Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УУШГИНЫ СҮРЬЕЭ
    Сүрьеэ өвчин нь бие махбодын хаана ч тусаж болдог боловч хамгийн их тохиолдох нь уушгины сүрьеэ юм. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладагт оршино. Бусад сүрьеэ үндсэндээ уушгины сүрьеэгээр дамжин халдварлагдсан байдаг. Сүрьеэ өвчнийг сүрьеэгийн  савханцар бактер үүсгэнэ. Энэ бактер нь биеийн гадна дотно үржих чадвартай, ихэнх эм тан тус бактерын хамгаалалтын бүтцэнд нэвчин орж дийлдэггүй болохоор эмчилгээ авах нь маш удаан байдаг. Сүрьеэ өвчинг үүсгэх нянг 1882 онд Роберт Кок илрүүлсэн тул түүнийг дурсан тэмдэглэх зорилгоор Кокын савханцар гэж нэрлэдэг. Энэ нян нь хүн, шувуу, үхрийг ч өвчлүүлдэг. Иймээс өвчтэй үхрийн сүүгээр дамжин халдвар авах тохиолдол ч байдаг. Хамгийн түгээмэл өргөн халдварлал тараах зам нь өвчтөний цэр, нус, ханиалгаар дамжин гарсан нян бактер нь бусад хүний амьсгалаар дамжин халдварладаг.
Өвчний шинж илрэл: Бие тамирдан ядарч үдээс хойш халуурч хөлс гарна. Хүндэрвэл биеийн халуун дээшилж, хялбархан буурахгүй үргэлжилсэн чанартай хордлого өгч бие нь улам бүр тамирдаж суларна. Хоолны дуршил буурч, эцэж турах, нойр багасах, унтаад сэрэхэд хөлөрсөн байх, эмэгтэй хүмүүсийн сарын тэмдэг нь тогтворгүй болж зарим нь бүр хаагдан, ханиалгах, цэр элбэгших тус өвчний голомтын орчим хялгасан судас хялбархан гэмтдэг тул цустай ханиалгаж эхэлнэ. Амьсгал цухалдан цээж өвдөн, өвчин хүнд үед агаар дутагдан хөхрөл үүсэх тал ч бий.
Цус шээсний шинжилгээ сүрьеэгийн сорил, цэрний шинжилгээ болон уушгины рентген зургийг хавсарган оношлон тогтоох хэрэгтэй. Тус өвчинд цээжний хальсны сүрьеэ хавсрах нь олонтоо тохиолддог. Энэ үед цээж өвдөх хатгуулах цээж устах зэрэг илрэл гарч бусад үндсэн шинж тэмдэг нь уушигны сүрьеэтэй адил.
Эмчилгээ: Оношилгоог сайтар хийж халдварт болон сүрьеэ өвчний тусгай эмнэлэг тасагт тусгаарлан эмчлэх нь зүйтэй. Орчин үед тус өвчний эмчилгээг хангалттай хийлгэвэл үндсэндээ бүрэн эдгэрэх болсон. ПАСК,  изониазид, стрептомицин, sui yan suang , li fu pin  гэсэн олон сайн эм гарч ирснээр энэ аюулт өвчний замыг үндсэндээ тасалсан байдаг юм. Гэвч сүрьеэ өвчин бол бүрмөсөн эдгэрэн арчигдсан өвчин биш тул анхаарал сэрэмжтэй байвал зохино. Сүрьеэ өвчний вакцин Ка жиен миу гарснаас хойш тус өвчний тархалтыг ихээр бууруулсан нь анагаахын шинжлэх ухааны бас нэгэн амжилт, ахиц болсон байдаг.
Уушгины сүрьеэгээс гадна гэдэсний сүрьеэ, ясны сүрьеэ, лимпин булчирхайн сүрьеэ, цээжин бүрхэвчийн сүрьеэ гэж байдаг.
Ахмад эмч эрдэмтдийн байр суурь: Өвөрмонголын алдарт ахмад эмч профессор Алтансан  өөрийн эмчилгээний туршлага номондоо энэ өвчнийг хатмал буюу хатах өвчин гэж тодорхойлсон байдаг. Тэрээр бичихдээ 18-50 насны хүмүүс уушиг ярших, цус гарах өвчинд нэрвэгддэг. Харин нялхас хөгшид нэрвэгдэх нь ховор гэсэн байдаг. Миний багш доктор профессор Ц.Мухар өөрийн бүтээлдээ энэ өвчнийг “Мэрэх” өвчин гэж нэрэлсэн байдаг. Бас зарим ном зохиолд “Үлэг” өвчин, “Цагаан хижиг” гэж нэрлэсэн ч бий. Дээд монгол буюу Ойрдад энэ өвчнийг “Жил” яр гэж нэрлэдэг. Ойрдын нэгэн эмгэн надад эмчлүүлж байхдаа эмээ нь залуудаа “жил яр” өвчин тусаж ойрдын маарамбаас гурван сар тан ууж эдгэрсэн гэж ярьсан   билээ. Ойрд нутгаас төрөн гарсан алдарт анагаах ухаантан Ишбалжир “Дөрвөн рашаан” зохиолдоо сүрьеэ болон жил яр өвчний тухай бичсэн байдаг.
Хятад анагаах ухаанд тус өвчнийг 3 төрөлд хуваан үздэг.    
Билэг хоосорсноос болвол: Үд өнгөртөл халуурах, гарын алга халуун оргин, хацар чинэрч улайн, ам хатан, шөнө хар хөлс гарч, хуурай, цэргүй ханиаж, хэлний үзүүрт улбар өнгөр сууна. Судас нарийн чанга лугшина. Энэ үед билэг нөхөх, уушги төлжүүлэх арга хэмжээ авна. Bao fei san, qin fei wan зэрэг хятад эмийг сүрьеэгийн эмтэй хавсарган хэрэглэвэл нэн сайн байдаг.
Уушги, бөөрний билэг суларснаас болвол: Халуурч, бие тамирдан, хар хөлс ихсэн, час улаан цустай ханиана. Амьсгаадан ханиах нь ихдэж, хэл нь улаан бага зэрэг өнгөртөн, судас нь нарийн түргэн боловч хүч нь суларна. Энэ үед уушги бөөрний  билгийг нөхөн голыг бадраах арга авна.                                       
Үүнд  liu wei di huang wan, yan yin qin fei wan эмийн аль нэгийг сонгон өгч бусад сүрьеэгийн эмчилгээг хавсарган хэрэглэнэ.
Тамир билэг хоосорвол: Үргэжлэн халуурах, тамир тасрах, хоолны дуршил муудах, шингэн цэртэй ханиах, хэлний судал нь нарийн, түргэн бөгөөд хүч сул, хэлний өнгөр цайрч эхэлнэ. Энэ үед тамир тэтгэх билэг нөхөх боловч гол тамирыг сэргээхийг умартаж үл болмой. Сонгодог эм нь гарбучигтав (тамир нөхөх ханд) та бү ван, рен шин гүй пи ван зэргээс сонгон хийнэ.
 Ардын сонгомол аргаас: Ярзайгүмбэ, майдун, соролмөг  тус бүр 9 г-ыг 100 г гахайн хар махтай чанаж идүүлбэл өвчний эдгэрэлт түргэснэ. 30 хоногоос дээш курс эмчилгээг хийнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats