Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЦЭЦЭГ ӨВЧИН 天 花
     Олон мянган жил хүмүүсийн амь насыг сүйрүүлж байсан аюулт өвчний нэг бол “Цэцэг” өвчин  юм. Хаад ноёд, баян ядуу, дарга цэрэг, хөгшин залуу ялгалгүй тааралдсан хэн бүхнийг хайр найргүй авч явна. Хөгжлийн харанхуй байдлын уршгаар болж тэр болгоныг тэмдэглэн үлдээх боломжгүй байсан нь ойлгомжтой.
Эртний  Ромын хаант улсын үед буюу он тооллын 169-180 онд их хэмжээний цэцэг өвчин дэлгэрэхэд 3-7сая хүн үрэгдэж байжээ. Тэр үед дэлгэрсэн цэцэг өвчнийг түүхэнд Ан дунгийн  хижиг, За лүнгийн  хижиг  安 东 尼 瘟 疫. 加 仑 瘟 疫  гэж нэрэлсэн байдаг. Ан дун (Македон II) бол Ромын хааны угсаа залгамжлагч байсан ба тус удаагийн хижигт өртөж нас барсан юм. За Лүн бол цэцэг өвчинтэй тэмцэж байсан эртний Ромын алдарт анагаах ухаантан байснаар түүхэнд ингэж нэрэлсэн байдаг. Цэцэг өвчин 569 онд Араб улсад, 580-581 онуудад Франц, Итали   зэрэг европын оронд, 583 -737  онд Хятад, Солонгос, Япон зэрэг бусад азийн оронд  дэлгэрсэн гэдэг тэмдэглэл байдаг.
1438 онд үед Парист дэлгэрч 50,000 мянган хүн
1545 онд Энэтхэгт дэлгэрч, зөвхөн хүүхэд гэхэд 8,000 үрэгдсэн,   
1576 онд Мексик  阿 丝 特 克 (одоогийн Мексик улсын нэг ястан)-д  дэлгэрч 2сая  хүн
1660  онд  Бразилд 44,000  хүн
1619  онд Өмнөд Америк тивийн Чи рай улсад  (智 利人) 50,000 хүн
1707 онд Исланд улсад 18,000 түм    
1849 онд Энэтхэгт 6,000хүн
1865 онд Энэтхэгт 7,000хүн
1870 – 1875 онд普 法 战 争 期 间 Франц,  Германы дайны үед  5,000,000 хүн  
1871 онд Америкад 2,000 хүн 
1907 - 1908 онд Японд  5,000 хүн 
1918-1919 онд Филиппинд 64000 хүн тус тус цэцэг өвчинд нэрвэгдэж нас барсан байдаг. 
XVIII дугаар зуунд европ тивд зөвхөн цэцэг өвчнөөр нас барагсдын тоо жилд 40 түмээс (40,000) буухгүй байжээ. 1680 –1690 он хүртэлх 10 жилийн хугацаанд Лондон хотод  жил бүр дунджаар 1,000 хүүхэд цэцэг өвчнөөр нас бардаг байжээ. XVIII зууны жараад онд Лондонгийн хүн ам 650,000 орчим байхад 10 жилийн хугацаанд зөвхөн цэцэг өвчнөөр 234,412 хүн нас барсан байдаг. Тухайн үед Францад жилд 150,000 хүн нэг жилийн дотор цэцэг өвчнөөр нас барсан гэдэг тэмдэглэл байдаг. Мөн XVIII дугаар зуунд европ тивд 600 сая хүн цэцэг өвчинд нэрвэгдэж үрэгдсэн гэсэн тэмдэглэл бас байдаг. Цэцэг өвчнөөр өвчилсөн хүмүүс нэг бол үхэж, нэг бол цэцэг өвчний мөнхийн тамгатай (хацар, нүүр, биен дээр нь гүн гүн сорви) үлддэг байна. XVIII зууны хүмүүст ийм тамгагүй хүн туйлын ховор байжээ. Нүд сохор биш бол чих нь  дүлий болон үлдэнэ. Цэцэг өвчний хар саварт хаад ноёд, харц боол гэж ялгалгүй таарсан бүхэн нь өртөж байжээ.
Английн хатан хаан Mary II, (1662 – 1694英 格 兰 女王 二 世 ) 1694.12.28 өдөр 33 насандаа цэцэг өвчинд нэрвэгдэн харамсалтайгаар нас баржээ.
Чин гүрнийг үүсгэн байгуулагч, хаан Пү лин  shun zhi (福 临.顺 治 ), 1661онд 24 настайдаа цэцэг өвчинд нэрвэгдэн таалал болжээ.
Швейцарийн вант улсын хаан Пэй ли  ү  腓 力 五1724 онд цэцэг өвчнөөр нас баржээ.
Францын 15 дахь хаан (louis- X V ) 路 易1774 онд,
 Австрали  вант улсын дөрөв дэх хаан  ( William II of Orange Henrietta ) 1650 онд.
1654 онд Японы хаан ( Gokomyo )日 本 天 皇 后 光 明
1709 онд Японы хаан ( Higashiyama) 日 本 天 皇  东 山
1730 онд  Оросын хоёрдогч хаан (Царь Петер II )俄 国 沙 皇 彼得 二世
1742 онд Швед улсын  хатан хаан ( Ulrika Eleonora) 瑞 典 女 王
1654 онд хаан  ( Fredinand IV ) 澳 地 利 国 王 斐迪 南 四 世
1646 онд  Швейцарийн хан хүү ( Prince Baltasar Carlos 西 班 牙 王 伯 沙馓.卡 洛斯 王
1534 онд  Тайланд улсын ван ( Boramaraja )暹 罗王 国 国 王 波拉 马 拉 亚 四 世
1520 онд  эртний  Пүрүүш үндэстэн буюу одоогийн Герман улсын ван  ( Montezuma II )阿 丝 特 克 皇 蒂 蒙 提 祖 马 二 世
1368 онд  Бирм улсын ван 缅 甸 国 王泰 垛闽巴  ( Thadominbya )  гээд тун олон нэрт хүмүүс ямар ч аргагүй үрэгдэж байжээ.
 Монголын хаант улсын хамгийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хаан 1634 онд  Хөхнуурын  шар талд (зарим материалд Гансүгийн шар тал-д гэсэн байдаг)  цэцэг өвчний аюулд өртөн зуурдаар таалал төгссөн байдаг.Эдгээрээс гадна Герман, Испани, Англи улсын хоёрдугаар  ван, Оросын хоёрдугаар Петр хаан, түүнчлэн тус өвчинд өртсөн хаадын хатад, хөвгүүд, охидыг бичээд барах юм бишээ. Бас нэгэн  баримтанд дурдсанаар зөвхөн XVIII дугаар зуунд европ тивд цэцэг өвчнөөр жилд 400,000 хүн нас бардаг гэсэн тэмдэглэл байдаг. Тэгвэл 3000 мянган жилийн турш  хүн төрөлхтний эрлэгийн элчийн нэг байсан энэхүү аюулт өвчнийг хэн хэзээ яаж дарсан бэ? гэдгийг энд тэмдэглэхгүй байж болохгүй. Бодын тарилгыг анх нээсэн хүн бол Англи улсын иргэн Эдвард Жейнер  (Еdward jennеr,1749-1823) 牛 痘 接 种的 发明 者 英 国 医 生 хэмээх жирийн нэгэн эмч цэцэг өвчний толгойг тасалсан гэж хэлж болно. 1766 онд нэгэн саальчин бүсгүй цэцэг өвчинд нэрвэгдэхгүй байхыг Jennеr ажиглан түүнтэй ярилцжээ. Үнээнд нь бод гардаг тул саальчинд үргэлж халдварладаг. Бод халдварласны дараа цэцэг өвчин хүрдэггүй гэсэн үгийг сонсож дотроо тунгаасаар явжээ. Олон жилийн дараа тэр нутагт очиж эмчилгээ хийх явцад саальчин бүсгүйн үг олонтоо гэрчлэгдэн, бод хүрсэн үхэртэй харьцдаг хүн цэцэг өвчинд нэрвэгдэхгүй болно гэдэг санааг төрүүлжээ. Энэ санаагаа Jennеr түүний багш алдарт анагаах ухаантан Хэннитэд хэлсэнд багш нь “Таамаглахын оронд туршилт хийж үзэхгүй юу?” гэжээ. Jennеr 20 шахам жил хатуужилтай хөдөлмөрлөн, эцэст нь бод тарьж цэцэг өвчнөөс сэргийлж чадна гэдэг нууцыг илрүүлжээ.1796.5.21 өдөр анх удаа хүнд бодын тариаг тарьжээ. Дэлхий дээр хамгийн анх бод тариулсан хүн бол хөдөөний 8 настай бяцхан охин Жеймс Пипс юм. Jennеr саяхан бодод халдварлагдсан нэгэн охиныг олж түүнээс бодын шүүсийг авч Жеймс Пипсийн зүүн гар дээр тарьжээ. Jennеr эмч бяцхан Пипст цэцэг өвчний шүүсийг тарьснаас 6 гариг өнгөрсний дараа түүнд ямар ч өвчний шинж илрэлгүй, дахин давтан туршсан ч цэцэг өвчний илрэл жаахан ч гарсангүй тул бяцхан Пипс нэгэнт хижиг үл халдах дархлаатай болжээ.
Тийнхүү Jennеr өөрийн туршилтаа дэлхийд тунхагласнаар цэцэг өвчнийг ялах түүхэн шинэ цагийн эхлэл нээгджээ. Бод тарих арга дэлхий дахинд дэлгэрч цэцэг өвчнөөр зогсоо зайгүй үхэж байсан үхэл багасан эцэстээ цэцэг өвчнийг хөөн явуулж 1979.10.26-ны өдөр ДЭМБ-аас бүх дэлхийд цэцэг өвчин нэгэнт устсан гэж зарласан билээ. Бид бүхний мөрний гадна талд нэгэн сорви үлдсэн байдаг нь аюулт цэцэг өвчний эсрэг бодын тарилгын ор юм. Jennеr хүн төрөлхтний  түүхэн хуудсанд алтаар бичигдэн мөнхрөх ёстой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats