Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БЭЛГИЙН ЗАМЫН ХОРХОЙ ӨВЧИН 滴 虫 病
    Энэ өвчнийг олон улсын түвшинд “Trichmoniasis”  хятадаар 滴 虫 病  гэж нэрлэнэ. Умайн шилбүүрт хорхой хэмээх нянгаас үүсэх бөгөөд бэлгийн харьцаанаас шууд дамжиж халдана. Энэ шилбүүрт шимүүр хорхой нь гурван  янз байна.
    1. Үсний шилбүүрт хорхой
    2. Амны хөндийн шилбүүрт хорхой
    3. Умайн шилбүүрт хорхой гэж байдаг. Умайн хорхой өвчин нь умайн шилбүүрт хорхойн нян халдварласнаас үүсэж байгаа юм. Эмэгтэйчүүд өвчлөх нь 10-25%, эрэгтэйчүүд өвчлөх нь 10-15% орчим байдаг гэсэн судалгаа байдаг. Ямарч гэсэн энэ өвчин нь амьдрал дээр түгээмэл тохиолдох нэг төрлийн бэлгийн замын өвчин болно. Бэлгийн харьцаагаар дамжин халдварлах нь хамгийн их боловч нийтийн халуун усны газар, гар нүүрийн хэрэгсэл, жорлон зэрэг ахуйн ариун бус нөхцөлөөс үүсэх ч бий, гэвч энэ нь харьцангуй бага тоог эзэлнэ. Бэлгийн харьцаанаас хойш 4-28 хоногийн дотор өвчин үүсч бэлгэ эрхтэн халуун оргих, бөөс шоргоолж гүйж байх адил ирвэгнэн загатнаж, умайн шүүрдэс арвидан, идээлэг өтгөн эвгүй үнэртэй юм гарч, давсагийн үрэвсэл, сав өндгөвчийн үрэвсэл хавсрах, эрэгтэй хүнд бол шээх сүв өвдөх, улайх, хорсох, загатнах, шээс ойр ойрхон хүрэх, цус идээтэй шээх, шээсэн замын үрэвсэл давхцан үүсэх нь бий.
Харин зарим хүмүүс ямарч шинж илрэлгүй өвчний хорыг тээж явдаг. Тус өвчний нян үрийн эсийг залгих чадалтай байдаг тул жирэмслэхгүй, үр тогтохгүй байдлыг ч үүсгэнэ. Арчдасыг шинжлэх арга, түрхдэсийг бодох аргаар өвчний нянг тодруулахад хялбар. Эмчилгээ болон сэргийлэх арга нь эмэгтэйчүүдийн өвчний үед хэрэглэх эмчилгээтэй үндсэндээ адил тул тэр бүлгээс харж болно. Мөн шээсэн замын үрэвсэл, сав өндгөвч, умайн хүзүүний үрэвсэл болон түрүү булчирхайн өвчин, шээсэн замын халдварыг эмчлэх зэрэгтэй заавал уялдуулах хэрэгтэй. Үржлийн эрхтний өвчин бүхэн өөр хоорондоо халдварлах нөлөөтэйг анхаарах нь зүйтэй.
   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats