Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАЛУУН ТОМУУ (ХАЛДВАРТ ХАНИАД)
    Хүн төрөлхтний түүхэнд 1918 оны халдварт ханиад “Швейцарийн ханиад” гэж тодоос тод тэмдэглэгдэн үлдсэнээс зах зухаас нь хамтдаа сөхье. Энэ удаагийн халдварт ханиад Швейцар улсаас эхэлсэн тул түүхэнд бас “Швейцарийн ханиад” гэж нэрлэдэг тал бий. Хятадаар liu gan流 感  гэнэ. Тус өвчин бол амьсгалын дээд замын түргэн чанартай дамжин халдах вирусын гаралтай халдварт өвчин болно. Бие арзайн даардас хүрч, халуурах, ядрах, булчин өвдөх, ханиах, хамар нармай өвдөх гол шинж илэрч богино хугацааны дотор  өндөр халуурч 40С хүрэх, 3-4 хоногт халуун аажмаар буурч эдгэрэх зүгт ханддаг бол нэг бүлэг нь хүндэрч амь насанд аюул учруулдаг. Дэлхийд олон удаа дэлгэрч үй түмэн хүнийг зуурдаар авч одсон байдаг. 1918-1919 онд хүн төрөлхтөнд аймшиг болж байсан  энэ удаагийн өргөн хэмжээний халдварт ханиад дэлхийн таван тивийн олон зуун сая хүмүүсийг дайрч 3000-4000 түм (30 - 40сая) хүнийг авч одсон гэсэн тоо баримт  байгаа. Энэ тоо дэлхийн анхдугаар дайнд амь үрэгдсэн хүний тооноос давжээ. Халдварт ханиад тус жилийн хоёрдугаар сараас Швейцар улсаас эхлэн дөрөвдүгээр сард Франц, тавдугаар сард Англиар дамжин дэлхийн олон улс  оронд  дэлгэрсэн байдаг. Зөвхөн Америк улсын нэгэн жижиг хотод 10-р сарын-01 гэхэд 635 хүн тус өвчнөөр өвчилсөн бол тасралтгүй нэмэгдэж 10-р сарын 05 гэхэд 2600 хүн тус өвчнөөр нас барж, хоёр долоо хоноход халдварт өртөгсдийн тоо хэдэн арван түмд хүрч нас барагсад 4500 хүрсэн байжээ. Халуун томууны халдвар дэлхийн олон улсын газар бүхэнд дэлгэрч зөвхөн нас барагсдын тоо 2000 түм (20 сая) давсан байдаг. Ханиаданд хамгийн их өртсөн улс бол Энэтхэг орон 1250 түм (арван хоёр сая таван зуун мянга) нас барсан гэдэг. Нийгмийн хөгжил, шинжлэх ухааны дэвшилт удаан байсан тэр үед хүнд ноцтой халдварт өвчнийг бүү хэл халдварт дагшуурыг ч хориглон зогсооход бэрхтэй байсан түүхийг ийнхүү товчлон хүргэлээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats