Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо:
4. Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо: Энэ нь цусны бүтцэд чухал хэрэгцээтэй. Чөмөг, дэлүү, тунгалагийн булчирхайнуудаас бүрдэнэ. Цус нь сийвэн хэмээн нэрлэдэг өнгөгүй шингэнээс тогтох ба түүний дотор улаан ба цагаан бөөм, тромбоцит, лимфоцит хөвж байдаг. Сийвэн нь бие махбодын амьдралд шаардагдах уураг, нүүрс ус, тослог, эрдэс давсууд, фермент, даавар, амин дэм гэх мэтээр асар олон элементийг агуулж байдаг. Цусны сийвэнгийн хамгийн чухал бүтэц нь альбумин ба глобумин уургууд юм. Альбумин нь цусыг цэлцгэнүүр шиг болгон хувиргадаггүй, усыг тогтоон барьдаг. Глобумин нь халдвар ороход түүний эсрэг биетийг үүсгэн хамгаалагч болдог үүрэгтэй. Чөмөг, шинэ улаан бөөмийг үйлдвэрлэх гол бааз болно. Чөмөгний жин 2 кг орчим байна. Нэг улаан бөөм нь 42-127 хоног амьдарч, 2 сар тутам улаан бөөмүүд бүхлээрээ шинэчлэгддэг ба чөмөг нь өдөрт 300 тэрбум улаан бөөмийг үйлдвэрлэдэг. Үүнээс өдөр тутам 200 тэрбумаас илүү улаан бөөм үхэх ба бөөрний 2 сая орчим нефронууд улаан бөөмийн үлдэгдлийг гадагшлуулах үүргийг гүйцэтгэнэ. Цус багадахад 300-500 тэрбум улаан бөөм үхэх ба түүнийг үйлдвэрлэх асуудал хурцаар босож ирнэ. Мөн лимфоцитууд цусанд агуулагдах ба эдгээр нь бие махбодын дархлааг хангадаг биед үүсэх бактериас эсийг үхүүлэхгүй байх эсрэг биетийг ялгаруулдаг. Тромбоцитууд нь цус алдалтыг зогсооход шаардлагатай цусны бүлэгнэлийг үүсгэнэ. Цусанд хорт бодис радионуклидууд, хүнд металийн давсууд байхгүй байх, В бүлгийн аминдэм, С амин дэм, кальци, селен, хүхэр, төмөр зэрэг бусад шаардлагатай эм бэлдмэлийг хэрэглэх, ходоод гэдэсний замын архаг өвчнүүдийг цаг тухайд нь эмчлэх, эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үеэр цус ихээр гарах нь цусны нөөцийг багасгахад хүргэдэг, дэлүү ба чөмгийг гэмтээх архаг халдварт өвчингүй байх шаардлагатай.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats