Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ШҮЛХИЙ ӨВЧИН 疟 疾
    Даарч чичрэн гэнэтээр халуурах шинжтэй нэг төрлийн түргэн чанартай халдварт өвчин болно. Эртний хүмүүсийн нэг бадаг шүлэгт тус өвчнийг ийнхүү дүрсэлсэн байдаг “᠌Халуурах нь  жигнүүрт хийсэн мэт, даарах нь  мөсөн дотор хэвтсэн адил,  чичрэх үедээ  эрүү шүд нь зодолдон,  өвдөх үедээ толгой  дух нь хагарах мэт” гэж бичсэн байдаг. Шүлхий өвчин эрт үүссэнийг хятадын эртний ясан бичигт тэмдэглэн үлдээжээ. Анагаах ухааны өвөг хэмээгдсэн Гиппократ 2000 гаруй жилийн өмнө тус өвчний илрэлийг зураглан тэмдэглэсэн байдаг. Эртний хүмүүс шүлхий өвчнийг “Өвчний ван“ хэмээн нэрлэж байсан ба “Шүлхий” хэмээх үгийг тарчлан, тамлах гэсэн утгатай хэмээн бичсэн байдаг. Мексик улсын ван Александр, Английн алдарт жанжин Карүмэл зэрэг хүмүүс энэ өвчнөөр нас барсан байдаг. Гурван улсын үлгэрт гардаг “Гурван алхам бүртээ нэг бодол боддог” хэмээн алдаршсан Шү улсын цэргийн багш, командлагч Зү Гэ Лиан их цэргээ дагуулан байлдахаар явж байгаад Юн Нан мужийн Лү Сүйгийн орчим шүлхий өвчинд дайрагдаад авьяас ухаанаар хэтэрсэн Зү Гэ Лиан арга мухардаж голын хөвөөнд бурхан тэнгэрт даатган мөргөсөөр ихэнх цэргээ алджээ гэсэн тэмдэглэл байдаг. Шүлхий өвчний аюулт түүхээс хэдийг дурдья. 1847-1860 он хүртэл Англиас Энэтхэгт суугаа  457.088 цэрэг, Энэтхэгийн 2 сая энгийн ард энэ өвчнөөр таалал төгссөн гэдэг. Америкийн нэгэн түүхч бичихдээ: Америк цэрэг Вьетнамын цэрэгт биш шумуулаас үүсдэг шүлхий өвчинд  ялагдсан гэж бичсэн байдаг. Учир нь шүлхий өвчин голцуу ялаа шумуулаар дамжин халдварладаг. Одоо ч гэсэн дэлхийн жуулчдын айдаг нэг зүйл бол шумуул ихтэй газар юм. XIX зуун хүрч Францын алдарт бактер судлаач Пастер шүлхий өвчний нянг анх нээжээ. Ялаа батгана өвчтэй хүн, эсвэл  амьтны  цусыг сорж  бусад хүнд дамжин халдварлуулдаг гэдгийг  мэджээ. 1880 онд Франц улсын цэргийн эмч Лэвэлаан шүлхий өвчний хорхойг илрүүлснээр, 1899 онд Рэнид Руис (Энэтхэг улсад төрсөн Англи хүн )шүлхий өвчин дэлгэрсэн газраар удаан хугацаагаар  судалгаа хийсний эцэст тус өвчин шумуулаар дамжин халдварладаг гэснийг нотолжээ. Руис болон Лэвэлаан хоёрын нобелын шагнал хүртэх боломж ийнхүү нээгджээ. 
Нийгмийн хөгжил, шинжлэх ухааны дэвшилтийг дагалдан шүлхий өвчнийг сэргийлэн эмчлэх арга өндөр түвшинд хүрч шүлхий өвчин хориглогдож байгаа ч аюул бас нүүрлэсээр байна. Африк тивд жилд хоёр сая гаруй хүн тус өвчнөөр энддэг гэсэн судалгаа байдаг. 2004 онд  олон улсын шүлхий өвчинтэй туйлбартай тэмцэх их хурал чуулж шүлхий өвчнөөс хамгаалах,  вакцинжуулах ажиллагаа эхэлсэн билээ.
     Тэгвэл халдварт өвчин үүгээр дууссан юм бишээ. Боом өвчин, уяман өвчин, улаан нүд буюу улаан бурхан, татран, хүүхдийн саа, галзуу өвчин зэрэг олон төрлийн халдварт өвчнүүд хүн төрөлхтний өндөр наслах боломжийг нам дарж байсан. XX  зууны дунд үе хүртэл хүн төрөлхтний дундаж наслалт дөнгөж 36 орчим байсан юм. Дунд наснаас хойш байнга тохиолдох өвчлөл бага байсны нэг шалтгаан нь хүмүүс эрт буюу хүүхэд залуугаараа үхдэг тул одоогийнх шиг цусны даралт, зүрх, судасны өвчлөл, хөгшрөлийн явцтай холбоотой өвчлөл яриангүй цөөн тоог эзэлж байсан. Түүхэн материалуудад онцлон дурдсанаар бөөн бөөнөөр үхдэг, тэнгэр бурханд залбирахаас өөр арга эмчилгээ хомс хэмээн халдварт өвчний талаар өгүүлсэн байдаг. Тухайн цаг үед гарцаагүй буюу өөр сайн арга бололцоогүй байснаас болсон уу бүү мэд зарим халварт өвчинд нэрвэгсэдийг хөдөө хээр хол газар цөлөх, нүгэл бузраар үзэх, нийгмээс тусгаарлах цаашилбал амьдаар нь булах, өвчний голомттой айл өрхийг буюу хэсэг бүлэг хүмүүсийг буудан устгах, галдан шатаах…. зэрэг уншиж бичихэд хүн итгэмээргүй, сэтгэлд багтаж буумааргүй зүйл XIX зууны дундаж хүртэл зарим улс оронд гарч байжээ. Үүнийг нэг талаас нь харахад болхи,  бүдүүлэг арга ядсан арга шиг боловч нөгөө талаас нь харахад халдварт өвчин гэдэг нь хүн төрөлхтний үнхэлцэг зүрхийг хагартал, сүнс сүлдийг нь зайлтал айлгаж хүйс тэмтрэх аюулыг тулгаж байсан нь тодорхой харагдаж байна. Харин нийгэм шинжлэх ухаан өндөр хэмжээнд хөгжсөн сүүлийн 70 жилд хүний амьдрал, нийгмийн байдал тэр тусмаа анагаан шинжлэх ухааны хөгжлийн ачаар өнөө цаг болоход хүний нас нэг дахинаар нэмэгдсэн баярлам үйл хэрэг болсон  ч байгалаас заяасан 150 нас хүртэл бас хагас хувиар дутуу байсаар байна.Үүний гол шалтгаан нь зүрх судасны өвчин, хавдар, ДОХ зэрэг орчин цагийн өвчин голлож байна. Дэлхийн хэмжээнд жилд 3,000,000 түм гаруй хүн тамхинаас шалтгаалсан өвчнөөр нас бардаг бөгөөд өдөрт 8,000 орчим хүн өртдөг гэсэн байдаг. Дэлхийн хэмжээнд жил бүр 15 сая  гаруй хүн зүрх судасны өвчнөөр, 7 сая  хүн хавдраар, 17 сая  хүн төрөл бүрийн халдварт өвчнөөр тус тус нас бардаг гэж 2003 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats