Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХУЛГАНА ХИЖГИЙН АЮУЛ 鼠 疫 (PLAGUE)
  Халдварт өвчний түүхээс сонсвол хүмүүс ихээхэн цочирддог билээ. Учир нь хүн төрөлхтний туулан ирсэн зарим түүх үнэхээр харамсалтай аймшигтай байдагт оршино. Дайн  тулаан,  өвчин хижиг, ядуурал өлбөрөл, хүний буруутай үйлдэл, байгалийн зарим гамшиг зэрэг хүн төрөлхтнийг тайван амгалан амьдарч урт наслах боломжийг хаасаар ирсэн олон хүчин зүйл байдаг. Зөвхөн хулгана хижиг өвчний талаар олдсон цөөн баримтыг дурдья. Эртний хүмүүс энэ өвчнийг “Харлаж үхэх өвчин”, “Хар ад” хэмээн нэрлэж байжээ. Эртний Ромын хаант улсын үед үүссэн байдаг. Зарим материалд тэмдэглэснээр 1317онд европын орнуудад олон хоногоор их хэмжээний бороо орж, ургац, тариа хомсдож, ихээр ядуурсны дээр өвчин хижиг ихээр дэлгэрсэн байна. Ялангуяа доод давхаргын хүмүүсийн дунд “хар ад” өвчин ихээр дэлгэрч хүмүүс бөөн бөөнөөрөө үхэж байсан гэсэн тэмдэглэлээс харахад, хулгана хижиг өвчин XIV зуун гэхэд нэгэнт ид дэлгэрч байсан нь тодорхой байна. Францын алдарт яруу найрагч Симон Канев “Харлаж үхэх өвчин” гэсэн шүлгэндээ 
“Үхсэн хүний тоо нь үлдсэн хүний тооноос даваад
Түм буман айл өрхийн үүд хаалга нь  онгойж
Хүний бараа алга, тэнд нэгмөсөн илжрэн өмхийрчээ” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Мөн тухайн цагийн хүмүүс өвчний байдлыг дүрслэн бичсэн бас нэгэн тэмдэглэлд  “Өдөр бүр хар өглөөгүүр нэгэн хар бараан морин тэрэг гудмаар алгуурхан өнгөрч, үхэгсдийн хүүрийг дүүртэл тээсэн морин тэрэг явсаар, хүүрийг хотын захад аваачин булшилна. Зарим хүүр булшлагчид булшны газарт  хүрэхээс  өмнө савж  унаад  үхнэ. Хот балгасанд хүний бараа сүүдэр алга, цөм эл хуль болжээ” гэсэн байдаг. 1347онд Итали улсаас дэлгэрсэн хар ад өвчин нь нийт гурван жил үргэлжилж 2500 түм буюу (25сая) гаруй европчуудыг авч одсон бөгөөд тухайн үеийн европ тивийн бүх хүн амын 1/4-ийг эзэлсэн байдаг. Зарим түүхчийн бичсэнээр зарим том хотын 10 хүнээс 9 нь энэ өвчнөөр  үхсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн энэ түүхэн цаг үед Хятад гүрний өргөн уудам нутагт хар ад өвчний гайгаар 1300 түм буюу (13сая) хүн үхсэн гэдэг.
Гэвч хар ад өвчний тарьсан нүгэл үүгээр хэрхэн дуусах билээ. Бүрэн бус судалгааг үндэслэвэл: Тус өвчин нийтийн он тооллоос өмнө дэлхийд 41 удаа гарч , нийтийн он тооллоос хойш 1500 жилийн дотор 109 удаа дэлгэрсэн гэдэг. Хижиг дэлгэрэх бүр тоо томшгүй олон сая хүн үхэж сөнөдөг байжээ. 1898 -1948 он хүртэл 50 жилийн хооронд зөвхөн Энэтхэг улсад гэхэд 12,500,000 {арван хоёр сая таван зуу} хүн тус өвчнөөр нас барж жилд дунджаар 250,000 хүн үрэгдсэн тоо байна. XVI зуунаас хойших цөөхөн жишээ дурдвал: 1709 онд Орост хар ад өвчнөөр 1500 түм хүн, 1720 онд Франц улсад 900 түм хүн, 1665 оны Лондонгийн хижигт 68,596 хүнийг тус тус авч оджээ. 1900 оны үед зарим оронд хар ад өвчин дэлгэрвэл арга ядан тус газрыг цэргээр бүслэн шатаадаг байсан тухай уламжлалт яриа ч байдаг. Олон сая  хүнийг хайр найргүй залгидаг байсан хар ад өвчний хорын үндэс чухам юу вэ? яаж үүссэн болохыг хэн ч мэдэхгүй дэмий л тэнгэрт даатгаж, бурханд мөргөсөөр, бас үхсээр хэдэн зуун мянган жилийг учир битүүлэг туулсаар 1894 онтой золголоо. Тухайн үед Гонконгод хар ад өвчин дэлгэрч Японы алдарт бодис судлаач эрдэмтэн (Bei li chai san lan 北 里 柴 三 朗) нарийн судалгаа хийсний эцэст хар ад өвчний хорын үндэс бол хулгана хижгийн савханцар бактер гэдгийг илрүүлсэн бол мөн 1894 онд Франц улсын алдарт шинжлэх ухаантан 耶 尔 森  氏 {Yersinin Pestis} давхар нотолсон. Түүхэнд нэг жилд нэгэн зэрэг тус өвчний хорын үндсийг илрүүлсэн энэ хоёр эрдэмтнийг зэрэгцүүлэн бичдэг болсон юм. Үнэхээр гайхамшиг, юутай ч зүйрлэхийн аргагүй хүн төрөлхтөнд бэлэглэсэн буян, ач энэрэл болсон билээ. Үүн дээр тулгуурлан анагаан шинжлэх ухаан хар ад өвчний учрыг олж түүний эсрэг эмчлэх, устгах, сэргийлэх аргыг хэрэглэснээр богинохон зуун жилийн хугацаанд дэлхий дахинд хар ад буюу хулгана хижиг өвчнийг бараг үндсэндээ устгаж чадсан байна. Хулганын бие дээр амьдарч байдаг 60 гаруй төрлийн бөөснөөс найм нь  хулгана хижгийн бактерыг тээж халдварлуулдаг байна. Иймээс хулгана хижиг хэмээн нэрэлжээ. Тус өвчинд нэрвэгдсэн хулгана их хэмжээгээр үхдэг. Энэ үед бөөс нь хүний биед үсрэн орж цусыг сорж халдвар үүсгэдэг байна.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats