Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ДАВСАГНЫ ӨВЧИН
    Давсаг нь аарцагны хөндийн дотор талд байрлах сунаж агших чадвартай жижиг тоорон хэлбэртэй шээс хураан хадгалах сав болно.Төв мэдрэлийн буюу бөөрний зохицуулгын дагуу тогтсон цаг хугацаанд шээсийг гадагшлуулж байдаг. Өөрөөр хэлбэл давсаг нь бөөрний дагалт эрхтэн байж бөөрний үйл ажиллагааг хавсрах үйлчилгээтэй байна. Давсагны шээс ялгах ажиллагаанд өөрчлөлт орсноор бөөрөнд шууд нөлөөлөх тал бий. Давсагны багтаамж 300-500 мл шингэн агуулна.
Дээд хоёр талаасаа бөөрнөөс ирсэн шээс дамжуулах цорготой залгалдан доошоо шээх сүвийн угийн хэсэгтэй уялдсан байдаг. Давсагны үрэвслийг хүмүүс цистит гэж нэрлэж зуршсан байдаг. Хятадаар пан гүан ян гэнэ. Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, шээх сүвийн үрэвсэл
хавсарсныг ми ниао ши ган ран{泌 尿 系 感 染 “Шээсэн замын халдвар” гэж нэрлэнэ. Энэ өвчний онцлог шинж илрэл нь шээхэд өвдөх хорсох давсаг орчим чинэрэх, шээх сүв эвгүй оргих, шээс задгайрах буюу хоригдох, шээхээс халшрах, шээх сүв халж хорсож, янгинаж өвдөх зэрэг болно. Өвчин үүсгэгч нянгийн хувьд гэвэл бүдүүн гэдэсний савханцар бактер гол болно. Хурц үед нь зохих эмчилгээг хийхгүй удвал архагшиж байн байн дахидаг болно. Доороосоо даарах, хөл нүцгэн хүйтэн газар явах, шээсэн зам, бэлгийн ариун цэвэр дутсан зэргээс өвчин үүсэж сэдэрнэ. Фурациллин, септрин, гинтомецин, цептроксин, трихопол зэрэг эмээс сонгон хэрэглэж болно. Шаардлагатай үед мэргэжлийн эмчид хандан курс эмчилгээ хийлгэнэ. Тус өвчний талаар Хятад анагаах ухааны “Дотор өвчин судлалд” чийг сэрүүн чанартай буюу нойтон халуун зэрэг нөхцөлөөс бөөрний арга суларч, бөөрний хийд түгжрэл болж давсагны өвчин үүснэ гэж заасан байдаг. Сонгон хэрэглэх жор нь wu pi ying ,ү лин сан болно. Мөн цагаан эрээн могой өвс 30 г, моген 30 г жирсүн15 г-ыг усанд буцалган ууран дээр нь сууваас цистит амархан эдгэнэ гэж “Шилдэг дөхөм эмчилгээний жорын эмхтгэл” номонд бичсэн байдаг. Монгол, Төвдийн анагаах ухааны онолын дагуу давсагны өвчнийг нян, цус, бадган, хий шалтгаанаас болно гэж үздэг бөгөөд шээс чавдагших, шээс хаагдах давсагны халуун, давсагны хүйтэн зэрэг өвчнөөр ялган эмчилдэг. Цус шарын чанартай давсагны өвчинд юна-4, халма-10, марав сүмтанг өгнө. Сэрүүн чанарын давсагны өвчинд сүгмэл жү, жагтиг-7 тус тус сонгон хэрэглэнэ. Ишбалжирын “Дөрвөн рашаан”-д тэмдэглэснээр давсагны өвчин бүхэнд сарай чүн эмийг эрхэмлэж нурууны 21-р үеийг төөнө гэсэн байдаг бол, Цэдэн “Эмчийн туршлагат жор” номонд гардаг арур-21 дээр цалмар, удвал хоёрыг хачирлан хэрэглэвэл бүх төрлийн давсагны өвчнийг эмчлэхээс гадна бэлгийн замын үрэвсэлт өвчнийг нам болгоно гэж Ойрдын Галсан эмч бичсэн байдаг. Давсагны өвчнийг хятадаар пан гуван ян  膀 胱 炎 гэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats