Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТЭМБҮҮ ӨВЧИН
    Энэ өвчнийг хятадаар “Mei du 梅 毒” гэж нэрлэн, олон улсын хэмжээнд “Suphilis” гэж нэрлэнэ. Нэлээд эрт үеэс дэлгэрсэн хуучин өнгөний өвчний нэг юм. Африк тивээс үүсэлтэй гэж үздэг. XV зууны үед Колумбын эх хуурайгаар илэрсний дараагаар өвчний нян тээгч далайчид, цэрэг болон бусад хүмүүсээр дамжин Ази, Европ тивээр тархаж эхэлсэн гэдэг. XVI зууны үеэр дундад улсад тархаж эхлэв. Ойролцоогоор 1505 оны үеэр Энэтхэгээс өмнөд Гуандун, Гонконг зэрэг газарт өвчин тархаж илэрсэн тул тухайн үед Гуандуны яр гэж нэрэлж байжээ. Монгол оронд дэлгэрсэн нь харьцангуй хожуу боловч XIII-XX зуун хүртэл халдварлал нь оргилд хүрчээ.Тэмбүү өвчний явцыг үндэслэн эхээс дамжсаныг төрөлх, хожим нь халдвараар авсаныг олдмол гэж хуваадаг.
Өвчний шалтгаан болон онцлог: Тэмбүү нь тэмбүү өвчин үүсгэх мушгираа биет нянгаас үүсдэг. Энэ мушгираа нянгийн урт 5-12мм, өргөн нь 0,1-0,2мм байж, 6-12 мушгираагаас бүтсэн байдаг. Гол нь бэлгийн замаар дамжих, дараа нь эхийн цусаар дамжиж ирнэ. Тус өвчний онцлог нь маш удаан архаг явцтай байдаг. Эхлээд үржлийн эрхтэн, арьсанд халдварлаж аажмаар цусаар дамжин бүх биеийн эд эрхтэнд нэвтрэн орно. Тэмбүү өвчнийг дотор нь эхэн, дунд, сүүл хугацааны гэж хуваан эмчилдэг. Эхний хугацаанд тус өвчнөөр өвчлөөд 2 жил өнгөрөөгүй өвчтөнүүд багтана. Дунд, архаг үед үүнээс дээш он жил өвчилсөн өвчний хор цус нь лимфээр дамжиж биеийн бусад хэсэгт хүрч өвчний явц хүндэрсэн, зарим нь байнга дахидаг тэмбүү өвчний хэлбэрийг хэлнэ. Тэмбүү өвчний анхны илрэл нь бэлгийн хавьталтаас 2-4 долоо хоногийн дотор өвчин үүсдэг. Гол илрэл нь хатуу цэнхэр гортиг байна. Дан ганцаар гарч өвдөж загатнах шинж илрэлгүй 1-2см хэмжээтэй, хүрэхэд мөгөөрслөг эд адил хатуу, өнгөн талд нь ялзрал буюу гүехэн шархлаа үүсч түүний дотор их хэмжээний тэмбүүгийн нян агуулж байдаг. Энэ яр нь голдуу эрэгтэй эмэгтэй хүний бэлгэ эрхтнийг тойрон гардаг. 3-8 долоо хоногийн дотор аяндаа арилах ч бий. Тэмбүүгийн 2-р өвчин үүсгэх үе нь анх халдвар авснаас хойш 6-8 долоо хоногийн дараа өвчин үүснэ. Салст бүрхэвчийг гэмтээх, зарим яс, үе, харааны мэдрэл, ам хамрын хөндий, залгиур, төвөнх, үржлийн эрхтнийг өвчлүүлэн гэмтээх тул хамаргүй болох, самалдаг нь цоорч гуншаа болох, үр хөврөл тогтохгүй болох, үс гэмтэж халзан болох, хараа гэмтэж сохрох, цаашилбал халдвар ужигширч, байн байн дахиж тархи мэдрэл, зүрх судасны өвчин үүсгэх бөгөөд амь насанд ч хүрэх тал бий.
Цус, шээс, тэмбүүгийн нян илрүүлэх шинжилгээ, өвчний түүх, өвчний шинж байдал зэргийг задлан онош тогтооно. Шаардлагтай гэж үзвэл зүрх судас элэг бөөрний рентген зураг хийж шинжилгээг бататгана.
Сэргийлэн эмчлэх талаар:
    -Тохиолдлын, хамгаалалтгүй харьцааг цээрлэх
    -Эмчийн хяналтанд орж бүрэн эдгэртэл бэлгийн             харьцаанд орохгүй байх
    -Эмэгтэй хүн тэмбүүгээр өвчилсөн байвал гүйцэт             эмчилснээс хойш 1-2 жилийн дараа жирэмслэх 
    -Хэн нэгэнд тэмбүү илэрвэл сүүлийн 3 сарын дотор         бэлгийн харьцаанд орсон хамтрагчаа эмнэлэгт             хүргэн оношилгоонд хамруулах нь нэн чухал.
    -Энэ өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол мэргэжлийн эмчид хандан эмчлүүлж өвчний хогийг гүйцэт таслах хэрэгтэй. Тус өвчнийг эрт оношлуулах, эрт эмчлүүлэх, шинжилгээнд хамрагдах, эмчилгээний хугацаанд бэлгийн хавьталтыг хорих, бэлгийн хамтрагчаа хамт эмчлүүлэх гэсэн хэдэн зангилаа асуудлыг мэдэж авах нь зүйтэй. Шим тэжээлийг сайжруулан биеийн дархлалыг дэмжих, сайн чанарын пенициллины төрөл “Тосон пенициллин, удаан
үйлчилгээтэй пенициллин” зэрэг эмийг эмчийн зааврын дагуу зөв хэрэглэнэ. Яагаад пенициллины төрлийг сонгон хэрэглэх шаардлагатай вэ? гэвэл 1943 онд Англи улсын эрдэмтэн Микроб судлаач Пельмин “Fleming” пенициллиныг судлан бүтээж дэлхийн хэмжээнд түгээмэл хэрэглэн тэмбүү өвчний дээд цэгтээ хүрсэн тархалт, халдварлалд цэг тавьснаас нааш дэлхийн хэмжээнд энэ өвчний нян пенициллины төрлийн эмэнд онц соргог байдгийг зөвшөөрч өргөнөөр хэрэглэх болсон  байна. Гэвч сүүлийн жилүүдэд энэ төрлийн эмийг хэт замбраагүй хэрэглэснээр хүмүүсийн бие махбодод дасал болж үйлчлэхээ больж байгаа нь харагдах болсон. Зарим пенициллины харшилтай хүмүүст тетроциклин, эритромицин зэргийг хэрэглэж болно. Үүнээс гадна цефазолин, А-чи-ми-сү зэрэг олон шинэ эм гарсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats