Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН (STD)
    Бэлгийн замын халдвараар дамжин халдварлах өвчнийг бэлгийн замын халдварт өвчин буюу өнгөний өвчин гэдэг. 1975 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөний өвчнийг “STD” гэж нэрлэсэн байдаг. Өнгөний өвчин нь одоогоор дэлхий даяар өргөн цар хүрээнд халдварлан тархаж буй эрүүл мэндэд хор хохирол ихтэй өвчинд зүй ёсоор орж байна.
Заг хүйтэн, тэмбүү, өргөст нойтон яр, бэлгийн цэврүүт яр, AIDS (ДОХ) зэрэг өвчнүүд зонхилон тохиолдож байдаг. Өнгөний өвчин нь бие махбодод тун их хор хөнөөлтэй болохоор барахгүй гэр бүл, нийгэм, улс оронд хүртэл хор нөлөө тарьж байдгийг дурдууштай. Тэмбүү өвчин хүндэрвэл зүрх, мэдрэлийн системийг хүнд сүрхий гэмтээх, хамар тагнай цоорох, үр хөврөлгүй болоход нөлөөлж ураг зэрэмдэг төрөх, цаашилбал амь насыг сүйрүүлдэг. Харин заг хүйтэн, бэлгийн цэврүүт яр зэрэг нь үргүй болгох, нүд сохрох, цус нөжрөх гэх мэтээр 20 гаруй төрлийн хавсарсан өвчинг үүсгэдэг гэж арьс өнгөний өвчний мэргэжилтэн “Xалдварт өвчнийг сэргийлэн эмчлэх” номдоо дурдсан байгаа. Мөн нэг төрлийн өмөн гэж нэрлэгдэж байгаа AIDS (ДОХ) өвчин нь нэн их хор хохиролтой, халдвар авагсдын 87% нь 5-8 жилийн дотор амь нас нь аюулд учрах тул маш өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэвэл амь насыг уртасгана гэсэн судалгаа байдаг. Түүнээс бүрэн зайлсхийх ганц найдвартай арга нь замбараагүй бэлгийн харьцаанаас татгалзах, соёлч, эрүүл боловсон амьдралын хэв маягийг баримтлах явдал юм. Энэ өвчнүүд цус буюу хөврөлөөр дамжин халдварлана. Өнгөний өвчний нян нь хүний биед халдварласны дараа зөвхөн бэлгийн замд оршин амьдрах, тодорхой бус хугацааны дараа цусанд нэвтрэн орж цусаар дамждаг. Ялангуяа ДОХ өвчин цусаар дамжих нь их байдаг. Тэмбүү өвчний ил, далд нянг тээсэн жирэмсэн эхчүүдийн хүйсээр дамжин маш хурднаар урагт халдана. Xарин заг хүйтэн зэрэг бусад өнгөний өвчний нян нь төрөх үед халдварлаж болно. Ихэнх өнгөний өвчний нян вирус нь бэлгийн үйл ажиллагаанаас ангид үед түргэн эмчлэгддэг. Өдөр тутмын ердийн харьцаа, гар барих, хамт хооллох, жорлон, саван, угаалгын нунтаг, үүдний бариул, ширээ сандал зэрэг ахуйн хавьтлаар дамжих нь маш ховор тул зөв ойлголттой байж, дэндүү аймшигт бодолд автах хэрэггүй юм. Нийтийн саун бассейнаар өвчин халдварлах нь харьцангуй бага байдаг боловч ариутгал дутуу хийвэл аюултай орчин болж хувирна. Эдгээр газруудад халдваргүйжилтын дэглэм горимыг чанд мөрддөг бол айх явдалгүй, тийм биш бол халдвар авах магадлал гарахыг үгүйсгэхгүй. Чин Пины бичсэн “Арьс бэлгийн замын өвчин” Сэцэнбаатар, Од нарын бичсэн “Халдварт өвчнийг өөрөө сэрэмжлэх” номд нийтийн бассейн нь сауны газраас илүүтэй  заг хүйтэн, бэлгийн нойтон цэврүүт өвчнөөр халдварлах магадлал өндөр гэж дурдсан байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats