Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төв мэдрэлийн тогтолцоо
1.Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи ба нугаснаас тогтоно. Тархины гол үүрэг нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулах, физиологи ба биохимийн бүх үйл явцыг хянах, бие махбодыг гадаад орчинд дасан зохицуулах явдал болно. Гадаад ертөнцүүдээс ирдэг цочрол (дуу, чимээ, гэрэл, айзам, амт болон бусад зүйлсийг) мэдрэлийн тусгай төгсгөлүүдээр дамжуулан ойлгон хүлээж авч хариу үйлдэл гаргана. Хүний тархинд буй эсийн тоо 13-14 тэрбумын хооронд хэлбэлзэж, тархины хялгасан судасны урт 110 км-тэй тэнцүү, нугасны шингэний ерөнхий хэмжээ 130-200 мл байна. Мэдрэлийн эсийн эмгэг асар их байдаг. Хорт бодис, хүнд цочрол,хэт ядрал, согтууруулах бодис ба хар тамхи зэрэг нь мэдрэлийн эд эсийг богино хугацаанд гэмтээнэ. Иймээс В төрлийн амин дэмүүд, Е амин дэм, Фолийн хүчил лецитин, инозит никотины хүчил, ниацин зэрэг эм бэлдмэлүүдийг хэрэглэж зэс, иод магни, селен, кали, натри, цинкийн эрдэс бодисуудыг хэрэглэж мөн сэтгэлийн хямрал, бие болон сэтгэцийн хэт ачаалалаас хамгаалж уур бухимдалаас ангид байж инээд хөөр, баяр баясалтай байж заримдаа уйлж нулимсаа гаргаж байх нь ч ач тустай. Инээд нь сэтгэл ханамжийн даавар эндорфиныг боловсруулж мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлдөг. Иймээс инээж баясч, уярч байх нь хүний мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байдгийг мэдэх нь зүйтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats