Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ГЭДЭСНИЙ ӨВЧИН 肠 炎
   Гэдсийг нарийн гэдэс, бүдүүн гэдэс гэж хоёр хуваадаг боловч бүр нарийвчлан зургаа хуваадаг юм. Тэр нь тус тусын үүрэг онцлогтой байдаг. Ходоодонд анхан шатны шингээлт гүйцэтгэсэн хоол хүнс доошоо гэдсэнд орж гэдэсний зургаан үе шатанд дахин шимэгдэж, хүний биед ордог. Хүмүүс гэдсийг төдийлөн чухалчилж үздэггүй. Зөвхөн ходоод л байвал хоол боловсрон шингэж амьдрал үргэлжлэх юм шиг санадаг. Шим тэжээл бүхэн ходоодноос биш гэдэснээс биед шимтхэгдэн ордог. Ходоодны шингээлтээс хоол нарийн цайвар зутан адил хэлбэртэй гэдсэнд орж шим шүүс, бохир хоёрыг зөвхөн хэдэн үеллээс бүтсэн гэдэс гардан гүйцэтгэж байдаг. Ходоодны доод амсарт залгагдсаныг нугалуур гэдэс, түүнээс доошоо явсныг урт нарийн өлөн гэдэс, доошоо ташуу хэлбэртэйг нь ташаа гэдэс гэнэ. Гэдэсний баруун талаас элэг цөснөөс ирсэн цорго нийлж зүүн талд нь нойр булчирхайн шингэн шүүрэх цорго нээгдэж байдаг. Ийнхүү ходоодноос зутан хэлбэрийн хоол хүнсийг гэдэс хүлээн авч, цөс нойр булчирхайн шүүсний дэмжлэгтэйгээр дахин гэдэсний үе бүхэнд боловсруулалт явуулж биед хэрэгцээтэй буюу хэрэгцээгүйгээр нь хоёр салган ялгаруулна. Энэ бол гэдэсний гайхамшигт үйл ажиллагаа юм. Үүнээс хүний амьдрал, эрүүл мэндэд гэдэсний  үүрэг ямар чухал байдгийг бага ч гэсэн мэдэрч гэдсээ хаяа цэвэрлэж, хамгаалж байх юм бол эрүүл амьдрах нэгэн томоохон боломж юм. Гэдэсний үрэвсэлт өвчин нь: Эхэндээ шингэнээр суулгаж удалгүй өгөр, идээ цусаар суулгаж тоо нь олон болох дүлүүлэх зэрэг онцлог шинжээр илэрдэг гэдэсний өвчин хамгийн их тохиолддог. Биеийн тамир хүч суларч нүд нүүр  хонхойн, хамар нь хамшийх, судас нарийсан түргэсэх шээс, хэл улайж хордлого нь ихэснэ. Энэ үед нянг түргэн устгаж савны халууныг дарахыг гол зарчим болгож  индра-4-ыг чанаж уулгахын хамт баву дүнжир, цөс-7, индра-15 зэргээс сонгон хэрэглэж, сода давсны уусмалтай ус уулгана. Миний багш Дамиранванжил эмч элдэв зүйлийн суулгах өвчинг гэдэсний өвчний нэг содон жороор хялбархан эмчилдэг байсныг би сайн санаж байна. Цагаан будааны шүүсээр ричи-25-ыг даруулан өдөрт 2-3 удаа уулгаж завсарт нь жамц давстай ус сайн ууж байхыг зөвлөдөг. Ричи-25 гэдэг жорыг төвд эмч нар хэрэглэдэг бөгөөд олон номон дээр байдаггүй. Сонирхохыг хүсвэл Ёндонжамцын “Төвд анагаах ухааны эмчилгээний товхимол”-ыг харж болно. Хятад анагаахын ёсонд тус өвчнийг ихэнхдээ дараах хэдэн зүйлд авч үздэг
    1.Гэдэсний замын халууны хэлбэр: Суулгах нь хүчтэй цочмог үүсч богино хугацаанд өвчин хүндэрнэ. Өдөрт хэдэн арван удаа суулгаж, өвчтөн шууд хэвтрийн байдалд орж халуурна. Ам цангаж шингэн юм хүсэж, дөрвөн мөч татаж, хордлогын байдалд орох, судал шээсэнд нь халууны байдал илэрхий болно. Энэ үед хуан чин тан буюу дүгмүни хандыг хэрэглэнэ.
    2.Гэдэсний замын хорт уурын хэлбэр: Хорт хий, уурын нөлөө их байдаг тул өвчний байдал цочмог зовиур шаналгаа ихтэй, суулгаж дүлүүлэх, шингэн алдахаас гадна өвчний уур тархинд нөлөөлж менингент өвчний байдалд хүргэж болзошгүй тул эмнэлэгт хэвтүүлж, хятад европ эмчилгээг хавсарган хийвэл сайн байдаг. Лу ми сү, гентомицин, болон хуан лин сүй хятад эмийг хавсарган хэрэглэвэл сайн байдаг.
    3.Хижгийн хорын хэлбэр: Энэ өвчинг тодорхой өвчин үүсгэгч нян хор үүсгэдэг тул бусдад халдварлах нь элбэг байдаг. Өндөр халуурч халуун нь түргэн буурахгүй бачимдаж, ухаан санаа нь самуурах, олон удаа суулгах бөгөөд шээс ховордон, гэдэс базалж өвдөн дүлүүлж цустай суулгана. Энэ үед хэрэглэх жор нь бай тү ван тан, хуа чин тан, лү ми сү, ли тэ лин зэргээс сонгон өгөх бөгөөд түүнийг өвчний байдалд тохируулан хэрэглэнэ. Гэдэсний өвчнийг хятадаар chang yan 肠 炎 гэнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats