Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ОЛГОЙН ӨВЧИН 阑 尾 炎
    Олгойн өвчин бол үргэлж тохиолдох өвчин юм. Хүмүүс мухар олгойн өвчин тусвал олгой өвдлөө, мэс засал хийлгэж, олгойгоо бүрмөсөн авахууллаа гэж ташаа ойлгодог тал бий. Мухар олгой нь олгой гэдсэнд байдаг нарийхан урт хэлбэртэй нэгэн хэсэг гэдэс бөгөөд нарийн мөртлөө мухар цорготой учраас шингээлтийн явцад үүссэн зарим зүйлс хуримтлагдан түгжрэл үрэвсэл үүсгэдэг. Үүнийг л мухар олгой үрэвслээ гэх бөгөөд үндсэн олгой гэдсэнд ямар ч холбоогүй байдаг. Энэ нарийн хэсгийг мэс заслын аргаар авч хаяж болох бөгөөд олгой бүдүүн гэдсэнд нөлөөлөхгүй. Мухар олгойн нарийн хэсэгт цусны судасны төгсгөл байдаг тул хий цусны эргэлт саатаж үрэвсэл үүсэх бас нэгэн шалтгаан болдог. Ходоод бага зэрэг өвдөж байснаа гэнэт хэвлийн баруун доор хэсэгт хатгуулан өвдөж алхаж гишгэхэд нөлөөлөх, дур булгин бөөлжих зарим нь бас халуурах шинж илэрнэ. Өвчтэй хэсэгт дарж байгаад гараа авахад гар дагаж сүрхий өвдөх бөгөөд үүнийг анагаах ухаанд буцах өвдөлт гэж нэрлэдэг. Мухар олгой нь идээлж цоорвол нэлэнхүй чанартай хэвлийн хальсны үрэвсэл болдог тул хурц үрэвсэл мэдэгдмэгц эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Анагаах ухаан өндөр хөгжсөн өнөөдөр мухар олгойн мэс засал түргэн хялбар хийгдэх бөгөөд ямар ч айх асуудалгүй юм. Идээ буглаагүй буюу мэс засал хийх шаардлагагүй үед үрэвсэл дарж өвчин намдаах эмчилгээ сувилгааны аргыг сонгон хэрэглэж болно. Энэ өвчин бүх насны хүнд тохиолдож болох боловч хүүхэд залуус харьцангуй илүү нэрвэгдэнэ. Идсэний дараа цатгалан үед гүйж дэгдэх спортоор хичээллэх, дугуй, морь, тэмээ унаж доргиулах зэрэг нь дутуу шингэсэн хоол хүнсний бохир мухар олгойд нэвтрэн орж өвчлүүлэх нөхцөл болдог тал бий. Монгол Төвдийн анагаах ухаанд олгойн өвчнийг олгойн хүйтэн, олгойн хий, олгойн цанх, олгойн бор зэрэг таван зүйлээр ялгадаг боловч энд олгойн нян, цанх, хүйтэн хий хоёрыг товч танилцуулна. Олгойн нян цанх өвчний үед халуурна. Цус шар болон нян хавсарсан учраас халуурах толгой өвдөх, шараар бөөлжих, хэвлийн баруун доод хэсэгт сүрхий хатгуулан баруун хөлөө чирж доголох, явж чадахгүй болох судал шээсэнд нь халууны шинж илэрнэ. Энэ үед савны халуун арилгах гүргэм-7 дээр жижимдорж буюу чун-5 аль нэгийг хачирлан хэрэглэнэ. Халуун их бол гавар-25, индэр-15, Жумца-5 өгч болно. Олгойн хүйтэн хий өвчний үед удаан чанартай, өвдөх, гэдэс хөөж хуржигнан дуугарах, хүйтэн сэрүүн нөхцөлд өвчин хөдлөн, хөөстэй буюу дуутай суулгана, хааяа олгойн орчимд хатгуулан өвдөнө. Үүнд лонлон сэмбэрүү-13, охолансэлжид, сэмбэрүү-5 зэргээс өгвөл үр дүн өгнө. Нян хавсарвал гарьд-5 буюу баатар-7 хавсарган хэрэглэнэ. Хятад анагаах ухааны онолоор тус өвчнийг “Чан юун 肠 痈” гэж нэрлэдэг бөгөөд хоол хүнсний тохиргоо халуун хүйтний зохицол алдагдсан, буруу хөдлөл барилаас болж мухар олгойд хий түгжрэл өвчин үүснэ гэсэн байдаг. Тус өвчинд тохирох жор нь алтан мөнгөн цэцэг, түүхий жуган, жумц, гүн ин, арүр,зод, данпи, то рен,  ён-хува зэргийг 700 г усанд хандлан ширгээж өдөрт хоёр хуваан ууна. 4-10 хоног хэрэглэхэд ихэнх мухар олгойны үрэвсэл эдгэж хатна гэж хятад ардын дундах “Шилдэг жорын эмхтгэл” номонд тэмдэглэсэн байдаг. Олгойн өвчнийг хятадаар лан вэй ян  阑 尾 炎 гэнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats