Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАЛДВАРТ ӨВЧИН
     Хүн үүссэнээс эхлэн төрөх, өсөх, өтлөх, үхэх явцыг туулан өнгөрүүлдэг. Үүний адилаар өвчин ч бас үүсэн гарч ирсэн байх учиртай. Хүнийг төрүүлж хүн болгоно гэсэн ил далд шалтгаан байна гэхэд үхүүлж хороох шалтгаан бас байдаг бололтой. Тийм шалтгааны №1 жанжин бол өвчин юм  байна. Цаг мөч тутам сая сая хүнийг хорвоогоос арчиж байгаа өвчин гэдэг зүйлтэй хүн төрөлхтөн учраа ололцох зорилготой мөн ч их хөдөлмөр зүтгэл гаргасныг үгээр хэлээд яаж барах билээ. Бодитойгоор хэлэхэд өвчлөлийн эсрэг анагаан шинжлэх ухаан гэж  их “Арми“ бий болж өвчлөлийг зогсоох, сааруулах зорилгоор ажилласаар иржээ. Одоо ч гэсэн ажилласаар байна. Тэдний  хүчин зүйлээр хүн төрөлхтний дундаж нас 18 хан жил байсан нь өнөөдөр хэдийн 60 хол давжээ. Энэ бол өндөр амжилт юм. Гэлээ ч байгаль  дэлхийгээс хүнд  олгосон 150 жилийн  наслах боломжоо бодвол дөнгөж хагасыг нь насалж байна гэдэг нь чамлалттай үзүүлэлт билээ. Үүний гол шалтгаан бол нөгөө өвчин хэмээгч аварга жанжин биднийг хороож байдагт оршино.
Эргүүлээд нэг бодохлоор анагаан шинжлэх ухаан  хүний  насыг өндөрт  татаад байхад нөгөө гай зовлон,  үйлийн үр гээч юмс нь  доош татаад байдаг бололтой. Юутай ч гэсэн өндөр наслуулах шалтгаан байна гэхэд богино наслуулах  шалтгаан бас л олон байдаг юм байна.
Хүн бий болсноос хойш зуунаас зуун дамжин хүний наснаас хороосоор ирсэн өвчний сүрдүүллийг ерөнхийд нь авч үзэхэд XX дугаар зуунаас өмнө нэг ондоо,  хойш нэг өөр байдаг болохоор хоёр ангилан үзэх нь арай ойлгомжтой юм шиг байна. XX дугаар зууны дунд үеэс урагш хүн төрөлхтний түүхийг харахад халдварт өвчин үнэхээр нүүр нүдгүй бөмбөгдөж байжээ. XX зууны эхний үеэс анагаан шинжлэх ухаан хүчтэй хөгжсөнөөр олон төрлийн халдварт өвчнийг дарах, устгах, сэргийлэх арга гарч ирснээр аймшигт халдварт өвчнийг хязгаарлаж, амь насыг хороон сүрдүүлж байсан ихэнх халдварт өвчин устаж, хүний дундаж наслалт илэрхий дээшилсэн. Хэдийгээр зарим өвчлөлийг хязгаарлан зогсоож чадсан боловч, өвчин мөн л нийт үхлийн нэгдүгээр шалтгаан хэвээр байсаар байна. XX зууны дунд үеэс нааш орчин үеийн өвчлөл гэж нэрлэж байгаа зүрх судас, цусны даралт, таргалал, хавдар, чихрийн шижин зэрэг өвчлөл илт ихэсжээ.  Өөрөөр хэлбэл халдварын бус, орчин цагийн боловсон өвчин гэсэн үг. Нэгэн судалгааны материалд 1995 оны байдлаар дэлхийд чихрийн шижин өвчтөн 1.35 дуншуур, 2025 он хүрэхэд 3 дуншуур хүрэх магадлалтай гэсэн байдаг. Зөвхөн Хятад улсад гэхэд 5000 түм (50сая) чихрийн шижин өвчтэй хүн байна гэжээ. 1999 онд  бүх дэлхийд зүрх судасны өвчнөөр 1700 түм (17сая) хүн нас барсан бол, мөн онд тархинд цус харвах өвчнөөр 510 түм (5.1 сая) хүн нас баржээ. Хятад улсад нэг өдөрт дунджаар 15,000 хүн төрөл бүрийн архаг өвчнөөр нас бардаг. Нас барсан 10,000 хүний нас барсан шалтгааныг судалсан дүнгээр зөвхөн 3% нь байгалийн жам ёсны дагуу өндөр насалж байна гэсэн бол, 97% нь бусад ямар нэгэн шалтгаанаар зуурдаар насалжээ. Сонсоогүй бол мэдэхгүй, сонсвол нүд халтирмаар, хүн төрөлхтнийг буугаар шүрших шиг хороож байсан зарим өвчнүүдийн түүхээс цөөнийг танилцуулья.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats