Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗАГ ХҮЙТЭН ”Gonorrhea”

    Энэ өвчнийг Хятадаар “淋病” Lin bing гэнэ. Замбараагүй, тохиолдлын бэлгийн харьцаанаас ихэвчлэн халдварлаж заг хүйтэн өвчнийг үүсгэдэг. Хос бөөрөнхий бактериас үүсэх бэлгийн замын халдварт өвчний нэг болно. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсны дараа 2-8 өдрийн дотор шижинтэх, шээс хүрэмтгий болох, шээхэд өвдөх, хавдах, цагаан, ногоон өтгөн идээрхэг адил зүйл гарах, шээх сүвийн үзүүр бохиртох, бие махбодын өвчин эсэргүүцэх чадварын чанга сулаас шалтгаалан зарим нь ямарч шинж илрэхгүй буюу хожим  илрэх тал бий. Харин заримд нь цусаар дамжин түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл, бөөр давсаг, цээжин бүрхэвчийн үрэвсэл, цус үжрэх буюу тархины бүрхэвчийн үрэвсэл зэрэг хоёр дахь халдварлалыг ч үүсгэж болно. АНУ-ын нэгэн судалгааны төвөөс мэдээлснээр тус улсад 1956 онд 224683 хүн заг хүйтэн өвчинтэй гэж бүртгэгдэж байсан бол 1983 оны байдлаар 16,000,000 болтлоо өссөн  байжээ.
Энэ өвчний бактер маш хурднаар эмэнд тэсвэртэй болдог тал бий.1930 онд сульфан амины төрөл “huang an буюу септрины төрөл”-д өвчин нам болдог байсан бол удалгүй тэсвэрт чанартай болж дараа нь пенициллины төрөлд соргог, сайн дарагддаг байснаа 1970-1980 аад оноос эхлэн энэ төрлийн эмэнд тэсвэртэй болж одоо jun bi zi , a qi mi su зэрэг шинэ эм гарч ирсэн байгаа. Тус өвчний шинж илрэл арилсан боловч өвчин үүсгэгч нян биеийн дотоодод 165 өдөр хадгалагддагийг мэдэхгүйгээс, гам цээр алдаж өвчин сэдрэх буюу архагших тал их байдаг. Иймээс хангалттай эмчилгээ, сувилгааг хийх хэрэгтэй. Заг хүйтэн өвчнийг ярихад бид эрэгтэй, эмэгтэй хүний үржлийн замын бүтцийг ойлгох хэрэгтэй байдаг.
Эрэгтэй хүний үржлийн эрхтэнд: Зүүн баруун хоёр төмсөг, дагалт төмсөг, үр дамжуулах цорго, үр харвах цорго, үрийн уут, шээсэн зам, түрүү булчирхай, хуйхнаг зэрэг багтана. Заг хүйтэн өвчний халдвар авснаар эрэгтэй хүний эдгээр эрхтэнд өвчлөл үрэвсэл үүсэх боломж нээлттэй байдаг. Үүнээс гадна давсаг шээсэн замаар өгсөж бөөрний өвчин үүсгэх тал ч бий. Аль ч хэсэгт заг хүйтэн өвчин илэрснээр шижинтэх, шээхэд өвдөх хорсох, халах, шээх сүвийн үзүүр бохиртох, улайх, хүрэнтэх, жижиг биржгэр гарах, цагаан ногоон,цусан өнгийн идээ шүүс ялгарч гарах, зарим нь бага зэрэг халуурах, давсаг бөөр орчмоор хатгуулан өвдөх шинж илэрдэг. Шүүрдсээс арчдас авч, шээс, мазок, бактерыг үржүүлэх, шинжилгээг хавсарган хийж онош тогтооно.
Эмэгтэйчүүдийн шээсэн зам, үржлийн системд: Шээсэн зам, шээсэн замын булчирхай, умайн салст бүрхэвч, бэлгийн их бага уруул, умайн амсар хүзүү, умдагийн өмнө хонхил буюу түүний булчирхай, өндгөвч, дамжуулах хоолой, аарцагны хөндий, сав, умай зэрэг багтана. Эмэгтэйн заг хүйтэн өвчин нь шээсэн зам, умайн салст бүрхэвч, умайн хүзүүнээс эхэлж шээсний сүвээр өгсөх халдвар өгч, дээр дурдсан шээс, үржлийн системийн аль хэсгийг ч үрэвсүүлэхэд бэлэн байдаг. Эмэгтэй хүний шээсэн зам өргөн мөртлөө богино тул халдварлал маш хялбархан давсагт хүрч шээсэн зам, давсгийн үрэвслийн шинж тэмдэг үүсгэнэ. Шээхэд өвдөх, хорсох, цустай шээх, цагаан юм ихсэх, эвгүй үнэртэй болох, умайн гадна бэлэг эрхтэн улайж хорсон загатнах, хавдах, үрэвсэх бөгөөд дээр дурдсан шинжилгээг хийхээс гадна шаардлагатай бол эмэгтэйчүүдийн бусад шинжилгээг хавсран оношлоход хэцүү биш. Сэргийлэн эмчлэхдээ юуны өмнө энэ өвчний эхэнд дурдагдсан өвчин үүсгэх шалтгаан нөхцөлөөс зайлсхийх, бэлгийн амьдралын ёс зүй, ариун цэвэр, бэлгэвч хэрэглэх зуршил зэргийг хүндэтгэн үзэх, бусад ахуйн замын бохирдол, халдварлалыг анхаарах нь зүйтэй юм.
Энэ өвчинд нэгэнт нэрвэгдсэн бол ичиж, зовж байгаад хүндрүүлэхээс хичээж, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлвэл бүрмөсөн эдгэрэх өндөр боломжтой. Өвчнөө эмчлүүлэх дашрамд ариун цэврийг сайжруулах, дотор хувцас, хөнжил дэвсгэрээ ариусган цэвэрлэх шаардлагатай.Гэр бүлийн хоёр хүн өвчилвөл хоёулаа эмчлүүлэх хэрэгтэй. Эс тийм бол өвчин ужигшрах, харилцан халдварлаж сүүлдээ эдгэрсэн, эс эдгэрсэн нь мэдэгдэхгүй болж хувирна. Энэ өвчин ахуйн нөхцөлөөр бага насны хүүхдэд халдварлаж болзошгүй тул насанд хүрэгсэд, хүүхэдтэй хамт усанд орох, угаалга хийх нь аюул ихтэй байдаг.
              


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats