Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БЭЛГИЙН ЦЭВРҮҮТ ӨВЧИН 生 殖 器 疱 疹
    Энэ өвчин хоёр хэлбэртэй байдаг. Энгийн цэврүүт вирусээс үүссэн арьс, бэлгийн замын нэг төрлийн халдварт өвчин болно. Ойрын жилүүдэд маш түргэн газар авч байгаа бэлгийн замын халдварт өвчний нэг болоод байна. Мэдээллийг үндэслэвэл Англи улсад жилд 13% ихсэж байгаа гэсэн бол, Америкт 1966 онд 30,000 өвчтөн байснаас 1979 он гэхэд 260,000 хүртэл өсөж 8 дахин нэмэгдсэн гэжээ. Тус улсад жилд бараг 30,000-50,000 хүн шинээр нэрвэгддэг. Өвчин халдварласаны дараа 2-7 хоногийн хугацаанд бэлгэ эрхтний гадна хэсэг халуун оргиж, загатнаж удалгүй нэг буюу хэд хэдэн усан цэврүү үүсч, улам бүр жижиг болон хувирна, 3-5 хоног болоход арьс гэмтэн хагарч, язарч их өвчтэй хөндүүр болно.Тээрхий буюу эр бэлгэ эрхтний хажуу эсвэл амсар, эмэгтэй хүнд умайн гадна уруул салст бүрхэвчийн хэсэгт цэврүүт яр гарах нь олон байна. Энэ өвчин нь цэврүүт өвчний вирус  (HSV)-ээс болох тул шүүрдэс, цагаан юм, түрүү булчирхайн шингэн зэргээс нян илрүүлэх боломжтой. Эмэгтэй өвчтний бэлгийн гадна уруул, гуяны дотор тал, өгзгөн дээр илүү ихээр гарна. 90%-иас дээших нь савны хүзүүний үрэвсэл үүсгэнэ. Өвчин анх тусахад бие арзайн даардас хүрэх, бага зэрэг халуурах, толгой нуруу бөөрөөр шимшрэн өвдөх, тохиромжтой эмчилгээ, сувилгааг 1-2 сар хийсний үр дүнд бүрмөсөн эдгэх боловч биеийн дархлаанаас шалтгаалж дахих нь олон байна. Энэ өвчин олон дахин үүссэнээс сэтгэл зовнил,  халшрах, итгэл алдрах, өмөн болохоос айх, бэлгийн амьдралд дур сонирхолгүй болох, гэр бүлийн эв найрт нөлөөлөх зэрэг олон асуудал гарна. Тус өвчин эдгэрэх нь удаан, сэдрэх нь их боловч оновчтой эмчилгээг сайн хийлгэвэл эдгэрэх магадлал өндөр, хавдар өмөн өвчинд хувирах нь тун бага юм.
Энэ вирусын халдварыг авсан эмэгтэй хүмүүс өвчний хогийг тасартал эмчлүүлэх хэрэгтэй. Өвчтэй байж жирэмслэвэл үр хөврөлд халдаж их хохирол гарна. Мөн энэ нянгаас шалтгаалан ураг зулбах буюу жирэмслэхгүй болох тал байдаг.
Оношилгоо буюу эмчилгээ: Дээрх шинж илрэлд түшиглэн вирусыг шинжлэн үржүүлэх туршилт, эсийн шинжилгээнд түшиглэн оношоо бататгана. Бэлгийн замбараагүй амьдралаас зайлсхийх нь сэргийлэх номер нэг арга болно. Одоо үед энэ төрлийн өвчнөөс гол хамгаалах вакцин, эм зэрэг судлагдан гараагүй байгаа. Үрэвсэл, бактер халдварлалаас сэргийлэн эмчлэхээс гадна, дархлааг дэмжих, вирус дарах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эвэршээл их үед 100-ны 5%-ийн лидокайны зөөлөн ханд хэрэглэх, өвчин намдаах эм уух, вирусын эм ацекловер (ACW) 200мг-аар өдөрт 5 удаа нийт 10 өдөр уух буюу судсанд хийнэ. Тарих, уух, гадна  түрхлэг хавсарвал улам үр дүнтэй байдаг. Мөн li ba wei lin  利 巴 韦 林, ju ji bao  聚 肌 胞  зэрэг хятад эм тариа байдаг. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats