Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
САМСАЙН ӨВЧИН 三焦
      Самсай гэдгийг төвд, монгол уламжлалт анагаах ухаанд дусал хадгалах сав, үрийн шингэний уут гэж үзсэн байдаг. Уламжлалт анагаах ухаан болон Хятад анагаах ухаанд аль алинд нь зургаан савын нэг гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд ходоод, гэдэс, олгой, давсаг, самсай, цөс зургааг зургаан сав гэж үзсэн байдаг бол харин Хятад анагаах ухаанд  ходоод, цөс, давсаг, бүдүүн, нарийн гэдэс, гурван самсайг нийлүүлэн зургаан сав гэж тодорхойлсон байдаг. Монголын уламжлалт анагаах ухаанд дурдагдаж байгаа үрийн шингэний уут буюу самсай нь үрийн шингэн хадгалах, тэлж агших чадвартай жижиг сав болно. Үржил ба бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин Хятад анагаах ухаанд яригддаг зургаан савын нэг самсай “Гурван самсу” гэдэг нь гурвын нэгдэл гэсэн шал өөр ойлголт байдаг. Ерөнхий хий, тэжээх хий, язгуур хий гэсэн амьдруулах үндсэн гурван хийний орших  байршлыг заасан байдаг бөгөөд “гурван самсу” гэж нэрлэнэ. Дээд самсу бол ходоодыг түшин орших ерөнхий хийг зааж тэр нь уушги, зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлэн гүйцэтгэнэ. Дунд самсу  болох “Ен чи” тэжээх хий нь хэвлийн дунд хэсэгт оршиж ходоод, дэлүү зэрэг дотрын үйл ажиллагааг дэмжинэ. Харин доод самсу нь хүйснээс доош давсаг орчим орших юан чи язгуур хийг хэлнэ. Монгол хятад толь бичигт самсу гэдгийг дараах байдлаар орчуулсан байдаг. Яг үнэн хэрэгтээ бол гурван хий буюу гурван хийн төвлөрөл гэж үзэх нь илүү оновчтой юм шиг санагдана. Хожмын мэргэд зургаан савын нэг болох уламжлалт анагаах ухааны самсай (үрийн уут), хятад анагаах ухааны “самсу”-ны талаар нэн ойлгомжтой, оновчтой болгоно гэдэгт найдаж байна.Таван цул, зургаан сав гэж ярьдаг атлаа яг юу юу багтаж байдгийг тодорхой хэлж чаддаггүй юм. Самсайн өвчин нь монгол эмнэлгийн үүднээс үзэхэд ерөнхийдөө бэлгийн сулралын өвчинтэй адил тул тусгай бүлгээс харна уу. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats