Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
АНГИНЫ ГАРАЛТАЙ ХЭРХ ӨВЧИН
2011/11/02
    Энэ өвчнийг хятадаар Fen shi re “风湿热” гэнэ. Цус хайлуулах гинжин бөөрөнхий бактерын халдвартай нягт холбоотой ба хурц буюу архаг гэж хоёр янз ангилна. Яс, үе мөч, холбох эдийн түвшинд үрэвслийн процесс явагдах өвчин болно. Хэрх халууны онцлог гэвэл хүйтэн, сэрүүн, чийглэг нөхцөл буюу өвөл, хаврын улиралд хөдлөх нь үлэмж байж 5-16 насныханд илүү тохиолдоно.
дэлгэрэнгүй
БАГАНА НУРУУНЫ ЯС ҮЕНИЙ ӨВЧИН
2011/11/02
    Остеохондроз {gu zhi zen sheng腰 椎 骨 质 增 生} болон радикулит{yao tong腰 痛}  өвчин хоорондоо нягт холбоотой нэг төрлийн өвчний адил бус үе шатны нэрийдэл юм. Орос, Буриад болон Монголд нуруу өвдөхийг радикулит гэж ойлгодог бол Ойрдууд бөөрний хар хуян, Өвөрмонголчууд нурууны хуян, Хятадууд yao tong гэж нэрлэж заншжээ.
дэлгэрэнгүй
ОСТЕОХОНДРОЗ ГЭЖ ЧУХАМ ЯМАР ӨВЧИН БЭ?
2011/11/02
Остеохондроз гэдэг нь ossium, chondrum гэсэн хоёр үгнээс үүсэлтэй бөгөөд, ossium гэдэг нь яс гэсэн, chon¬drum гэдэг нь мөгөөрс гэсэн үг юм. Энэ хоёрыг нийлүүлээд остеохондроз гэж нэрлэдэг нь нурууны олон нугалам үеүдэд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвчүүд нь хатууран ясжсан байна гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
дэлгэрэнгүй
ӨВДӨГНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ
2011/11/02
    Өвдөгний үе нь хүний бие дэх 187 хэсэг гөлгөр зөөлөн бүрхүүлтэй үеийн доторх талбайгаар хамгийн том үе болно. Ерийн байдалд үений хөндийд 0,13-3,5 мл өнгөгүй, тунгалаг шингэн агуулагдаж байдгийг үений шингэн гэж нэрлэнэ. Тэр нь үений гадаргуугийн гөлгөр мөгөөрслөг эдэд тэжээл өгөх уян зөөлөн харимхай  чанарыг нь хамгаалах  үүрэгтэй байж үений хөдөлгөөн хийх, сунгах тахийлгах болгонд зөөлөн мөгөөрслөг бүтцээс тодорхой хэмжээний үений шингэн нэвчин  гарч мөн шингэн орж байдаг, бас зарим онцгой байдалд тэр нь нэмэгдэх буюу хасагдах зэрэг өөрчлөлт гарах тал бий.
дэлгэрэнгүй
ЯСНЫ СИЙРЭГЖИЛ
2011/11/02
“Ардын эмчилгээний сонгомол жор эмхэтгэл”-д  ясны сийрэгжил “Gu zi sa shun zen骨 质 疏 松症 ” өвчин нь ясны бодисын солилцооны түвшинд явагдаж байдаг өвчин болно. 1941 онд анх Albright  ясны сийрэгжилт өвчний асуудлыг дэвшүүлжээ. Одоогоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ өвчний талаарх үзэл баримтлалыг 1993 онд Гонконгт болсон дэлхийн 3-р удаагийн “Ясны сийрэгжлийн асуудлыг судлан ярилцах” хурал явагдсан.
дэлгэрэнгүй
СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ҮРЭВСЭЛ
2011/11/02
   Энэ өвчнийг өгзөгний мэдрэлийн үрэвсэл, бөөрний хар хуян гэж нэрлэдэг тал бий. Хятадаар  zuo gu shen jing tong  “坐骨神经痛”  гэнэ. Доороос даарах, хүнд зүйл өргөх, нурууны үед цочрол гэмтэл учрах, чийгтэй газар суусан, суугаа байршилтай ажил байнга хийдэг зэрэг шалтгаан нөхцөлөөс ихэвчлэн үүснэ.
дэлгэрэнгүй
ХӨШИНГӨ ӨВЧИН
2011/11/02
   Хятадаар “类风湿” Lei feng shi гэнэ. Олон улсын түвшинд “ревмотойдны полиартрет” гэдэг бөгөөд энэ өвчний шалтгаан нь тодорхойгүй, хамрах цар хүрээ ихтэй,  жижиг үеээс эхлэн хөшиж өвдөхөөр гол онцлог болгосон биеийн тамир дархлалд нөлөөлж эдгэрэхэд ужиг  дахилт олонтой өвчний нэг юм.
дэлгэрэнгүй
ТОЛГОЙН ӨВЧИН 头痛
2011/11/02
   Ядрал зүдрэл болон бусад олон өвчнөөс шалтгаалж толгой өвдөх шинж тэмдэг гардаг. Үүнд: Мэдрэлийн чанартай, цусан судасны чанартай, ядаргааны чанартай толгой өвдөх нь олонтоо тохиолдоно. Мөн ханиад дагшуур, ямар нэгэн шалтгаанаас болж халуурах, хордлого, цусны даралт ихсэх гээд маш олон өвчний үед толгой өвдөх хам шинж тэмдэг илэрнэ. Гэвч ямар нэгэн өвчнөөс болсон толгой өвдөлт нь тухайн өвчний шалтгааныг арилгаж өгвөл даруй намдана.
дэлгэрэнгүй
ШҮДНИЙ ӨВЧИН
2011/11/02
    Шүд өвдөхийг хятадаар “ya tong 牙 痛“ гэж нэрлэдэг. Шүд өвдөх нь амьдрал дээр олон тохиолддог өвчин шаналал юм. Шүдний паалан хорхойд идэгдэхийг шүд хорхойтох өвчин гэдэг ба шүдний цөм буюу шүдний буйланд үрэвсэл үүсэхийг шүдний буйлын үрэвсэл гэнэ.
дэлгэрэнгүй
ЦУС ДУТАХ ӨВЧИН
2011/11/02
    Хятадаар “贫 血” Фин Шүэ гэж нэрлэдэг. Цусны улаан эс болон цусны улаан уураг хэвийн хэмжээнээс багасахыг цус дутах өвчин гэнэ. Эрүүл эрэгтэй хүний улаан эсийн тоо 4,5-5,6 сая, эмэгтэй хүнийх 4,0-50 сая байдаг. Цусны улаан уургийн хэмжээ нь эрэгтэйд 65-90 гл, эмэгтэйд 62-78 гл байдгийг хэвийн гэж үздэг.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats