин зүйлд бэлгийн замын элдэв халдварт өвчин, түрүү булчирхайн өвчлөл нөлөөлөхөөс гадна насжилтын шалтгаан дагалдана.  50 наснаас дээш бэлгийн гормоны боловсруулалт муудахыг дагалдан үржих чадвар, бэлгийн үйл ажиллагаа аажмаар харих физиологийн үзэгдэл гарна.
 Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 35-52% нь адил бус хэмжээний бэлгийн сулралтай байдаг гэжээ. Жишээлбэл: Америкийн Нэгдсэн Улсын эрэгтэйчүүдийн төвөөс 11 муж улсыг хамруулан хийсэн судалгаанаас харахад 40-70 нас хүртэлх эрэгтэйчүүдийн 52% нь бэлгийн сулралтай, 17,2 % хөнгөн, 25,2% нь дунд, 9,6% нь хүндэвтэр гэж мэдээлжээ. 1995 онд Ази тивд явуулсан нэгэн судалгаанд 87,000,000 (наян долоон сая) бэлгийн сулралтай хүн одоогоор энэ тивд байна гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ тоо 2025 он гэхэд 2,000,000,000 (хоёр тэрбум)-д хүрэх магадлалтай гэж мэдээлжээ.
Өвчний шинж, илрэл:   
Насанд хүрсэн эрэгтэйчүүд бэлгийн харьцаанд хэвийн оролцож чадахгүй, дур түргэн тавих буюу хөвчрөл муудсан, бэлгийн дур хүсэл багассан зэрэг шинж илэрвэл эмчид хандах нь зүйтэй. Насанд хүрсэн эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааны хугацаа адилгүй байдаг ч нэг удаад 3-6 минутыг хэвийн гэж үздэг. Энэ үзүүлэлт 80-90%-ийг эзэлж, харин 10-30 минутаар бэлгийн харьцаанд ордог эрчүүд байдаг нь 10-20%-ийг эзэлнэ. Уламжлалт анагаах ухаанд дур хүсэл түргэсэх өвчнийг дусал алдах, дусал цувирах өвчин гэж эртнээс нэрлэж ирсэн байдаг. Тэр нь эрэгтэй хүний үрийн уут, самсай доод хийн үйл ажиллагаа хямарснаас хөрөнгийн судасны амыг барьж дийлэхгүй болсон хэмээн үзэж халуун хүйтэн хоёрт хуваан эмчилдэг. Нуруу давсгаар эвгүй оргих, шөнө нойрон дунд буюу хурьцлын ажил үйлдэж чадалгүй дусал алддаг, яваандаа бие тамирдан ядарч цог золбоо муудна. Халуун хүйтэн хоёрт зохицуулан юна-4, жамба-6, дажид - 13, ванлэг-37, сарачүн зэрэг эм тангаас сонгон хэрэглэж эмчилнэ. Туршин хэрэглэж болох ардын эмчилгээний аргаас:
 Дуслын боловсруулалт муудаж бэлгийн үйл ажиллагаа суларсанд “Нутгийн жор заслын цуврал”-д гардаг жоншны найрлага сайн байдаг. Сүүнд номхтгосон эр жонш, бурам, чихэр өвс, ларз, баавгайн цөсийг дээрээс доош хувийг нь багасган найруулж 1,5 г-ыг чихэр, бурмын аль нэгийг найруулсан усаар даруулан ууна.
 Шожин буюу ”Гоёо”: Шожин, улаан чавга, памбарай, дангүныг хувь тэгш, ларзыг үнэрийн төдий найруулан сайтар нухаж өдөрт 3 удаа 3 г-аар байнга уулгавал тамир тэнхээ сайжирч бэлгийн үйл ажиллагааг эмчилнэ. (Өвөрмонголын баруун аймгийн жор)
 Бугын чивийг хятад анагаах ухаанд эртнээс хэрэглэж бэлгийн сулрал өвчнийг эмчилсээр ирсэн байдаг. Жишээлбэл: “Хятад эмийн нэвтэрхий толь”, ”Орчин үеийн эмийн ухааны нэвтэрхий толь”, ”Дундад улсын анагаах ухааны толь” зэрэгт бугын чивийн талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.  lu bian jiu “Бугын чивийн архи” гэж бий. Ороо нь орж буй бугын хоёр ширхэг чивийг эмчилгээнд хэрэглэх аргаар хатаан 1000 г сайн чанарын архинд 30 хоногоос дээш дэвтээж өдөрт хоёр удаа 10-15 г-ыг ууж хэрэглэвэл бэлгийн сулрал, дур түргэн тавих өвчнийг засна. Gu jin ming fan  “Эрт эдүгээн нэрт жор сударт” бугын чив, хаймаа тус бүр нижгээд хэмжээгээр сайн архинд олон өдөр дэвтээж орой бүр нэг хундага ууваас залуужин бэлгийн үйл ажиллагаа сайжирна гэсэн байдаг. Энэ жорын тухай “Хаадын бие сувилахуй” номонд дэлгэрэнгүй  тэмдэглэсэн бий.
 Уламжлалт анагаах ухааны шүнгийн номонд гардаг дажид-13 ёсчлон найруулсан ванлэг-37 эмийг хэрэглэвэл ач тустай байдаг.Дажид 13-ын найрлага: Бор дажид, шар дажид, халиуны мах, хадны гүрвэлийн мах, тахиа, тагтаа, хятруу (ятуу), богширго зэргийн толгой, их мөрний загас танпурам, ванлэг, нишин, эр жонш зэргийг хувь тэнцүү найруулан балаар үрэлдэж хоёр чингийн үрэл болгон мөхлөгдөнө. Орой бүр нэг үрлийг ууваас бэлгийн үйл ажиллагаа муудсан хөвчрөлтгүй болсон, үрийн шингэн барагдсан, зэрэгт орой бүр нэг үрлийг ууваас тэр даруй тус гарч, удаан хэрэглэвээс тамир хүчийг сэлбэн залуугийн эрч хүчийг дахин сэргээнэ хэмээн уламжлалт анагаах ухааны эртний зохиол номуудад номлосон байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats