Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо:
3.Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо: Цусны эргэлтийн систем нь бие махбодод маш чухал үүрэгтэй. Бие махбодын эс бүрт тэжээлийн бодисыг зөөх, мөн амьдралын үйл ажиллагааны хаягдлаас чөлөөлнө. Цусны эргэлтийн тогтолцоо нь зүрх, артери, венийн судас, хялгасан судаснаас бүрдэн нэг ч секунд зогсохгүй бүх биеэр урсаж байдаг. Цусны эргэлт зогсвол  бие махбодын хэрэгцээт эсүүд тэжээлгүйдэн мөхөхөд хүрнэ. Эрүүл зүрх  минутанд 6л, цагт 420л, 24 цагт 10000л цусыг шахна. Цусны эргэлт нь хүчилтөрөгч, тэжээлийн бодис, дааврыг эс эдэд хүргэн нүүрсхүчлийн хий, бодисын солилцооны явцаас үүссэн бусад хэрэггүй бодисыг өөртөө авч гадагш зайлуулна. Зүрхний 71% нь уснаас бүрдэнэ. Насанд хүрсэн хүний хялгасан судасны ерөнхий урт 100 мянган км хүрнэ. Бүх хялгасан судас нээлттэй байдаггүй. Хялгасан судас шинээр үүсч бас алга болж болно. Тайван байхад ойролцоогоор 101 нь ажиллаж байдаг. Цусны эргэлтийн системийг хамгаалах, дэмжихийн тулд бие махбод дотор хорт бодис болон бусад физик химийн хорууд байхгүй байх, В бүлгийн амин дэм, кальци, глюконат кальци, сармис, цинк, селен буурцагны төрөл илүү хэрэглэж бай. Бусад хэрэгцээт цус цэвэрлэх, шингэлэх, тэжээх эм бэлдмэлүүдийг хэрэглэн, өөх тослог зүйлийг хэт идэж цусаа өтгөрүүлэхгүй байх, нуруу хүзүүний хэсгийн хэвийн байдлыг хангах, элэг сайн ажиллах, хөдөлгөөнтэй байх зэрэг нөхцлүүдийг анхаарах нь сайн.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats