Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БИЕ МАХБОДЫН БҮТЭЦ,ҮЙЛ АЖИЛЛАГАА
    Байгаль дэлхий бүхэлдээ матери, ухамсар хоёроос бүтсэн гэж үздэг болохоор хүний бие ч мөн энэ хоёрын нийлбэр байх учиртай. Энд хүний бүтцийг анагаахын шинжлэх ухааны үүднээс мөн гүн ухааны үүднээс тус тус тайлбар хийхийг оролдъё. Орчин үеийн анагаан шинжлэх ухаанд хүний биеийг эс, эд, эрхтэн системээс бүтсэн гэж үздэг. Үүнд тоо томшгүй олон эс нийлж эдийг, эд эрхтнийг бүтээнэ. Адил ойролцоо үйл ажиллагаатай эрхтэнүүд нийлж системийг бүтээдэг. Хүний биеийг анатоми физиологийн тогтолцоо, үйл ажиллагааны дагуу 12 системд хуваана. Системийг бас тогтолцоо гэж нэрлэнэ.
    1.Төв мэдрэлийн тогтолцоо
    2.Амьсгалын эрхтний тогтолцоо
    3.Цусны эргэлтийн тогтолцоо
    4.Цус төлжүүлэх тогтолцоо
    5.Хоол боловсруулах эрхтний тогтолцоо
    6.Арьс ба шээс ялгаруулах системийн тогтолцоо
    7.Нөхөн үржихүйн тогтолцоо
    8.Дотоод шүүрлийн тогтолцоо
    9.Яс булчингийн тогтолцоо
    10.Тунгалагийн тогтолцоо
    11.Дархлааны тогтолцоо
    12.Захын мэдрэлийн тогтолцоо.
Организмын хэвийн үйл ажиллагаа энэ үндсэн 12 систем дээр тулгуурлан явагддаг болохоор эл системийн үйл ажиллагааг мэдэж ойлгох нь бие махбодтойгоо зөв харьцах, хамгаалах хэвийн байдлыг батлахаас аваад эрүүл аж төрөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг нь ойлгомжтой юм. 12 гэсэн тоог би хувьдаа их бэлэгшээдэг. Аугаа их анагаах ухаан маань энэ 12 тогтолцоонд суурилж, хүнийг судлан шинжилж бас эмчлэн эдгэрүүлэх, амьд явахыг заан жолоодсоор байна. Түүнчлэн хүний бие махбодын 12 тогтолцооноос аль нэг нь доголдвол өвдөж хавдах, өвчин үрэвсэл бүрэлдэж хөнгөн бол дархлааны хүчээр өөрөө  эдгэрч, хүнд бол эмч эм тангийн тусламжтайгаар эдгэрдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats