Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ГАМШИГ
    Ханиалга, амьсгалын зам, цэр, нусаар дамжин хүчтэй халдварладаг нэгэн аюулт өвчин байдаг.Тэр бол одоо бидний ярих сүрьеэ өвчин болно. Ханиалгах, цустай цэр гарах, үдээс хойш халуурах, хар хөлс гарах, эцэж турах зэрэг онцлогийг хадгалсан. Энэ өвчинд нэрвэгдсэнээр хялбархан салахгүй, эдгэрэх нь  тун удаан байдгаас олонх хүмүүс үүнийг үл ойлгож эмчилгээгээ дутуу орхигдуулснаас өвчин дахих шалтгаан болж, олонтоо дахиснаар  зарим хүмүүс өвчинд ялагддаг байна. Үнэндээ орчин цагт тус өвчнийг эрт илрүүлж хангалттай эмчилвэл бүрэн эдгэрэх магадлал тун өндөр хувьтай болсон юм. Бүрэн бус бүртгэлийг үндэслэвэл дэлхийн хэмжээнд өнөөгийн байдлаар сүрьеэ өвчнөөр өвчлөгсөд 20 сая орчим байгаа ба жилд сая гаруй хүн тус өвчнөөр нас бардаг гэсэн дундаж үзүүлэлт байдаг.
Тус өвчний талаарх түүхээс сөхөн үзэхэд сүрьеэ өвчин Ром гүрнээр дамжин Английн Лондонгийн гурван аралд нэвтэрсэн гэж үздэг. Одоогоос 2,300 жилийн өмнө Англид, 6,000 жилийн өмнө Италид , 4,000 гаруй жилийн өмнө Африкт,  2,000 гаруй жилийн тэртээ Хятад улсад их хэмжээгээр дэлгэрч байсан  тэмдэглэл байдаг. XVIII зуунд Англи улсын Лондон хотын 100,000 хүн  тутамд  700 хүн нь сүрьеэгээр нас барж, XIX зууны дунд үед европ тивийн дөрвөн хүний нэг нь сүрьеэ өвчнөөр нас барж байсан тэмдэглэл байдаг. Сүрьеэ өвчний нян бол аажмаар хүний бүх шим шүүсийг сорж эцэст нь ясан хэдрэг болтол турааж үхүүлдэг өвчин тул эртнээс Хятад эмнэлгийн ёсонд “Өлөн” өвчин, “Туйлдаж үхдэг өвчин”, “Цагаан хижиг” (痨病 - 肺结核) хэмээн нэрлэдэг байв. Маш олон алдартай хүн энэ өвчнөөр үрэгдсэн байдаг. Жишээлбэл: Чин гүрний бадралт төрийн хаан, сэргээн босголтын үеийн алдарт зураач хэмээн алдаршсан  San¬dro Botteelli  著 名 画 家. 桑 德 罗 .波 提切 利 1445-1510, түүний алдарт бүтээл “Гоёмсог бүсгүй мэндэлсэн” нь гэдэг зургийн дүрд тодорсон тухайн үеийн дэлхийн гоё бүсгүй  Simonetta Vespucci  西 蒙 内 塔.韦 斯 普 奇 1454—1476, Хятадын алдарт зохиолч Лү Шүн Шу, билэг танхай яруу найрагч Ренчингийн Чойном гээд олон содон хүмүүс энэ өвчний хар саварт хамагджээ. Зөвхөн Хятад улсад гарч байсан сүрьеэ өвчний гамшгийг дурдахад 1931-1933 онд өвчний улмаас нас барсан 29,562 хүний дотор 2,831 хүн нь сүрьеэ өвчнөөр нас барсан байдаг.1935 онд 2,000,000  (хоёр сая) хүнтэй  nan jin хотод нэг жилийн дотор 3,180 хүн сүрьеэ өвчнөөр  нас барсан тэмдэглэл байдаг. 1949 онд шинэ Дундад улс байгуулагдах үед 27,000,000 хүн  сүрьеэ өвчнөөр өвчилсөн байснаас жилд  дунджаар 1,380,000  хүн тус өвчнөөр нас бардаг байжээ. 
Улс нийгмийн хөгжлийг дагалдаж сүрьеэ өвчний хурд буурч эдгэрэлт нэлээд дээшилсэн юм. Зөвхөн 1949 онд 270 сая хүн сүрьеэгээр өвчилж байсан бол 2000.09.24 өдрийн “Эрүүл мэнд” сонинд  бичсэнээр одоогийн байдлаар халдварт өвчний эхний гуравт элэгний өвчлөл 630,000, сүрьеэ 420,000, гэдэсний халдвар 360,000 байна гэснээс харахад үнэхээр багасаж баярлууштай тоо үзүүлэлт гарсан байдаг. Мянган жилээр үргэлжилж, хэдийгээр бүрмөсөн устаагүй боловч үндсэндээ сэргийлэн эмчлэх боломжтой болсон энэ өвчин яаж хэрхэн дарагдах болсон талаар товчхон мэдээлэхийг хүсэж байна. “Усыг нь уувал худгийг хэн гаргасныг нь  санаж бай” гэсэн мэргэдийн үг байдаг. Бид энэ аюулт өвчнийг хэн яаж номхоруулсан талаар хэлбэл алдарт бактер нян судлаач Кок 1882 онд анх сүрьеэгийн савханцар бактерыг илрүүлж, улмаар сүрьеэгийн савханцар бактерыг үржүүлэн шинжлэх аргыг нээсэн байна. Ийнхүү сүрьеэ өвчтэй эсийг мэдэх аргатай болсноор цаашид нян бактерыг алж устгах аргууд ар араасаа мэндэлж хүн төрөлхтний аюулт дайсны нэг сүрьеэ өвчнийг шинжлэх, эмчлэх аргатай болсон юм. XX дугаар зууны сүүлчээр нийтэлсэн нэгэн материалаас үзэхэд анагаан шинжлэх ухааны хөгжлийг дагалдан сүрьеэ өвчний дэлгэрэлт, үхэл ихээр буурсан боловч бүх дэлхийд жил бүр 4,000,000 хүн сүрьеэ өвчинд нэрвэгдэж байна гэсэн судалгаа гарчээ. Иймээс иргэд сүрьеэ өвчний талаар зохих мэдлэгтэй болж, идэвхитэй урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Орчин үеийн анагаалтын хөгжлөөс үзэхэд сүрьеэ өвчнийг эрт хугацаанд нь зөв оношилж  эмчилснээр бүрэн эдгэрэх магадлал өндөр болсон байна.
Сүрьеэ өвчнийг ярих бүр Германы алдарт эрдэмтэн Нобелын шагналт Роберт Кокыг дурсан санагалзах ёстой.
 Шинжлэх ухааны оргил эрдэмтэдийн нэг Пастерын судалгаанд үндэслэн Герман улсын алдарт бактер судлаач Rodert Кok 1905 онд сүрьеэ өвчний өвчин үүсгэгч бактерын эдийг хамгийн түрүүнд илрүүлснээр амьд бодис судлалын Нобелын шагналаар шагнуулах болсон билээ
Олон мянган жилийн турш учир шалтгаан нь олдохгүйгээр олон сая бум хүний эрдэнэт амийг авч одсон эрлэгийн элч нь сүрьеэ өвчний савханцар бактер  болохыг  илрүүлсэн ба сүрьеэ өвчнийг эмчлэн сэргийлэх эхлэлийг нээж үүгээр зогсохгүй тэр бас XIX зуунд эдгэршгүй өвчин хэмээн нэрлэгдэж байсан боом өвчин,  холер өвчний өвчин үүсгэгчийг олж илрүүлснээр тэдгээрээс сэргийлэх эм тариа, вакцины нээлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Ямар нэг өвчин үүсгэгчийг олж байж түүний эсрэг дараагийн судалгаа гүнзгийрдэг байсан байна. Өвчин үүсгэгчийг илрүүлнэ гэдэг бол агуу ололт, үүн дээр тулгуурлаж эмчилгээ, эм тариа, сэргийлэх арга (вакцин) нээгдэнэ. Робер Кокын нээлтийг гүнзгийрүүлэн Францын шинжлэх ухаантан Кальмит 卡尔梅特, Грейн介郎 {Calmette, Gunrin} хоёр Кокын  бойжуулсан сүрьеэгийн бактерыг 13 жилийн турш 230 гаруй удаа туршаад их хортой бактерын үндсийг хоргүй болгож чадсан бөгөөд энэ нь эдүгээ дэлхий даяар сүрьеэ өвчнийг сэргийлэхэд хэрэглэж буй вакцины суурь болжээ. Одоо олон улсын хэмжээнд хэрэглэж сүрьеэгийн өвчлөлийг ихээр бууруулсаар байгаа (Калмит, Грейны вакцин  卡介苗) болно. Эрдэмтэдийн нэрийг мөнхжүүлэхийн тулд нэрийг нь оролцуулан ийнхүү нэрэлсэн байдаг. Хүн төрөлхтний сүрьеэ өвчинтэй тэмцэж ирсэн түүх товчхондоо ийм юм. Одоо цагийн хүмүүс нүд ирмэх зуур эмнэлэг, шинжилгээний газруудад очиж өвчин үүсгэгчийг тодруулчих нь дэвшилттэй байна. Гэтэл ийм аугаа боломжийг хэн бидэнд өгсөн юм бол гэдгийг өвчтөн битгий хэл тухайн мэргэжлийг эзэмшиж ажил амьдарлаа залгуулж байдаг зарим эмч сувилагч ч сонсоогүй явж байхыг үгүйсгэхийн аргагүй. Стрептомицин, изонозид, римацин гээд сүрьеэ өвчнийг бүрэн эмчлэх олон шилдэг эмийг бүтээж, нянг шинжлэн оношлох олон олон аргыг нээжээ. Энэ бол анагаахын шинжлэх ухааны ололт амжилт, хүн төрөлхтний хамтын буян болно. “Усыг нь уувал худаг гаргасан хүнийг нь  нэг удаа ч гэсэн  бодоорой” гэдэгчлэн гайхамшигтай шинэ дэвшлийг бид хүртэж амьдрахдаа энэ боломжийг нээж бэлэглэсэн хүнийг ганц удаа ч гэсэн дурсах хэрэгтэй. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats