Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХОЛЕР ӨВЧИН 霍乱

    Түүхэнд  холер өвчин гэвэл хүмүүсийн чих нь дэлдийн, нүд нь бүлтийн орой дээрээ гарах шахдаг гэсэн. Үнэхээр ч дээр үед бол хүн айхгүй байхын аргагүй аймшигтай өвчин байсан. Гэнэт бөөлжин,  өдөрт 10-30 удаа суулгаж хэдхэн цагийн дотор хүний биеийн шингэнийг алдуулж өвчтнийг хэвтэрт оруулан улмаар биеийн бүх шингэн шавхагдаж дууссанаар арьс нь сулран нүд, нүүр нь хонхойн татах, булчин урвах зэрэг аймшигтай зовиур шаналгаатайгаар богино хугацаанд хороодог өвчний нэг бол идээ ундаа, ходоод гэдэсний замаар халдварладаг түргэн чанарын гэдэс ходоодны өвчний нэг булчин задрах хижиг буюу холер өвчин болно. Тус өвчний хүн төрөлхтөнд учруулсан гамшиг, түүхийг тэр бүгдийг хэлэхэд боломжгүй тул зөвхөн XIX зуунд дэлгэрч байсан холер өвчний хэдхэн жишээг дурдья. Англи улс XVIII зууны сүүлчээс эхлэн холер өвчний талаар  судалгаа, тэмдэглэл хийсэн байдаг. 1896–1909 он хүртэлх 14 жилийн хугацаанд Энэтхэг улсад  холер өвчнөөр нас барсан хүн гэхэд:
    1896 онд 471,779
    1897онд  555,035
    1898онд 152,711
    1899 онд 171,410
    1900онд  797,222
    1901онд  271,210
    1902онд  224,136
    1903 онд 312,854
    1904 онд 192,835
    1905 онд 411,786
    1906 онд 690,519
    1907 онд 488,102
    1908 онд 590,725
    1909 онд 239,429 хүн энэ өвчнөөр үрэгджээ. Холер өвчин 1820 оны үеэс эхлэн Энэтхэг улсаас гадагшилж, богинохон 10 жил буюу 1830 он гэхэд зүүн, баруун, дундад ази, Хятад, Оросоор дайрч Европ, Африк тивд нэвтрэн халдварлаж дэлхий даяар тархсан байна. Энд хуучин Зөвлөлт холбоот улсын нэгэн баримтаас харахад тус оронд 1923 оноос 1926 он хүртэл холер өвчнөөр өвчлөгсөд 5,537,358  хүрч үүнээс 2,140,558, 
1847 - 1861 он хүртэл 14 жилийн турш 2,589,843 хүн өвчилж үүнээс 1,032,864 хүн,
1892-1896 оны хооронд нийт 822,648 хүн халдвар авч үүнээс 385,985 нь нас баржээ. Дунджаар жилд 550,000 хүн халдвар авч 21,000 хүн нас бардаг байжээ. Энд зөвхөн ганц хоёр улсад болж байсан байдлыг дурдлаа. Энэ мэтээр дэлхийд холер өвчин нь их гай гамшиг аюул заналхийлэл болж хүмүүсийг зуурдаар богино наслуулж байсныг төсөөлөн ойлгож болно. Анагаахын шинжлэх ухаан тус өвчний үүсгэгчийг 1883 онд олж илрүүлснээр хүн төрөлхтөн  бас нэгэн эрлэгийн элчийг ялан давах боломж нээгдсэн билээ.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats