Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙН ҮРЭВСЭЛ (БРОНХИТ)
    Анагаахын шинжлэх ухаанд цагаан мөгөөрсөн хоолойн өвчнийг хурц буюу архаг гэж, уламжлалт анагаах ухаанд хий ханиалга, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, мэнгэр гэж тус тус нэрлэдэг. Энэ өвчнийг  Хятадаар qi guan yan  气 管 炎 гэдэг.
Өвчин үүсгэх шалтгаан: Биеийн эсэргүүцэл султай үед утаа, тоос, халуун, хүйтэн зэрэг физик, химийн сэдэлт мөн нян, вирус, томуу, дагшуур зэрэг халдварын эх сурвалжаас болж цагаан мөгөөрсөн хоолой болон салбар мөгөөрсөн хоолойд сэдэлт болж хуурайших, үрэвсэх, улайх, хоолой сэрвэгнэн ханиах, амьсгаадах, цэртэй, цэргүй бөгшүүлэн ханиалгах, муурын хэржигнүүр буюу хуурай хэржигнүүр авиа сонсогдох зэрэг шинж тэмдгээр голлосон өвчлөл юм. Мөн бие шархиран өвдөх, халуурах, шаравтар буюу цустай цэр гарах нь цагаан мөгөөрсөн хоолойн хурц үрэвслийн үед тохиолдоно. Тохиромжтой эмчилгээ сувилгааг хожимдуулсан, утаа, тоос тамхи, уур амьсгалын нөхцөл зэргээс дахин давтан хөдөлснөөр цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл буюу архаг бронхит болдог. Дээрх шинж илрэл гарахаас гадна нүүр царай, уруул ам хөхрөх, нүд, нүүр сэлхрэн хавдах, шээс хүрэмтгий буюу шээсээ барьж чадахгүй болох цагаан сэвсгэр хөөстэй цэрээр байнга ханиалгах, цэр хялбар ховхрохгүй, он жил удах тусам амьсгал ихдэж бачуурах болно. Тус өвчин хүндэрч архагшвал уушги, зүрхний хавсарсан хий, хаван, уушги зүрхний чанартай уушгины архаг дутагдал болон зүрхний баруун тал томрох, цагаан мөгөөрсөн хоолойн тэлэгдэл зэргийг үүсгэдэг. Чагнаж үзэхэд уушгинд хуурай нойтон хэржигнүүр авиа сонсогдох болно. Цус шээсний шинжилгээнд цагаан эс, мөхлөгт эсийн тоо олшрох, рентген зураг, өвчний түүх болон одоогийн өвчний байдалд задлан шинжилгээ хийж оношлоход хэцүү биш. Өвөл, хаврын хүйтэн, сэрүүний улиралд өвчин хөдлөх нь илүү байж залуу идэр насны хүнд олон тохиолддог боловч мэнгэр өвчтэй хөгшид бас олон байдаг. 
Эмчлэх зарчим: Мөгөөрсөн хоолойн хурц үрэвслийн хувьд оношлогоо, шинжилгээ, эмчилгээг цаг тухайд нь хийлгэж өвчний голомт болон үрэвслийн процессыг гүйцэд дарах хэрэгтэй. Архаг хэлбэрийн үед биеийн дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэх, өвчний бодит байдалд зохицуулан эмчилнэ. Уушги төлжүүлэх, ханиад дарах, үрэвслийг дарж хямаргаа, тоос шороо, архи тамхи, хүйтэн жаварт цохиулахаас сэргийлнэ.
Монгол Төвдийн анагаах ухаанд “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн 35-р бүлэгт уушгины архаг, угсран ханиах өвчин хэмээн бичсэн байдаг. Уушгины хөндийд багахан хүйтэн оршсоноос угсран ханиах өвчин болно. Шалтгаан нь хий, шар, бадган гурав болох бөгөөд шинэ, хуучин хоёр зүйлд ангилан эмчилнэ. Тус өвчний хурц буюу шинэ үед цус, шарын хүчин гололсон байдаг тул хоолой сэрвэгнэж хуурай ханиалгах, бага зэрэг халууран бие шархиран өвдөх, амьсгал хүндэрч дахин давтан ханиад дагшууртай хавсран хөдлөх нь их байдаг тул эмчилгээг эмнэлэгт хийх хэрэгтэй. Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл архагшвал агшаа буюу мэнгэр өвчин болж хувирна. Энэ үед бадган хийгийн хүч гололсон тул бадган хийгээр гол болгож уушгийг цэвэршүүлэх, уушги зүрхний хий хаван болохоос сэргийлэх хэрэгтэй. Амьсгаадаж бөгшин ханиалгах, нялцгай хөөстэй цагаан цэр гарах, сэрүүний улиралд өвчин хүндэрч, дулааны улиралд бага зэрэг намжих, биеийн хөдөлгөөн хийвэл амьсгаадан цээж бачуурна. “Эмчилгээний үндэс”-т тус өвчний онцлогийг дурдахдаа “Муурын хоолой адил хэрчигнэж дуугардаг өвчин” гэж үзсэн байдаг.
Эмчилгээ: Цагаан мөгөөрсөн хоолойн хурц үрэвслийн үед сорол-4,сорол-7, чацаргана -5, Жуган- 5, Жуган-7, Лоцод-гүнсэл зэрэг эмнээс тохируулан хэрэглэнэ. Цагаан мөгөөрсөн хоолойн архаг өвчний үед чацаргана-17, Ренчинөгтөв, рансран агар-8 зэрэг эмээс сонгон хэрэглэнэ. Бидний одоогийн хэрэглэж байгаа “Бронхитын тан”, “Астамын тан” хоёр нь цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл болон астам, мэнгэр өвчинд үр дүн нэлээд сайн туршлагат жор болно.
Хятад эмнэлэгийн ёсонд тус өвчнийг дараах гурван зүйлээр авч үзэн эмчилдэг.Үүнд:
    1.Дэлүүний тамир суларч цэрийг цэвэрлэхээ больж, хөөсөрхөг, нялцгай, цагаан цэр гарч ховхрохдоо удаан болдог. Ходоод дэлүүний үйл ажиллагаа муудаж дөрвөн мөч суларна.
Засаж эмчлэх арга нь: Дэлүүг чийрэгжүүлж, хийг гүйлгэн цэрийг ховхлохыг урьдал болгоно. Сонгодог жор нь Люү жүн зи тан, Жүй хун ван, зэрэг эм бий.
    2.Уушигны хийн ажиллагаа муудсанаас болж ханиаж, амьсгаадах нь их, тамир сул, хөлөрч, цэр элбэгшинэ. Уушгины хийг тэтгэх, цэрийг шулуутгах, ханиадыг голлож, Бо фи  { 保 肺 丸}ван гэдэг “Уушги нөхөх” тан-г хэрэглэж болно.
    3.Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл архагшиж эдгэрэхгүй удваас билэг хоосорсны шинж тэмдэг болно. Удаан чанартай угсран ханиах, цагаан цэрээр ханиах, тамир тасарч, гар, хөл хөрч цэлхрэн, нойр муудна. Уушги бөөрний тамирыг нөхөж ханиадыг зогсоох, амьсгалыг уужруулах эмчилгээг зарчим болгоно. Сонгодог жор нь  Чи гуан ян ван {气 管 炎 丸} болно,
    4.Хямаргаа салхинаас болж даардас хүрч халуурах боловч хөлсгүй, бие шархиран өвдөх, ханиалгах, нус, цэр элбэгшдэг. Энэ үед хямаргааг арилган ханиад цэрийг шулуутган засахыг гол болгоно. Сонгодог жор нь бага чин лүн тан  болно.
Ардын эмчилгээний дөхөм арга: Жүржийн хальсыг усанд буцалган халуун цайны оронд уух, луувангийн үр 8 граммыг усанд буцалгаж уух, хар сээр буюу хоёр далны хооронд бумба тавих зэрэг арга байж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats