Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ДОХ (GIDS) ӨВЧИН
    Төрөлх бус  дархлалын хомсдолын хам шинжийг товчхондоо ДОХ гэж хэлнэ. 1986 онд дэлхийн судалгааны зөвлөлөөс энэ өвчнийг төрөлх бус дархлалын хомсдолоос үүсдэг вирус гэж  нийтэлжээ. Товчоор (HIA) вирус гэсэн байдаг. Гол нь бэлгийн зам болон цус, хөврөлөөр дамжин халдварлагддаг. Өвчний хор нь маш их, одоогоор бүрэн устгах сайн арга дэлхийн хэмжээнд гараагүй байсаар байна. Оновчтой эмчилгээ, тодорхой арга хэмжээ авбал насыг уртасгаж болох арга бий. Их зардал ордог. Иймд хүн бүхэн гэр орон, улс нийгмийнхээ өмнө чанд нямбай хариуцлагатай байж, бэлгийн замын элдэв халдвар авахаас хичээх, ялангуяа ДОХ өвчнөөс дээд хэмжээнд сэрэмжлэх хэрэгтэй байгаа.
Энэ өвчнийг 1981 онд АНУ анх илрүүлсэн бөгөөд 1999 он гэхэд  дэлхийн 200 гаруй улсын 20 сая хүн энэ өвчнөөр өвчлөн хагас хувь нь хорвоог орхисон байдаг. Бүрэн бус бүртгэлийг үндэслэвэл дэлхийн хэмжээнд өдөрт 15,000 хүн тус өвчний халдварыг авч жилд доод талдаа 5-6 сая хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн байдаг. Тус өвчин Африк, Америк тивээс Ази тивд дамжин ирсэн байдаг. Хятад улсад 2000 оны байдлаар ДОХ-ын халдвар авсан 20710 хүн байсан бол 2003 оны байдлаар халдвар авсан тоо өсч 840,000-д хүрсэн гэсэн мэдээ бий. Ийнхүү ойр зэргэлдээ улс орнуудад өвчлөл халдварлалын тоо ихсэх нь аюулын дохио болоод байна. ДОХ өвчний нян хүний бие дотор маш удаан оршин тогтнох чадалтай бөгөөд аажмаар өсөн үрждэг. Эхлээд ямарч шинж илрэл гардаггүй тул эхний хэдэн жил ихэнх хүн мэдэхгүй явах нь ч бий. ДОХ өвчний шинжилгээ хийлгэсний суурин дээр мэднэ.
Энэ вирус хүний биед орсны дараа махбодын өвчин эсэргүүцэх, дархлалын системийн гол эс болох лимфин эсэд наалдан түүнийг идэж сөнөөсөөр 5-10 жил болоход хүний дархлалын эс бүгд сөнөдөг. Энэ үед хүн ямар ч хамгаалалтгүй цэрэггүй хот шиг болж хувирах бөгөөд юунд ч тун хялбархан автагдана. Энэ нь хүний дархлал хомсдолын өвчин ДОХ гэсэн нэрээ харуулж байгаа гол үзүүлэлт нь юм. ДОХ өвчний халдвар авагсад биеийн дархлаагүй болж хүчтэй вирус байтугай ханиад дагшуурыг ч туулж гарч чадахгүй болно. Зарим нэг бие махбод нь соргог хүмүүс ДОХ өвчний вирус авангуутаа хоолой багалзуур нь өвдөж, дагшуур туссан адил өндөр халуурч, хоолой өвдөх, хамаг бие өвчилж тамирдах шинж илрэл гарч, нэг долоо хоногийн дараа арьсан дээр эсэргэнэ гарна. Хоёр долоо хоногт аливаа шинж илрэл нь өөрөө арилж алга болно. ДОХ өвчнийг эмчлэх эм, сэргийлэх вакцин гараагүй боловч шинжлэн илрүүлэх арга маш сайн хөгжсөн юм. Хамгаалалтгүй бэлгийн харьцаа зэргээс өвчин туссан байж болзошгүй гэж сэжиглэвэл эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэн тодорхойлж болно. ДОХ өвчний талаар дэлгэрэнгүй мэдлэг мэдээллийг олж нь нэн чухал.
 ДОХ (GIDS) өвчнийг   хятадаар 艾丝病 Ai si binn гэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats